Дэлхийн хамгийн аюултай 10 хот

2014-08-16, 05:20
23,865
Дэлхийгээр тойрон аялана гэдэг бол амралтаа өнгөрөөх хамгийн сайн арга, гэвч бүх хот аялалын танилцуулга дээр байдаг шигээ сэтгэл татам байдаггүй. Олон нийтийн аюулгүй байдал, эрх зүйн төлөө Иргэдийн зөвлөл, Мексикийн ажил олгогч хувийн байгууллагын хийсэн судалгаагаар, хамгийн аюултай 10 хотыг гаргажээ.
Дэлхийн хамгийн аюултай 10 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ судалгааг Нью-Йоркийн өдөр тутмын сонин гэх мэт хэвлэлийн мэдээллүүдийг оруулахгүйгээр, орон нутгийн засаг захиргааны, албан ёсны гэмт хэргийн статистик дээр үндэслэн хийсэн байна. Ингээд дэлхийн хамгийн аюултай 10 хоттой танилцана уу.


1. Сан Педро Сула, Гондурас (San Pedro Sula, Honduras)

Дарааллан 2 жил Сан-Педро Сула хот нь Мексикийн Ciudad Juárez-г давж гарсан дэлхийн хамгийн их аллага бүхий газар болсон байна. Энэ хотод өдөрт дунджаар 3 аллага гардаг бөгөөд 100,000 хүн тутамд 169 санаатай хүн амины хэрэг гардгаараа дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтыг 2 удаа тэргүүлэхэд хүргэсэн байна.

www.caak.mn

2. Акапулко , Мексик (Acapulco, Mexico)
Уул нь Акапулко бол аялал жуулчлал хөгжсөн алдартай хот байсан. Гэвч эдгээр өдрүүдэд гайхалтай сайхан наран шарлагын газрууд зөвхөн цөөн хэдэн амрагчид л байдаг болсон. Мексик даяар мансууруулах тамхины наймаа эрхлэгчид асуудал болоод байгаа бөгөөд энэ нь сүүлийн 10 жилд улам хүндэрсээр байгаа билээ. Олон тооны цогцос гэдэг бол энэ боомт хотод нийтлэг зүйл бөгөөд цагаа дэмий үрж, мэдрэлийн системээ устгахад яг тохирсон газар.

www.caak.mn

3. Каракас, Венесуэль (Caracas, Venezuela)
Венесуэлийн нийслэл Каракас бол жилд 100,000 оршин суугч тутамд 122 аллага болдгоороо дэлхий хамгийн том хүн амины хэрэг бүхий хот юм. Энэ хот өдөр бүр хар тамхины картелиуд, гудамжны зодоон, зэвсэгт дээрмийн дарамтан доор оршдог. Эндхийн хотын иргэд болон жуулчид хаа ч явсан үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болдог. Хэрэв чи Каракас руу аялах гэж байгаа бол ганцаараа явахгүй байх хэрэгтэй бөгөөд хэрэв аль хэдийн аялахаар очсон бол ганцаараа гадуур гарч хэрхэвч болохгүй.

www.caak.mn

4. Төв Дистрито, Гондурас (Distrito Central, Honduras)
Ямар ч том хотод хүчирхийлэл гэдэг чөлөөтэй зүйл биш боловч, Төв Дистрито бол хүчирхийллийн ердийн хэмжээг давж гарсан хот юм. Энэ мөн л дэлхий дээрх хүн амины хэргийн хамгийн өндөр хувьтай орнуудын нэг. Түүний аюул нь мэдээж туйлын ядуурал, эрх мэдэлтнүүдийн авилга, хүнд суртал, Мафи зэрэгтэй холбоотой. Төв Дистрито нь үнэндээ 3 хотыг нэгтгэсэн нэг том хот юм. Хүчирхийлэл өндөр түвшинд хүрсэн боловч бодлогогүй жуулчид энд очсоор л байна.

www.caak.mn

5. Торрин, Мексик (Torreón, Mexico)
Торрин бол Мексикийн эдийн засаг, үйлдвэрлэлийн чухал хэсэг боловч, мөн л дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг юм. Торрин-д Зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа зэрэг их биш байж болох ч Мексикийн энэ хотод жилд 100,000 иргэн тутамд 87 хүн амины хэрэг гардгаараа хамгийн аюултай хотуудын жагсаалтанд багтсаар байна.

www.caak.mn

6. Макей, Бразиль (Maceió, Brazil)
Бразиль бол дэлхийн хамгийн ширүүн хотуудтай улс. Тэдгээрээс Макей нь Алагоас мужийн нийслэл бөгөөд энд жилд 100,000 иргэн тутам 135 аллага болдог. Мөн Бразиль нь Амазоны ширэнгэн ойн хамгийн том хэсгийг эзэмшигч, гэвч энэ хүн ам ихээр суурьшсан газар та удаан байхыг хүсэхгүй л болов уу.

www.caak.mn

7. Кали, Колумба (Cali, Colombia)
Энэ жагсаалтанд Латин Америкын олон хотууд орсон. Эдгээр хотууд болоод Колумбын Кали ч мөн адил хүчирхийлэл, мансууруулах бодисын картелаар дүүрэн. Ойролцоогоор 100,000 хүн тутамд 80 аллага гардаг нь тэнд амьдрахад үнэхээрийн аюултай гэдгийг харуулж байна.

www.caak.mn

8. Нуэво Ларедо, Мексик (Nuevo Laredo, Mexico)
Нуэво Ларедо бол ширэгт дайнаар алдартай хилийн боомт хот юм. Нуэво Ларедо-д шөнийн цагт хүүхэд барьцаалах, машины хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн эрсдэл хамгийн их билээ. 2006 оноос хойш, энд 60,000 хүн хүчирхийлэл, мансууруулах бодисоос болж амиа алдсан байна. Хэрэв та энэ хот руу явах бол сайн мэддэг хүнтэй хамт явж бас шөнийн цагаар аялал хийх хэрэггүй гэнэ.

www.caak.mn

9. Баркуэсимито, Венесуэль
Баркуэсимито хот сая гаруй хүн амтай боловч, бараг өдөр бүр аллага гардаг. Энэ нь мужийн нийслэл хот бөгөөд олон тооны дээд сургууль болон дээд боловсролын газруудтайгаараа онцлог. Аялал жуулчлал цэцэглэн хөгжиж байгаа хэдий ч, одоо байсаар байгаа олон төрлийн аюулаас нь болоод жуулчид очихоос зайлсхийсээр байна.

www.caak.mn

10. Жоро Пессоа, Бразиль (João Pessoa, Brazil)
Paraíba-ийн нийслэл Жоро Пессоа-д далайгаар ч тэр газраар ч тэр хүрэхэд хялбар хот юм. Жоро Пессоа бол Бразилийн хамгийн зүүн талд орших дэлхийн хамгийн ногоон хотуудын нэг юм. Харамсалтай нь Бразил даяар тархсан гэмт хэрэгтнүүдээс болоод аллагын өндөр хувьтай орнуудын тоонд ороод байна. 100,000 иргэн тутамд ойролцоогоор 72 аллага болдог учир энэ мэдээж таны амралтаа өнгөрөөх сайхан газар биш юм.

Энэ жагсаалтанд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын зарим нь байгаа хэдий ч, дундаж аялагчийн хувьд дэндүү аз сорьсон, аюул учруулахаар газрууд юм. Энэ нь аялал хийхдээ та магадгүй ямар нэгэн тэнэсэн сум өөрийг чинь онохгүй илүү аюулгүй газрыг олох хэрэгтэй гэсэн үг юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()