Эрчүүдийн шүүгээнээсээ яг одоо гаргаж хаях ёстой хувцаснууд

Хувцасны шүүгээн дотор чинь байгаа зарим хувцаснууд танд дахиж хэрэг болохгүй мэт санагддаг ч яагаад ч юм хаяж чадахгүй л байна уу? Зарим нь таарахаа больсон эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг гарахаар нь өмсөнө гэж хадгалж байгаа хувцаснууд ч байгаа биз. Тэгвэл бид танд ямар төрлийн хувцсаа шууд хаяж, шүүгээгээ цэвэрлэх хэрэгтэй талаар хүргэе.

Эрчүүдийн шүүгээнээсээ яг одоо гаргаж хаях ёстой хувцаснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Даавуун цагаан оймс

Хэрвээ та гимнастикаар хичээллэдэг нэгэн биш л бол энэ төрлийн хувцсыг шууд хаях хэрэгтэй. Нэгдүгээрт, энэ төрлийн дунд зэргийн урттай оймсыг өвдөг хүртэл татах боломжтой бөгөөд та гимнастикаар хичээллэдэг өсвөр насны хүүхэд мэт харагдах болно. Хоёрдугаарт, огт шингэнийг шингээж авдаггүй учир эвгүй үнэр гарна. Тиймээс ноолууран материалтай оймсыг өмсөх нь зүйтэй. Үүнээс гадна оймс нь таны хувцаслалттай тохирох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Даавуун цагаан оймс

2 Хаана ч өмсдөг хувцас

Эрэгтэй хүнд маш ихээр бохирдсон хувцас байдаг л биз. Гэхдээ заавал бүх хувцсаа бохирдуулж,  гадуур өмсдөг хувцастайгаа холих хэрэггүй. Бохирдуулахад зориулсан нэг л хувцас байхад хангалттай. Харин  хэрвээ та ажил дээрээ хувцсаа заавал бохирдуулдаг бол ээлжний нэг хувцас үлдээхэд л болно.

Хаана ч өмсдөг хувцас

3 2-оос дээш жил зүүгээгүй гоёл чимэглэл

Дахин хэрэглэх боломжгүй хэрэггүй хог  хаягдлаа хаях нь энгийн үзэгдэл. Хэрвээ тадн 2-оос дээш жил зүүгээгүй тэлээ, зангиа, мөрөвч, ээмэг, зүүлт гэх мэт зүйлс байвал эргэлзэх зүйлгүй хаяарай.

2-оос дээш жил зүүгээгүй гоёл чимэглэл

4 Үнэр дарагчны толбо шингэсэн цамц

Олон цагаан хувцсанд хөлсний үнэр дарагчны толбо үлдсэнээр ямар ч хэрэгцээгүй болдог билээ. Энэ нь хувцсаа угаахгүй удсанаас эсвэл гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэснээс үүсдэг.  Хэрвээ таны өмсдөг цагаан цамцны суганд хөлсний үнэр дарагчны толбо шингэсэн бол арилгах гэж хичээхийн оронд шууд хаясан нь зүгээр.

Үнэр дарагчны толбо шингэсэн цамц

5 Даавуун цамц

Даавуун цамц маш их арчилгаа шаарддаг бөгөөд энэ нь хангалуун амьдралтай хэрнээ бүх зүйлд сэтгэл хангалуун бус байдаг баян айлын хүүхдийг санагдуулна. Дэлгүүрт танд энэ хувцас маш ихээр таалагдаж та нэг л өдөр гангарсан байж болох юм. Ингээд нэг угаалтын дараа индүүдэхэд тун хэцүү болохыг ойлгож ихээхэн хямрах болов уу. Урт хугацааны турш индүүдэх оролдлого хийсний эцэст өмсөх гэтэл таны индүүдсэн индүүдлэг тэр дороо арилах болно. Маш асуудалтай хувцас учир хаях нь зүйтэй.

Даавуун цамц

6 Уранхай хувцас

Хэрвээ зориудын уранхай өмд л биш бол шууд хаяарай. Огтхон ч харамсалгүйгээр хаях хэрэгтэй.

Уранхай хувцас

7 Элэгдсэн дотуур хувцас

Өмд болон бусад гадуур өмсдөг хувцас нь заавал бие барьсан байх шаардлагагүй ч дотуур хувцасны хувьд энэ бол заавал байх ёстой зүйл. Учир нь резин нь муудсан, таны бие галбирт тохироогүй элэгдсэн дотуур хувцас нь тав тухгүй байдлыг мэдрүүлэх болно.

Элэгдсэн дотуур хувцас

8 Ямар нэгэн баярт тусгайлан худалдаж авсан хувцас

Заримдаа бид ямар нэг баярт тохируулан хувцас худалдаж авдаг билээ. Гэхдээ эдгээр хувцас нь зөвхөн тухайн баярт зориулагдсан байдаг учир өдөр тутам өмсөх нь юу л бол. Жишээлбэл: Хуримын үеэр заавал цагаан өнгийн хослол өмсөх хэрэгтэй гэж заасан байж болно. Мэдээж энэ цагаан хослолыг та ажил дээрээ өмсөхгүй шүү дээ. Тиймээс энэ төрлийн хувцсыг дахиж өмсөхгүй бол хадгалахын оронд хэн нэгэн хэрэгтэй хүнд нь өгөөрэй.

Ямар нэгэн баярт тусгайлан худалдаж авсан хувцас

9 Хааяа өмсдөг гадуур хувцас

Хэрвээ танд жилд нэг удаа өмсдөг гадуур хувцас байдаг бол гэртээ хадгалахын оронд шаардлагатай хүнд нь өгөөрэй. Та энэ хувцсыг хааяа л өмсдөг учир энэ нь танд тийм ч хэрэгтэй хувцас биш бололтой.

Хааяа өмсдөг гадуур хувцас

10 “Хэзээ нэгэн цагт” гэж бодож худалдаж авсан хувцас

Энэ бол өмсөхөд эвтэйхэн биш хэрнээ дулаахан бээлий, эсвэл аялалд хэрэг болж магадгүй гэж худалдаж авсан хоолойтой цамц, биеийн тамирын өмд байж болно. Гэвч аяллаас ирснээсээ хойш та үүнийг огт хэрэглээгүй бөгөөд энэ нь таны хувцасны шүүгээнд хөглөрсөөр л байвал хаях нь зүйтэй.

“Хэзээ нэгэн цагт” гэж бодож худалдаж авсан хувцас

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()