Хоромхон зуур хүний аминд хүрдэг аюултай өвчнүүд

2018-08-12, 14:06
8,095

Дэлхий даяарчлагдаж, тэр хэрээр хүмүүс амин хувийн ажил, аялал зугаалга, ажил хэргийн шугамаар хилийн дээс алхах нь нээлттэй болсон билээ. Харин дэлхий дээр маш олон төрлийн өвчин байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэдний зарим нь хүнийг насан туршид нь зовоодог бол зарим нь нэг өдрийн дотор л аминд хүрдэг. Гэхдээ эдгээр аюулт өвчнөөс сэргийлэх боломж хүн бүрт бий. Ингээд дэлхий дээр байдаг хамгийн аймшигтай өвчний талаар мэдээллийг орчуулан хүргэхээр бэлтгэлээ. 

Хоромхон зуур хүний аминд хүрдэг аюултай өвчнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эбола вирус

Эбола вирусийг анх Бельгийн эрдэмтэн, доктор Питер Пьот (Dr. Peter Piot) илрүүлжээ. Тухайн үед тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад ажиллаж байгаад тэндхийн 200 гаруй иргэн учир битүүлэг өвчнөөр өвчилснийг олж мэдээд, цусны дээж авч шинжилгээ хийсэн байна. Цусны дээжийг микроскопоор харвал маш том өт хорхой дотор нь байсан аж.

Ийнхүү тэр цагаас хойш Эбола вирус хоёр ч удаа Африкт дэлгэрчээ. Эболагаар халдварлагсдын 50-90 хувь нь нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд одоо хэр нь энэ вирусийн эсрэг вакцин гаргаж авч чадаагүй байна.

Энэ өвчин амьсгалын замаар халддаггүй. Харин өвчилсөн хүний шүлс, хөлс, бөөлжис, өтгөн шингэн ялгадсанд хүрсэн тохиолдолд тусдаг. Тиймээс халдварлагсдыг шууд л хөл хорионд оруулдаг юм. Муу мэдээ нь гэвэл энэхүү өвчнөөр ихэвчлэн буурай хөгжилтэй орны иргэд өвчилдөг. Гэхдээ орчин үед иргэд хоорондын шилжилт хөдөлгөөн их болсон тул дэлхийн хаана ч дэлгэрэх боломжтой. Тухайлбал, Сингапур, Канадад ч эбола вирусийн тохиолдол илэрч байсан ажээ.

Эбола вирус

2 Зүрх судасны ишеми (хэсэг газар цус багадах) өвчин

Хүний бие махбодийг цусаар тэтгэдэг эрхтэн бол зүрх юм. Хүний цусны эргэлт доороос дээш буюу татах хүчний эсрэг явдаг тул венийн болон артерийн судасны даралт ялгаатай байдаг.

Зүрхэнд өөрийг нь тэтгэдэг эрхтэн байдаг бөгөөд түүнийг титэм судас гэдэг билээ. Хэрвээ зүрхний титэм судасны эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж  хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний ишемийн өвчин үүсдэг.

Цээжээр өвдөх нь зүрхний ишеми өвчний нэг гол шинж тэмдэг юм. Үндсэн байрлал нь зүүн хэсэгт цээжний ар тал юм. Өвдөлт нь зүүн гарын гадна тал, чигчий хуруу руу дамждаг. Ховор тохиолдолд эрүү рүү дамждаг. Базаж, нухаж, хорсож байгаа мэт өвдөлт илэрдэг. Зарим тохиолдолд хүчтэй өвдөх шинж тэмдэг илрэхгүй зөөлөн дарж байгаа мэт болох, цээж хүндрэх, бачуурах  шинж илэрнэ.

Өвдөлтийн хүч нь ямар ч байж болохоос гадна хамгийн чухал нь дунд зэргийн өвдөлт нь ч амь насанд аюултай байж болно. Өвдөлт нь өвчтөний хөдөлгөөнд шууд нөлөөлдөг. Нүүр царайд нь хувирал илэрч, нүдэнд нь айдас төрсөн, цонхигор царайтай болдог. Тэр ч бүү хэл өвдөлтийн үед өвчтөн унтаж чаддаггүй. Өвдөлтийн давтамж 3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Гэнэтийн өвдөлт нь 1 минутаас бага  хугацаагаар үргэлжилнэ. Хэрэв өвдөлт нь 20-30 минут, түүнээс дээш хугацаагаар  үргэлжилбэл зүрхний шигдээс үүснэ.

Зүрх судасны ишеми (хэсэг газар цус багадах) өвчин

3 Туляреми (Хулгана тахал)

1910 онд Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд нэгэн хачирхалтай идээт үрэвсэл дээр судалгаа хийсэн байна. Харин үр дүнд нь шинэ вирус илрүүлжээ. Энэ вирус нь Хойд Америк, Европын ихэнх орон, Хятад, Япон улсад тархсан байдаг. Үүсгэгч вирус нь шавьж зэрэг амьтан хазах үед дамжин халдварладаг. Америкт туулайнаас бусад хөхтөн амьтдаас гаралтай байдаг бол Японд туулайнуудын дунд чтархсан байдаг  гэнэ.

Туляреми (Хулгана тахал)

Өвчний эхлэл үед томуу, томуу-төст өвчинтэй адил гэнэт өндөр халуурах, даарах, ядрах, бүх бие, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Ихэнх тохиолдол үүсгэгч орсон газраа арьсны шарх үүсгэдэг ба хэсэг газрын тунгалгийн булчирхайнууд томордог. Үүсгэгч нь хоол хүнс, устай хамт залгигдвал залгиур хоолой хөндүүрлэн өвдөх, гэдэс өвдөх, гүйлгэх болон бөөлжинө. Харин вирус амьсгалаар орвол амьсгалын замын эмгэг өөрчлөлт гарч үжлийн хам шинж залгах ба цусаар дамжин орсон үүсгэгч уушги болон плеврийн хөндийд орогнох хандлагатай. Хэрвээ амьсгалын хэлбэрээр халдварласан тохиолдолд эмчилгээгүй удвал үхэлд хүргэх магадлал 5-15 хувь болдог.

Туляреми нь эмнэлзүйн хувь тунгалгийн булчирхайн болон уушгины талын өөрчлөлтөөр илэрдэг учраас тарваган тахалтай болон стафилококк, сүрьеэтэй андуурагддаг.  

4 Менингит

Менингит нь аюултай өвчин бөгөөд бактериуд нь тархи, нугасны хальсыг үгүй хийдэг юм. Энэ өвчнөөр өвчлөгсдийн ихэнх нь бага насны хүүхэд, өндөр настнууд байдаг. Халдварлагсдын 50 хувь нь үхдэг гэсэн судалгаа байдаг авч амьд үлдэгсэд ч энэ өвчнийг бүрэн эдгээж чаддаггүй.

Менингитээр өвчилсөн тохиолдолд хүчтэй хам шинж ар араасаа илэрч, хүндээр өвчилсөн тохиолдолд хоромхон зуур ч нас барах магадлалтай. Зарим вирус нь менингитийг үүсгэх боловч тал хувь нь шалтгаан тодорхойгүй байна. Дархлаажуулагдаагүй хүн амын дунд тархсан тахалт дэгтэлтийн үед үүсгэгчид нь тодорхойлсон тохиолдлын 25 хувь нь гахайн хавдрын вирус илэрдэг. Мөн энэ вирусээр халдварласан хүнтэй уулзаж ярих, харьцсан тохиолдолд менингит тусах магадлалтай байдаг юм.

Менингит

5 Цус харвалт

Толгой өвдөлт хүн бүрт тулгардаг өвчин. Зөвхөн тархины цусан хангамжтай холбоотой өвчнүүдийг нийтэд нь тархи судасны эмгэгт хамааруулдаг. Зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн хоёрны нэг хувь нь тархины цусан хангамжийн асуудлаас болдог байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багассан үед харвалт үүсдэг.

Цус харвалтын эмчилгээ нь өвчтөн бүрт өөр өөр байх бөгөөд таны биеийн байдал, өвчний хүндрэлээс шалтгаалан таарсан эм бэлдмэлийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр ууж хэрэглэх ёстой.

Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татахгүй байх, жингээ барих, сайн нойртой хонож, стрессдэхээс сэргийлж, даралтаа хэвийн байлгах хэрэгтэй.

Цус харвалт

6 Холер

Холер  бол эхэн үедээ дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрч, яваандаа их хэмжээний усархаг шингэнээр суулгадаг, нянгийн гаралтай гэдэсний цочмог халдварт өвчин юм. Зохих эмчилгээг хийхгүй бол богино хугацаанд өвчтөний бие организм шингэн алдан дегидратац, хүчилшил, цусны эргэлтийн хямрал болж, цусан дахь сахарын хэмжээ багасан бөөрний дутагдлын улмаас үхэлд ч хүргэх аюултай. Өвчин хүндэрсэн тохиолдолд хэдхэн цагийн дотор ч үхэж болно. Энэ үед эндэх магадлал 50 хувьтай. Тиймээс холер нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу яаралтай мэдээлэхийг шаарддаг гурван өвчний нэг юм.

Хүний үйл ажиллагаатай холбоотой эсвэл байгалийн томоохон гамшиг, үер усны аюулын уршгаар хүмүүс олноор шилжин нүүдэллэж буй үед дүрвэгсдийн суурин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газар холер өвчний дэгдэлт үүсэх өндөр магадлалтай. Конго улсад 1994 оны долдугаар сард энэ өвчний дэгдэлтийн үеэр нэг сарын дотор 50.000 хүн өвчилж, 24.000 хүн нас барсан байна.

Холер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()