Афганистаны уламжлалт нохой зодооны харгис дүр төрх

Афганистанчуудын хувьд нохойн тулаан бол үндэсний баяр мэт ач холбогдол бүхий тэмцээн юм. Германы гэрэл зурагчин Филипп Энгельхорн Афганистан руу аялахдаа, нутгийн оршин суугчдын гол зугаа цэнгэл болох нохойн тулааны үеийн зургуудыг буулгажээ. Ингээд Афганистаны уламжлалт нохойн зодооны тухай баримтуудыг дэлгэж байна. 

Афганистаны уламжлалт нохой зодооны харгис дүр төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Афганистаны цорын ганц амралтын өдөр бол баасан гараг юм. Өнгөрсөн баасан гарагт түүхэнд бичигдэхүйц нохойн тулаан болж өнгөрлөө. 

2. Талибаны дарлалын энэ үед нохойн тулаан  бүү хэл дуу хөгжим, кино, цаасан шувуу нисгэх хүртэл хориотой.

3. Афганистан даяар нохойн тулаан зохион байгуулах уламжлалыг 2003 онд сэргээсэн байна. 

4. Ислам шашинтай нөлөө бүхий хүмүүс өнөөг хүртэл нохой зодооны эсрэг байр суурьтай байж, энэхүү уламжлалыг эсэргүүцсээр байгаа. 

5. Энэ төрлийн тэмцээнийг эмэгтэйчүүд үзэх хориотой. 

6. Нохойн зодооныг ихэнхдээ өвөл зохион байгуулдаг. Энэ үеэр олон мянган хүмүүс Кабулын хойд захад цугларч төрөл бүрийн үүлдрийн нохойны хоорондох тулааныг сонирхдог. 

7. Тулалдах гэж буй хоёр нохойг ногоон даавуугаар тусгаарлах бөгөөд энэ нь тэд бие биенээ харахаас сэргийлж буй арга юм. Даавууг буулгамагц эзэд нь нохдоо сул тавьж, зодолдуулна.

8. Шүүгч ялагчийг зарлах хүртэл ноход зодолдсоор байдаг. Харин тэмцээн дуусмагц эзэн нь нохойгоо авч явна. 

9. Тэмцээний үеэр нөгөө нохойныхоо сүүлнээс хазах, зугтах, эсвэл хуцах тохиолдолд шууд тулааныг өндөрлүүлнэ. 

10. Гэхдээ ноход бие биенээ үхэлд хүргэх хориотой. Тэд эздийнхээ хувьд маш үнэтэй, нандин байдаг. Гурван настай нохой өдөрт 20 долларын мах иддэг нь Афганистан шиг ядуу оронд бүхэл бүтэн гэр бүлийн хоолны мөнгө юм. 

11. Тулаанч нохойг бэлтгэхийн тулд чинээлэг эрхмүүд тусгай сургуулилтын багш хөлсөлж, хатуу хоолны дэглэмд оруулдаг. 

12. Үзэгчид дурын нохойн дээр бооцоо тавих боломжтой боловч маш үнэтэй. Бооцооны доод хэмжээ 500-1000 доллар хүрдэг. Афганистанд төрийн албан хаагчийн сарын дундаж цалин 15 доллар. 

13. Афганистан бол бэлэн мөнгөний урсгал сул хөгжсөн орон бөгөөд тулааны үед мөнгөтэй эрхмүүд хулгайд алдах, дээрэмдүүлэх эрсдэлтэй. 

14. Хамгийн сайн тулаанч нохойны эзэд ихэнхдээ хуучин цэргийн дарга, генералууд, хар тамхины наймаачид, авлигад автсан албан тушаалтнууд байдаг. Эдгээр хүмүүс нь энэ орны цорын ганц бооцоо тавих чадвартай хүмүүс юм. 

15. Зарим үед нохойн тулааны үеэр террорист халдлага болдог бөгөөд энэ нь нутгийн өмнөд хэсэг болох Талибанчуудын нөлөө ихтэй газруудад түгээмэл тохиолддог. Хамгийн сүүлийн Кандагар дахь террорист халдлагын үеэр (амиа золиослогч олон үзэгчдийн дунд өөрийгөө дэлбэлсэн) 80 хүн амь үрэгдсэн. Үүний зорилнго нь  орон нутгийн цагдаагийн дарга Абдул Хакимыг алах байжээ. 

16. 2010 онд Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай нохойн тулааныг үндэсний өв хэмээн зарлажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()