Мөнгө олох хачирхалтай аргууд

Мөнгө аз жаргалын түлхүүр ээ гэж... Өнөө цагт мөнгөгүй бол хүн биш гэж тооцогдон, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болоод байгаа билээ. Харин та хэрхэн мөнгө олдог вэ? Мэдээж эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж, хөдөлмөрлөн олдог байх. Харин хүмүүс элдэв, янзын зүйлс хийн хөрөнгөждөг болжээ. Тэдгээр нь бүр хүний ёсноос гажууд, итгэмээргүй зүйлс байх нь бүр ч их сонирхол татаж байна. 

Мөнгө олох хачирхалтай аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүний үс зарах

Энэ нь сүүлийн үед нилээд эрчээ аваад байгаа билээ. Ялангуяа будаж, тайрч байгаагүй, байгалийн өнгөөрөө байгаа үснүүдийг худалдаалах нь элбэг байдаг байна. Тус үзэгдэл нь ихэвчлэн ядуу, мөнгөний гачигдалд орсон хүмүүст тулгардаг аж. Тэд үсээ ургуулж байгаад тайрч хиймэл үс хийдэг болон үс залгадаг компаниудад заран мөнгө олдог гэнэ. 2008 онд Их Британий нэрт дуучин  Жэмиллиа (Jamelia) үс залгуулж байгаа тухайгаа баримтат кино хийж үзэгчдэд хүргэж байсан билээ. Тэрээр үүнийхээ дараа би дахиж хэзээ ч хүний үс өөртөө залгуулж байхгүй хэмээн хэлсэн удаатай.

Хүний үс зарах

2 Цамц өмсөөд цалин аван

2005 онд Жэйсон Сэдлор (Jason Sadler) тус санааг бодож олсон байна. Энэ нь бусад компаниудын логотой цамцыг өмсөж, амьд сурталчилгааны үүрэг гүйцэтгэх юм. Сэдлорын санаа компаниудад ихэд таалагдан дэмжсэн аж. Үүнээс хойш 5 жилийн дотор түүний бизнес "хөл дээрээ тогтож", жилд 500,000 долларын ашиг олдог болжээ.

Цамц өмсөөд цалин аван

3 Тоглоом тоглох

Өнөө цагт видео тоглоом нь технологийн ертөнцийн хамгийн ашигтай бизнес болоод байгаа аж. Харин тоглоом тоглох чадвараа ахиулан мэргэжлийн тамирчид болсон хүмүүс асар их ашиг орлого олдог байна.

Тоглоом тоглох

4 Амиа хорлолтын эмч

Үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хачирхалтай ажил гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Анх эмгэг судлаач Жэк Кэворкин (Jack Kevorkian) үхэхийг хүссэн хүмүүст туслан, ямар нэгэн өвчин мэдрүүлэлгүйгээр сүүлчийн замд нь үддэг байсан аж. Түүний байнга хэлдэг үг нь “Өөрийн сонголтоор үхнэ гэдэг гэмт хэрэг биш” гэсэн үг байлаа. Сүүлийн үед энэхүү ажил нь Швейцарь улсад дэлгэрээд байгаа гэнэ.

Амиа хорлолтын эмч

5 Ошияа

Япон улс хүн ам ихтэй тул метро болон олон нийтийн хэрэгслээр зорчих нь хүндхэн асуудал байдаг. Метронд зорчигчид нь багтахгүй олон хүн хоцорч үлддэг аж. Тиймээс метроны албаныхан “ошияа” гэх хүмүүсийг хөлсөлж авдаг байна. Тэд зорчигчдийг метронд чихэн оруулж багтаах үүрэгтэй гэнэ. Энэ ажлыг хийхийн тулд биеийн хүч ихтэй, ажлын ачаалал даах чадвартай байх хэрэгтэй. 

Ошияа

6 Мэргэжлийн гашуудагч

Тус ажил нь Африк улсад нилээд дэлгэрсэн юм. Гашуудагч нар хэн нэгний оршуулгын ёслолд очин уйлж, хүмүүст тухайн хүн хичнээн сайн хүн байв даа гэсэн сэтгэгдэл төрүүлэх ёстой байдаг. Үүнийг анх  Яан Робэртсон (Ian Robertson) гэх эр санаачилсан аж.

Мэргэжлийн гашуудагч

7 Хөрс, шороо зарах

Ирланд гаралтай нэгэн эр харьд цагаачилж яваа нутаг нэгтэндээ туслах зорилгоор тус санааг бодож олсон байна. Энэ нь Ирландийн хөрсийг тэдэнд зарах аж. Харь нутагт суугаа хүмүүс төрсөн нутаг усаа ихэд санагалздаг учраас түүний бизнес амжилттай болж байсан юм. Нэг хайрцаг хөрсийг 15 доллараар худалдаалдаг бөгөөд тэрээр 1 сая хайрцаг хөрс борлуулсан гэнэ.

Хөрс, шороо зарах

8 Унтагч

Матрасс болон ор зэргийг худалдаалж эхлэхээс өмнө туршиж үзэх зорилгоор тус хүмүүсийг хөлсөлж авдаг байна. Өнгөрсөн жил Хэлсинк хот дахь “Finn” зочид буудал нь өрөөнүүдийнхээ орыг шалгаж үзэхээр “мэргэжлийн унтагч” шалгаруулж авна хэмээн зар тавьжээ. Түүнд 600 гаруй хүн анкет бөглөсөн гэнэ.

Унтагч

9 Идэх

Итгэхэд бэрх ч ийм зүйл үнэхээр байдаг аж. Нэгэн эмэгтэй өөрийн хоол идэж байгаа бичлэгээ интернэтэд байршуулан мөнгө олдог байна. Учир нь тэрээр хоолыг маш ихээр иддэг ба түүний зорилго нь дэлхийн хамгийн тарган эмэгтэй болох гэнэ. Түүнийг Доанна Симпсон (Donna Simpson) гэдэг аж. Америкийн Охаяа мужаас гаралтай тэрээр өдөрт 12,000 калори илчлигтэй хоол иддэг ба сард 9,000 долларын ашиг олдог байна.

Идэх

10 Онгон биеэ зарах

Мөнгө олох бас нэгэн хачирхалтай арга нь өөрийн цэвэр ариун, онгон биеэ худалдаалах юм. 21 настай Катариана Миглиорни (Catarina Migliorini) өөрийн онгон биеэ зарахаар интернэтээр дуудлага худалдаа явуулан 700,000 доллар дээр тогтсон байна. Гэвч юу болсонг мэдэхгүй ч охин одоогоор онгон биеэ зараагүй байгаа бөгөөд дахин дуудлага худалдаа явуулах гэж байгаа гэнэ шүү.

Онгон биеэ зарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()