Сурагчдаа садар самуунд уруу татсан багш нар

2012-01-23, 22:34
66,377

Эмэгтэй багшийн мэргэжил нь сувилагч, нарийн бичгийн дарга нараас дутахааргүй секс паянгаар дүүрэн байдаг. Секстэй холбогдсон эмэгтэй багш нарын хэрэг хэрээс хэтэрч эцэст нь тэд өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан гэдгээр шоронгийн хаалга татахад хүрдэг байна. Энэ явдлууд та бидний эрх чөлөөт орон гэдэг АНУ-д болсон байна. Мэдээж эдгээр 16 тохиолдол бол ил гарсан хэргүүдийн алдартай нь юм.

Сурагчдаа садар самуунд уруу татсан багш нар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (27 фото)
1. Дебра Лафэйв

Флоридагийн дунд ангийн багш энэ хүүхэн 2006 онд 14 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд нэг удаа авто машин дотор орсон хэмээн буруутгагджээ. Энэ үеэр тэр хүүхдийн 15 настай үеэл нь жолоо барьж байсан байна. Ийм залуу хүүхэн залуу гэр бүлээ насанд хүрээгүй хүүхдээр золиослож бэлгийн харьцаанд орно гэдэг хачирхалтай. (AP Photo/St. Petersburg Times)


www.caak.mn (27 фото)
Дебра Лафэйв Флорида мужийн Темпл Террес дэх Греко сургуульд уншлагын багшаар ажиллаж байхдаа 2004 онд 16 нас хүрээгүзй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгагдсан байна. Түүнд гэрийн хорионд 3 жил, мөн 7 жилийн тэнсэн өгчээ. Олон хүмүүс хэрэв эрэгтэй багш насанд хүрээгүй эмэгтэй сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон бол бас л ийм хөнгөн ял авах байсан байх хэмээн бодож байв. (AP Photo/Hillsborough County Jail)
 
www.caak.mn (27 фото)
Дебра 2007 онд шүүхээр орсны дараа ийм байдалтай харагдаж байв. Энэ удаа түүнийг ресторанд ажилладаг найз хүүхэнтэйгээ ёс бус яриа өрнүүлсэн хэмээн буруутгажээ. Цагдаагийнхны мэдээллэснээр тэд гэр бүлийн янз бүрийн асуудал, залуучууд, сексийн тухай ярьж байсан гэнэ. Тэнсэнгийн хугацаанд түүнд ийм сэдвээр ярих хориотой байжээ. (AP Photo/Chris O Meara)
 

www.caak.mn (27 фото)


2. Памела Рожерс Тернер


www.caak.mn (27 фото)
Памела Рожерс Тернер нэгэн жижиг хотод биеийн тамирын багшийн ажил эрхлэдэг байсан аж. Өмнө нь сагсан бөмбөгчин байжээ. Гадаад төрхөөрөө киноны одтой төстэй. Түүнийг 13 настай сурагчтайгаа спорт зааланд бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж 8 жил шоронд хорих ял өгчээ. Гэвч тэрээр 9 сар суугаад гарчээ. (AP Photo/The Southern Standard)

Есөн сар суугаад гарсны дараа Памела 13 настай нууц амрагаа мартаж чадсангүй. Шоронгоос гараад түүнтэйгээ холбоотой байсаар байжээ. Түүнд мессеж бичиж секс агуулгатай фото зураг, видео илгээж байжээ. (AP Photo/Warren County Sheriff).


www.caak.mn (27 фото)
2006 оны 7 дугаар сард Памела Рожерсыг тэнсэнгийн хугацааны болзлыг зөрчсөн хэмээн 7 жил хорих ял шүүхээс гарчээ. Шүүх хурал дээр тэрбээр хэлэхдээ: «Би засрахын тулд бүх зүйлээ хийнэ» гэжээ. Гэвч 2007 онд өнөөх сурагчдаа өөрийнхөө нүцгэн байх үеийн фото зургийг илгээсний төлөө дахиад 2 жил нэмж авчээ. (AP Photo/Mark Humphrey)


3. Мэри Кей Леторну-Фауулау

www.caak.mn (27 фото)
Энэ зураг дээр бага ангийн багш Мэри Кей 1998 онд Сиэтл хотын шүүхээр ял сонсож байна. Тэр үед 35 настай байсан Мэри 4 хүүхдийн эх байсан бөгөөд өөрийн сурагч Вили Фуалаауг хүчирхийлсэн хэмээн буруутгагджээ. Тэрбээр Вилиг 2 дугаар ангид байхад нь танилцаж анх удаа бэлгийн ажил хийж байжээ. (AP Photo/Alan Berner)


www.caak.mn (27 фото)
Мэри Кей 1997 оны 7 дугаар сард Вилигийн хүүхдийг төрүүлжээ. Энэ үед сурагч Вили 14 нас хүрч байв. Мэри Кейг хүчирхийлсэн хэмээн үзэж 7.5 жил хорих ял түүнд өгчээ. (AP Photo/The Seattle Times)


www.caak.mn (27 фото)
Шоронгийн хоригдох хугацаагаа дуусгаад Мэри Кей Вили Фуалааутай гэр бүл болж 2 дахь хүүхдээ төрүүлжээ. Одоо 47 настай Мэри, түүний залуу нөхөр Вили нар өмнөх амьдралаа ярьж инээлдэн шөнийн клубт хэд хэдэн удаа «Дур татсан багш хүүхнүүд» нэртэй үдэшлэгийг зохион байгуулжээ. (AP Photo/The Insider)
 

4. Сандра Бет Жизель

www.caak.mn (27 фото)
Английн эрэгтэй хүүхдүүдийн католик сургуулийн багш Сандра Бет Жизель 16 настай сурагчаа хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Зарим хүмүүс багш хүүхнийг энэ явдалд хэлмэгдсэн хэмээн үзэж байв. (AP Photo/Tom Killips)


www.caak.mn (27 фото)
Жизель нэг жилийн дараа дахин сонинуудын дугаарт гарав. Энэ удаа түүний нөхөр банкны эзэн сексд уруу татсан оролдлого хийсэн хэмээн буруутгагдав. Жизелийг анхны түвшингийн секс гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хорихоос чөлөөлж явуулжээ. (Colonie Police Department)


5. Эбер Женнингс

www.caak.mn (27 фото)
Ахлах ангийн багш 30 настай Эмбер Женнингс 16 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгагджээ. Мөн насанд хүрээгүй хүүхдэд нүцгэн зургаа илгээсэн хэмээн бас буруутгажээ. (AP Photo/The Telegram & Gazette)


www.caak.mn (27 фото)
2005 оны 9 дүгээр сард Эмбер Женнингс «насанд хүрээгүй хүүхдэд хориотой материал илгээсэн» гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр 16 настай сурагчдаа секс агуулгатай фото зураг илгээсэн болох нь тодорхой болжээ. (AP Photo/The Telegram & Gazette)
 

6. Кэрри Мак Кэндлесс

www.caak.mn (27 фото)
Кэрри Мак Кэндлесс ахлах ангийнг сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгагджээ. 29 настай багш хүүхнийг 5 жил хорих ялын тэнсэн өгчээ. (AP Photo/Sherri Barber)

www.caak.mn (27 фото)
Хэрэгийн түүхийг сөхвөл, сургуулийн захиралын эхнэр Кэрри Мак Кэндлессийг 17 настай сурагчтайгаа ангиараа хотын зах руу аялах үеэр бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ. (AP Photo/Jefferson County Jail)


7. Эмми Виктория Бек

www.caak.mn (27 фото)
Эмми Виктория Бек 9 сарын турш 14 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд байсанд цагдаагийнхан их гайхжээ. 33 настай багш хүүхэнд 2 жил шоронд хорих ял өгчээ. (CBS/KCAL)


8. Хизер Линн Зео

www.caak.mn (27 фото)
Математикийн багш Хизер Линн Зео-ныг гэрийнхээ ачааны машины арын суудал дээр нэгэн сурагчтайгаа бэлгийн ажил хийж, сексийн агуулгатай мессеж бичиж байсан гэдгээр сэжиглэн ажлаас нь халжээ. (HeatherLynne.com)


www.caak.mn (27 фото)
Мөн Хизер Линн Зео-г хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулсан болон 4 удаа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгажээ. Тэрбээр 3 хүүхэдтэй бөгөөд өөрийн вэб сайттай юм. Тэндээ христийн дуунуудын үг болон математик судлахтай холбоотой дуу тавьдаг байжээ. (AP Photo/The Reporter)


9. Лиза Глайд

www.caak.mn (27 фото)
Савангийн дуурийн жүжигчин хэл ам дагуулсан багш болж хувирав. Түүнийг сургуулийн сурагчтай бэлгийн харьцаанд 2 удаа орсон хэмээн буруутгав. Гэвч хүчирхийллийн золиос гээд байгаа 17 настай залуу өөрөө Лиза Глайдыг дагаж мөрдсөнөөс ийм хэрэг гарсан хэмээн нотлодог аж. Энэ залуу одоо их сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг бөгөөд «Лиза Глайд бол бэлгийн гаж донтон биш» хэмээн түүнийг өмгөөлөн шүүхэд мэдүүлжээ. (WCBS)
 

10. Мелисса Петро

www.caak.mn (27 фото)
Нью-Йорк хотын сургуулийн бага ангийн багш Мелисса Петрог удирдлага нь өмнө нь биеэ үнэлэгчээр ажиллаж байсныг мэдэн ажлаас нь халжээ. Энэ бүсгүй 3 жилийн турш Бронксийн сургуульд өмнөх түүхээ нуун урлаг судлал зааж байжээ. (Personal Photo)
 

www.caak.mn (27 фото)
Энэ бүхэн ялихгүй зүйлээс болж илэрчээ. 30 настай Мелисса интернетэд нэгэн сайт секс үйлчилгээтэй холбоотой рекламны булангаа хаасныг шүүмжилж өгүүлэл бичсэнээс эхлэжээ. (Personal Photo)


11. Терика Дай

www.caak.mn (27 фото)
Байгаль шинжлэлийн багш Терика Дайг сурагчид түүнийг өмнө нь порно киноны жүжигчин байсныг таньчихжээ. (CBS/KFVS)


12. Тара Дрисколл

www.caak.mn (27 фото)
Нью-Йоркийн сургуулийн энэ багш хүүхнийг буудалд насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ. Үүнийг сурагчийн эх мэдээд Тараг цагдаад мэдүүлсэн байна. (Nassau County Police Department)


13. Лони Фолкс

www.caak.mn (27 фото)
Бага ангийн багш Лонни Мэри Фолксийг 16 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ. Тэрбээр сурагч солилцох хөтөлбөрийн дагуу түүний гэрт амьдарч байсан Италиас ирсэн 16 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд оржээ. Лони Фолксд 12 жил хорих ялыг тэнсэнгээр өгчээ. (WKRG)


14. Шерал Смит

www.caak.mn (27 фото)
Шерал Смитийг 14 настай сурагчтай бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаж 7 жил хорих ял оноожээ. Шерал Смит өөр ангийн багш байжээ. (School Photo/Mug Shot)


15. Стэйси Шулер

www.caak.mn (27 фото)
Огайогийн 33 настай биеийн тамирын багш хүүхэн 5 сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгагджээ. Сурагчдын зарим нь хөлбөмбөг сонирхдог байжээ. Эдгээрийн нэг нь багштайгаа гэрт нь бэлгийн харьцаанд ордог байснаа хүлээн зөвшөөрчээ. (Warren County Jail)


16. Кэролл Энн Хоуп

www.caak.mn (27 фото)
Өмнөд Каролинагийн математкийн багш 36 настай Кэролл Энн Хоуп 14 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгагджээ. (Darlington County Detention Center)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()