Биеийнхээ хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?

Хүний хөлийн уланд биеийн бусад эрхтнүүдтэй холбогддог олон төрлийн мэдрэлийн судлууд байдаг. Тиймээс хорт бодисоос ангижирч, биеэ эрүүлжүүлэхийн тулд хөлийнхөө улыг арчлахад л хангалттай. Энэ удаагийн нийтлэлээр арьсыг тайвшруулах, хорт бодисыг гадагшлуулах, цэвэрлэх үйлчилгээтэй хөлийн арчилгааны аргуудыг хүргэж байна. 

Биеийнхээ хорт бодисыг хэрхэн гадагшлуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давсаар эмчлэх

Хөл угаах саванд халуун ус хийж, 1 аяга давс, 2 аяга хүнсний содыг нэмнэ. Үүн дээр лаванд цэцгийн тосноос дусааж хөлөө 20 минут дүрнэ. Мөн найрлаганд нь далайн давс бага зэрэг хийвэл үр дүнтэй байх болно. 

Давсаар эмчлэх

2 Хүчиллэг ус

Тэвшинд 1 хоолны халбага нунтаг цагаан гаа, 2 аяга устөрөгчийн хэт исэлтэй усыг хийнэ. Үүнийг 30 минут байлгасны дараа, хөлөө 25 минут дүрээрэй. 

Хүчиллэг ус

3 Шавар эмчилгээ

Халуун усанд тал аяга давс хийж, алтан цэгцүүхэй цэцгийн тосыг дусаана. Мөн тал аяга бентонит шаврыг (эмийн сангуудаар зарагддаг, эсвэл өөр гоо сайхны шаврыг ашиглаж болно) бага зэргийн устай хольж зуураад, давстай халуун усандаа нэмнэ. Энэхүү бэлдмэлд хөлөө 20 минут дүрээрэй. 

Шавар эмчилгээ

4 Ургамлын хандаар эмчлэх

Буцлам халуун усанд хатааж, нунтагласан халгайг (эмийн сангуудаар зарагддаг) хийж, 1 цаг хандална. Үүний дараа давсыг халуун усанд хийж уусгаад, тэвшинд хийж, дээрээс нь 1 аяга хүнсий сода, халгайн ханд 0,5 литрийг нэмж хутгаарай. Энэхүү бэлдмэлд хөлөө 30 минут дүрэхэд таны биеэс хорт бодис гадагшлах болно. 

Ургамлын хандаар эмчлэх

Та эдгээр аргаар орой унтахынхаа өмнө хөлөө дүрж, угаавал үр дүнтэй байх болно. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()