8-р сард танд юу тохиолдохыг мэдмээр байна уу?

Зурхайч, одон орон судлаач Павел Глобагийн үзсэнээр 8-р сар нь дийлэнх ордуудын хувьд хүндхэн сар болно гэнэ. Энэ сарын 7-нд сар хиртэлт, 21-нд нар хиртэлт тохиох бөгөөд энэ сард хүн бүр эрүүл мэнд, ажил амьдрал, санхүүгийн асуудалдаа онцгой анхаарал хандуулваас зохилтой. Ингээд та бүхэн 8-р сарын оддын зурхайтай танилцана уу.

8-р сард танд юу тохиолдохыг мэдмээр байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Сарын эхэнд хонины ордныхон өмнө нь дуусгаагүй ажил хэргээ дуусгах болно. 8 сарын 10-наас хойш амьдралдаа эргэлт хийх чухал шийдвэр гаргах хэрэггүй. Сарын хоёрдугаар хагасыг ажлаасаа түр завсарлан амарч, биеэ эмчлэхэд зориулаарай. Түүнчлэн муу зуршлаасаа салахад хамгийн чухал үе байх тул 8-р сард онцгойлон хичээгээрэй. 

Хонь

2 Үхэр

Үхрийн ордынхны хувьд хүндхэн сар байх болно. Хайр дурлалын харилцааны хувьд сэтгэл хөдлөлөө хянахыг хичээгээрэй. Хэрвээ та энэ сард өөр улс орнууд руу аялахаар төлөвлөсөн бол хоол, ундандаа сайтар анхаараарай. Учир нь сарын сүүлийн хагаст хоолны хордлого авах магадлал өндөр байх болно. 

Үхэр

3 Ихэр

Энэ сард Буд гараг тэнхлэгээрээ хазайж, эсрэг зүгт харах болно. Тиймээс энэ үед ихрийн ордныхон маш тэвчээртэй байж, эрхэлж буй ажилдаа анхаарал хандуулаарай. Мөн 8-р сар нь шинэ ажил эхлүүлэх, худалдан авалт хийхэд таатай үе байна. Ажил, мэргэжлийн хувьд гаргасан бүтэлгүйтэл тань гэр бүл, болоод хувийн харилцаанд нөлөөлж болзошгүй. 

Ихэр

4 Мэлхий

Мэлхийн ордныхны хувьд хамгийн их бухимдалтай үе байх болно. Санхүүгийн асуудалд томоохон дэвшил гарах тул шинэ зүйлд хөрөнгө оруулалт хийж, мөнгөө зөв зүйтэй зарцуулаарай. 8-р сард гэрлэх болон шинэ харилцаа тогтооход тохиромжгүй гэдгийг санаарай. 

Мэлхий

5 Арслан

Арслангийн ордныхны хувьд 8-р сар нь гэгээлэг, ээлтэй байх болно. Өмнө нь дуусгаж чадаагүй ажлаа дуусгаж, шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой. Тиймээс энэ сард ажилдаа сайтар төвлөрч, хичээнгүйлэн ажиллаарай. Харин хайр дурлалын харилцааны хувьд томоохон дэвшил гарах болно. 

Арслан

6 Охин

Энэ сард эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулахыг одод сануулж байна. Ялангуяа биеэ эрүүлжүүлж, жингээ барихад анхаараарай. Хэрвээ аялал, зугаалгад явахаар төлөвлөсөн бол хоол хүнсэндээ анхаарал тавина уу. Мөн шинэ зүйлийг эхлүүлэхэд тааламжгүй байх тул болгоомжтой байж, сэтгэл гутралд орохоос сэргийлээрэй.

Охин

7 Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хувьд ажлын эрч хүч буурах болно. Сарын 10-наас хойш чухал ажил бүтээх, хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Эдгээрийг намар хүртэл хойшлуулваас зохилтой. Мөн санхүүгийн асуудал толгойны өвчин болно. Тиймээс 8 сард гэр бүл, үр хүүхдүүддээ хангалттай цаг зарцуулж, амарч, биеэ тэнхрүүлж аваарай. 

Жинлүүр

8 Хилэнц

Энэ сард ажил, карьерийн хувьд маш том дэвшил гарах болно. Худалдаа наймаа, гэрээ хэлэлцээр хийхэд тун тохиромжтой үе тул томоохон зүйлийн эхлэлийг тавихаас айх хэрэггүй. Харин нар, сарны хиртэлтийн үед түр амсхийж, биеэ энхрийлвээс зохилтой. 

Хилэнц

9 Нум

Нумын ордынхны хувьд ихийг хийх хүсэл эрмэлзлэлээр оргилсон бүтээлч сар байх болно. Сарын эхний хагаст аялал, зугаалга, бизнес аялалаа төлөвлөхийг хичээгээрэй. Харин сарын сүүлийн 2 долоо хоногт тайван байх тул сайтар амарч, биеэ тордоорой. 

Нум

10 Матар

Энэ сард онцгой, чухал үйл явдлууд элбэг тохиолдохгүй. Харин 8-р сар бол эрч хүчээ цэнэглэж, дараагийн томоохон ажилд биеэ бэлтгэх чухал үе гэдгийг санаарай. Санхүүгийн байдал эмзэг байх тул томоохон худалдан авалт хийхээс зайлсхийгээрэй. Харин хайр дурлалын хувьд ээлтэй үе байх тул шинэ харилцаа тогтоох болон гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа сэргээхэд анхаараарай. 

Матар

11 Хумх

Хумхынхны хувьд идэвхтэй, эрч хүчээр дүүрэн сар байх болно. 8-р сард өмнө нь хэзээ ч хичээж байгаагүйгээрээ боловсролдоо анхаарна. Ганц бие хумхуудын хувьд заяаныхаа ханьтай учрах аз завшаан тохиож байна. Мөн шинэ харилцааг эхлүүлэхэд тун таатай байх болно. 

Хумх

12 Загас

Загасны ордынхны хувьд 8-р сард онцгой зүйл тохиохгүй, хэвийн үргэлжлэх болно. Ажил болоод хайр дурлалын харилцаанд ч өөрчлөлт гарахгүй. Тиймээс энэ цаг үеийг ашиглан биеэ тордож, эрүүл мэнддээ анхаарууштай. 

Загас

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()