Бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийг бухимдуулдаг вэ?

Энэ дэлхий дээр оршин байгаа хүн бүхэн өөр өөрийн сонирхол, дүр төрх, гээд дахин давтагдашгүй мөн чанартай байдаг. Тиймдээ ч тэдэнд дуртай, дургүй зүйлс нь харилцан адилгүй шүү дээ. Гэвч ихэнх эрчүүд, бүсгүйчүүдийн гаргадаг эдгээр аашинд дургүй, бүр тэсэж ч чаддаггүй гэнэ шүү. Үүнээс болж салалт ихсэх, хосуудын хооронд ойр ойрхон үл ойлголцол гарах, эсвэл бүр ганц бие удаан явж ч болох юм. 

Бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийг бухимдуулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уурлаж, хашхичин орилох

Ихэнх бүсгүйчүүд өөрийн уур уцаар, бухимдлаа барьж чадалгүй, хашхичиж орилж байдаг. Энэ нь эрчүүдийн дургүйг маш ихээр хүргэдэг байна. Мэдээж уурлах, бухимдах шалтгаантай байлаа ч аль болох тайван байж асуудлыг шийдсэн нь хэн хэндээ амар шүү дээ. Уурлаж, бухимдсанаар өөрийгөө л зовоож, шаналгахын нэмэр. Харин эрчүүд бүсгүйчүүдийг зөвхөн орон дотроо л дуу алдан, чанга орилоход нь дуртай байдаг аж.

Уурлаж, хашхичин орилох

2 Тэд танд худал хэлэхэд

Бүсгүй хүн худал хэлж чаддаггүй. Ялангуяа худлаа хэлэх чадвараараа эрчүүдийн дэргэд бол анхлан суралцагч л гэсэн үг. Худал хэлж байхдаа царайны хувирал нь өөрчлөгдөж, дуу нь цаашаа орчихдог. Тиймдээ ч тэд эхнэрээ худал ярьж байгаа эсэхийг нь хялбархаан мэдчихдэг гэсэн үг юм. Бүсгүйчүүдийг худал хэлэх, тэрийг нь хэдийн мэдсэн байх үедээ эрчүүд үнэхээр дургүй нь хүрч, цаашдаа итгэх итгэлээ алддаг байна. Магадгүй тэд өөрсдийгөө л "гэмгүй" худал ярих эрхтэй хэмээн боддогтой холбоотой байж мэдэх юм.

Тэд танд худал хэлэхэд

3 Бүхнийг мэддэг мэт аашлахад

Ихэнх бүсгүйчүүд, эр нөхрүүдээ эрхэндээ байлгах, үгэндээ оруулахыг хүсдэг. Тиймдээ ч заримдаа хорвоогийн их мэдэгч мэт аашлах нь бий. Энэ нь бүсгүйчүүдийн эрх танхил, дураараа зангийн илрэл болохоор ямар нэгэн хар буруу зүйл байдаггүй юм шүү. Ямартай ч бүсгүйчүүд маань ч гэсэн анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Бүхнийг мэддэг мэт аашлахад

4 Тэдний хүссэн бүхнийг биелүүлэх ёстой хэмээн бодох

Бүсгүйчүүд заримдаа эрчүүдийг хүсэл биелүүлэгч бирд мэтээр санаж, өөрийн хүслээр байлгаж, эрхэндээ байлгахыг хүсдэг. Ялангуяа гэр бүлийн хосуудын хувьд 40/60 харилцаатай байж, тухайн гэр сайхан амьдардаг хэмээн үг байдаг. Энэ нөхцөлд хоорондоо сайтар ярилцаж, бүхнийг дарамт шахалт, хүчээр бус, сэтгэл зүрхнээсээ хийж байгаарай.

Тэдний хүссэн бүхнийг биелүүлэх ёстой хэмээн бодох

5 Хардах

Хардалт гэдэг үг эртнээс л хосуудын дунд байсаар ирсэн. Нэг талаар хайртай хүнээ харамлах хайрын илрэл боловч, заримдаа хэт өмчлөх, эрх чөлөөг нь хаах зүйлсээр илэрдэг. Юун түрүүнд хайр хосуудын итгэлцэл дээр оршдог. Тиймээс аль болох хоорондоо үл ойлголцол үүсгэж, зөрчилдөлгүй, бүхнийг ярилцан эвээр шийдэж байх нь чухал. Бүсгүйчүүд хэт хардах, өмчлөх гээд оролдох тусам эрчүүд улам бүр холдсоор байдгийг санаарай.

Хардах

6 Бүх зүйлд хяналт тогтоож, уцаарлах

Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол илүү хошин шогийн мэдрэмжтэй, наргианч хүмүүс байдаг. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд аливаад хэт ач холбогдол өгөн, түүндээ стресстэж өөрийгөө дэмий л зовоодог. Хэтэрхий хянуур байж, уцаарлах нь эрчүүдэд тааламжгүй сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд таниас зугтах, дөлөх шалтгааныг үүсгэж байдаг.

Бүх зүйлд хяналт тогтоож, уцаарлах

7 Ямар ч сэтгэлийн хөдлөл, амьдралын идэвхигүй болоход

Бүсгүй хүн гэдэг урьдчилан таамаглахын аргагүй сэтгэхүй, оюун бодолтой хүмүүс юм. Тиймдээ ч нэг өдөр уурлана, нөгөө өдөр нь инээнэ. Заримдаа өдрөөр биш цаг, минутаар хувьсаж байдаг. Тиймдээ ч тэд заримдаа зүгээр л унтаж амрах, юу ч бодолгүй цагийг өнгөрүүлэх дуртай болчихдог. Харин энэ л үед нь эрчүүд тэдэнд дургүй болж, сэтгэл нь хөрж, илүү шинэ соргог мэдрэмжийг авах эрэлдээ гардаг гэнэ шүү.

Ямар ч сэтгэлийн хөдлөл, амьдралын идэвхигүй болоход

8 Ариун цэвэр сахихгүй байхад

Бүсгүй хүн хэзээд хээнцэр ганган, цэвэрхэн байдлаараа эрчүүдийг өөртөө татдаг гэхэд болно. Мэдээж цор ганц гадаад биеийн үзэмж нөлөөлөхгүй ч, хувийн ариун цэврийг яахан орхигдуулж болох билээ. Үнэхээр хөөрхөн, сайхан ааштай дур булаам бүсгүй байлаа гэхэд түүнээс эвгүй үнэр үнэртвэл хэн ч ойртож очихгүй шүү дээ. Тиймээс ч эрчүүд хувийн ариун цэврийн хувьд таагүй, бохир эмэгтэйд ойртох нь бүү хэл холоос ч харах дургүй гэнэ. 

Ариун цэвэр сахихгүй байхад

9 Жаахан хүүхэд шиг аашлах

Бүсгүйчүүд заримдаа эр нөхөр, найз хөвгүүндээ хэт туньж, яг л жаахан хүүхэд шиг аашилж эхэлдэг. Энэ нь зарим үед үнэхээр өхөөрдөм мэт санагдах ч, үргэлж ийнхүү хүүхэд шиг аяглаж, гомдож тунирхаад байвал залхаж, биеэ даасан хүчирхэг зан чанарыг хайж эхэлдэг. 

Жаахан хүүхэд шиг аашлах

10 Өнгөцөөр дүгнэх

Аливаа зүйлийн жинхэнэ мөн чанарыг ойлгож, мэдээгүй байж бүхнийг өнгөцөөр дүгнэх, хандах нь тийм ч зохимжтой биш юм. Бүсгүйчүүдийн энэ мэт өнгөцхөн, хийсвэр занд эрчүүд үнэхээр дургүй бөгөөд тэсч чаддаггүй гэнэ шүү. Ялангуяа өнөө цагт зарим охид бүсгүйчүүд эр хүний гадаад үзэмж, царай зүс, хөрөнгө чинээг харж дотносох үгүйгээ шийддэг болжээ. Тиймээс өөрийнх нь үнэнч сэтгэлийг үнэлэхгүй байхад эрчүүд маш дургүй байдаг аж. 

Өнгөцөөр дүгнэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()