Эрүүл зүрхтэй байхын тулд юу хийх ёстой вэ?

Өнөөдөр маш олон хүмүүс зүрх судасны өвчнөөс болж, хорвоог орхиж байна. Үүний нэг шалтгаан нь бидний өдөр тутмын буруу хэвшил болон хооллолт билээ. Иймд бид та бүхэндээ зүрхний үйл ажиллагааг дэмжиж, давхар цус төлжүүлэх хүнсний бүтээгдэхүүнүүд болон амьдралын зөв хэвшлүүдийг амжиж дуулгая!

Эрүүл зүрхтэй байхын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тогтмол 7 цаг унтах

Германы эрдэмтдийн үзсэнээр шөнө дутуу нойртой удаан явах, хэт их зүйлсийн тухай бодох, стресстэх нь хүмүүсийг өвчнөө хүндрүүлэх, цаашлаад хорт хавдар болгох өндөр эрсдэлтэй хэмээжээ. Энэ нь та шөнө 7 цагаас багагүй унтах хэрэгтэй гэсэн үг юм. Үргэлж дутуу нойртой явах нь ялангуяа зүрхэнд ихээхэн ачааллыг өгч, үйл ажиллагаанд догогдол учруулах өндөр эрсдэлтэй. Түүнээс гадна ихээр жин нэмэх, сэтгэл гутралд оруулж ч мэдэх аж.

Тогтмол 7 цаг унтах

2 Өдөрт 75 гр мах ид

Өдөр бүр 100 гр загасны мах, 150 гр бяслаг иддэг хүн бусад хүмүүсийг бодоход харьцангуй эрүүл байдаг нь нотлогджээ. Энэ нь зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш юм.  Учир нь мах болон бяслаганд уураг ихээр агуулагддаг тул судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнчлэн маханд агуулагддаг маш чухал амино хүчил нь зүрхний шигдээс болон гэнэтийн цус харвалтаас хүмүүсийг урьдчилан сэргийлдэг байна.  Түүнээс гадна өндөг ч мөн эрүүл мэндэд өндөр тустай тул, өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэж хэвшээрэй!

Өдөрт 75 гр мах ид

3 150 минутын турш спортоор хичээллэх, эсвэл хөдөлгөөнтэй байх

Өдөрт дор хаяж 30 минут явган алхах, гүйх нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Ажил дээрээ байсан ч, биеийнхээ хөшүүн чилээг гаргаж, хөдөлгөөн сайн хийснээр зүрхний шигдээс болохоос 48% өөрийгөө хамгаалж буй хэрэг юм. Та өөрийн дуртай спортын аль ч төрлөөр хичээллэж болох бөгөөд ингэснээрээ эрүүл байхын тал хувийг хийснээс өөрцгүй билээ.

150 минутын турш спортоор хичээллэх, эсвэл хөдөлгөөнтэй байх

4 30 гр самар ид

Та өдөр тутамдаа дор хаяж 30 гр самар идсэнээр ганцхан зүрх гэлтгүй маш олон өвчнөөс өөрийгөө сэргийлж байна гэсэн үг. Бүхий л төрлийн самар байж болох ч, хушга нь илүү үр дүнтэй байдаг байна. Хушганд бидний биед хэрэгтэй өөх тос, витамин Е, төмөр болон уураг агуулагддаг. Ямар нэгэн шокалад, жигнэмэгийн хольцгүй дангаар нь буюу цэвэр самар идэхийг эмч нар зөвлөжээ.

30 гр самар ид

5 200 гр овъёос идэх

Эслэг чанар бүхий овъёосыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэж хэвшсэнээр та маш олон төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлж чадна. Зөвхөн зүрх гэлтгүй, ходоод гэдэсний замын бүхий л өвчлөлд тустай. Мөн хэрэв та жин барьж байгаа бол өглөө бүр овъёос идэж байгаарай. Ингэснээр биеэс бохирдол, ялгадас түргэн гадагшлах болно.

200 гр овъёос идэх

6 2 литр ус ууж хэвших

Маш энгийн зүйл мэт боловч, бид өдөрт тухайн хэмжээний усыг ууж чаддаггүй. Та нэг л өдрийн дотор гэнэтхэн усыг ихээр уух гэж чаралгүй, биедээ бага багаар дасгаж, ууж сураарай! Ихээр уусан ус биеэс тэр дариу шээс болон гадагшлах талтай тул, балга балгаар ойр ойрхон шимж уух нь чухал.

2 литр ус ууж хэвших

7 2 нүд хар шоколад идэх

Зүрх судасны үйл ажиллагаанд тустай, маш амтлаг бүтээгдэхүүний нэгд яалтчгүй хар шоколад ордог. Энэ нь сэтгэл санааг дэмжиж, сэтгэл гутралд орохоос давхар таныг хамгаалахаас гадна, илүүдэл жинтэй ч мөн тэмцдэг байна. Хамгийн гайхалтай нь зүрхний шигдээс болохоос 70% хүртэл хамгаалдаг. Иймд та өдөр бүр 2 нүд цэвэр хар шоколадыг идэж хэвшээрэй!

2 нүд хар шоколад идэх

8 1 атга нэрс жимс

Шинэхэн амтлаг нэрс жимс нь бодисын солилцоог сайжруулах, цусан дахь муу холестриныг гадагшлуулах болон цусны төлжилтийг дэмжих давуу талтай. Иймд та өдөр тутамдаа нэг атга нэрс жимсийг идэхэд илүүдэхгүй юм. Түүнчлэн гэдэсний суулгалт, ходоод гэдэс хямрах үед өндөр үр дүнтэй.

1 атга нэрс жимс

9 1 цайны халбага оливийн тос

Өдөр тутмынхаа хоол хүнсэнд ургамлын тосноо илүү оливийн тосыг хэрэглэхийг зориорой. Энэ судасны ханыг тэлдэг тул, давхар цусны эргэлтийг ч мөн сайжруулдаг. Мөн аль болох малын гаралтай өөх тосноос зайлсхийж, хэтрүүлэхгүй бага хэрэглэж хэвшэх нь чухал.

1 цайны халбага оливийн тос

10 Улаан лооль

Улаан лооль жимс нь цус төлжүүлэх өндөр үйлчилгээтэй. Тиймээс зүрхэнд ч мөн сайн нөлөөтэй билээ. Иймд та өдөр тутамдаа улаан лооль жимсийг идэж байгаарай!

Улаан лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()