2016 онд технологи хэрхэн хөгжих вэ?

Техник технологи хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед хүнийг ч гэсэн ялгахын аргагүй дуурайлган хийдэг болсон. Бид технологийн тусламжтай маш олон зүйлсийг хялбархаан хийж, амьдралыг илүү амттай, амархан болгосон гэвэл ононо. Тиймдээ ч та бүхэндээ 2016 онд нээлтээ хийх, гайхалтай бүтээлүүдийг урьдчилсан загваруудыг танилцуулахаар шийдлээ. Хүлээн авна уу.

2016 онд технологи хэрхэн хөгжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодит мэдрэмж

Аливаа зүйлийг хүрч, барьж, харж байгаа мэтээр бодит мэдрэмж авахыг хүсэж байна уу? Таны санаанд ч оромгүй энгийн нэгэн харагдах төхөөрөмжийн тусламжтай, таны хүссэн газар, цаг үеийг бодит мэт мэдрүүлнэ гэхээр үнэхээр гайхалтай байгаа биз. 20 жилийн өмнө ингэх нь ердөө л мөрөөдөл байсан, харин өдгөө VR1280 “Virtual Research” төхөөрөмжийн тусламжтай жинхэнэ бодит мэдрэмжийг авч болох нь ээ. Тус төхөөрөмжийг харагдаж байгаачлан толгойндоо зүүгээд, харааны фокус, линз зэргийг тааруулан ухаалаг утсаараа дамжуулан тоглоом тоглох, видео үзэх гэх мэт зүйлсийг үзэж болох юм. Үүгээр аймшгийн кино үзэж байна гээл төсөөл дөө...

Бодит мэдрэмж

2 Автомат удирдлага

Адал явдалт киноноос л харж байсан уу. Тэрчлэн машинаа автомат удирдлагатай болгоод, холын замд ч тэр ажралгүй явахыг хүсэж байсан бол таны мөрөөдөл биеллээ оллоо. Учир нь Google компанийн автомат удирдлага буюу “Self driving car” төхөөрөмжийн тусламжтай та өөрийн машиндаа GPS байршил тогтоогч, хүрэх газрын зургаа оруулаад л машин тань автомат удирдлага руу шилжих болно. Үүний хэд хэдэн давуу тал нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төхөөрөмжтэй учир урьдаас саадыг илрүүлэн таны ухаалаг утас, эсвэл дуут дохио гэрэл зэргүүдээр мэдэгддэг байна. Тэр үед та гар ажиллгаанд шилжин асуудлыг зохицуулна гэсэн үг юм. Манай орны нөхцөлд хөдөө л юу юм гэхээс хотод бол бүтэхгүй биз ээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Автомат удирдлага

3 iCar

Аpple компанийн энэхүү шинэ төсөл олон хүнд хүлээлт үүсгээд байгаа юм. Одоогоор урьдчилсан загвараа гарган, туршилтын ажиллагаандаа яваа бөгөөд худалдаанд гарах хараахан болоогүй гэнэ. Бид Apple компанийн “iPhone”, “iPod”, “Pad Air”, “iPad Mini”, “Apple Watch”, “Mac Mini”, “Apple TV” гэхчилэн зүйлсийг хэрэглээндээ нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус компани өөрсдийн шинэ бүтээл болох “iCar”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үнэхээр л худалдаанд гарвал олон хүн худалдаж авах болов уу.

iCar

4 Хиймэл оюун ухаан

Бидний хэрэглэдэг зарим ухаалаг төхөөрөмжинд аливааг текстийг урьдчилан таамаглах, засах гэх мэт үйлдлүүд багтсан байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг улам бүр хөгжүүлэн тодорхой санах ойтой, илүү нарийн програмчлалаар хүмүүст хүргэх гэнэ. Тиймээс бидний хийх ажил улам бүр л хөнгөрнө гэсэн үг юм.

Хиймэл оюун ухаан

5 5D технологи

Кинон дээрээс харж байсанчлан нэг жижигхээн дискийг уншуулахад тэр нь гэнэт бодит хүн мэт гарч ирээд таньтай холбогддог. 3D, 4D технологиос давуу нь түүнд бүхэд бүтэн ертөнцийн дайтай зүйлсийг ч багтааж болно.Ганц жижигхэн шилэн дискэнд ямар их зүйл багтаж, бидэнд харуулахыг хүлээх л үлдлээ. Нэгэн цагт цүнх дүүрэн хүнд ном авч явах цаг өнгөрч ганц дискенд л бүхэл бүтэн ном товхимол ботиуд бүрэн эхээрээ багтана гээд бод доо. Энэхүү диск нь ойролцоогоор 5 мм зузаантай байх гэнэ. 

5D технологи

6 Ухаалаг хэтэвч

Мөнгөө хадгалах төрөл бүрийн хадгаламж, картууд бий болсноор хүмүүс тэр бүрийд бэлэн мөнгө халааслаад явах нь ховор болсон. Учир нь ийнхүү бэлэн мөнгийг ил авч явснаар бусдад хулгайлагдах, цаашлаад амь насанд хүртэл аюултай юм. Энэхүү ухаалаг хэтэвчний тусламжтай та эд хөрөнгө, мөнгөө илүү найдвартай ухаалаг төхөөрөмжөөр шийдвэрлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Хаяж гээнэ гэх зовлонгүй, бугуйн цагны загвартай, хөгжим сонсох, цаг харах, сэрүүлэг гэх мэт маш олон үйлдлийг зэрэг багтаасан юм.

Ухаалаг хэтэвч

7 Квант тооцоолол

Квантын обьектууд өөр хоорондоо харилцан үйлчилж, алслагдсан байхдаа хүртэл биедээ таталцаж байдаг. Гүн ухааны үүднээс биш юмаа гэхэд квантын физик нь мөн чанарын тухай физикийн онолыг бий болгосон.Тиймдээ ч бид түүний тусламжтай компьютерээр дамжуулан хэрэглээний бүхий л зүйлсээ маш хурдан хийж гүйцэтгэх юм. Гацах, унших зэрэг асуудлыг мартана гэсэн үг юм. Юмс хөгжинө өө гэж...

Квант тооцоолол

8 Интернэт худалдаа

Ажлын цаг багатай, завгүй хүмүүст тусладаг дотны анд бол яахын аргагүй интернэт худалдаа билээ. Зарим хүмүүс түүний нэрэн доор бизнес хийж, чанаргүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зарсан тохиолдол, гомдлууд цөөнгүй. Гэвч үнэхээр л хэрэгцээ шаардлагад нь бүрэн нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг сонголт, үнийн уян хатан нөхцлөөр хэрэглэгчдэд хүргэдэг газрууд ч цөөнгүй. Харин 2016 онд хэрэглэгчдэд хүргэхээр зэхэж буй интернэт худалдааны аппликэшнд төрөл бүрийн маш олон дэлгүүрүүд өөрсийн худалдааг нэг дор төвлөрүүлж, таны алтан цагийг хэмнэх гэнэ.

Интернэт худалдаа

9 Эвхэгддэг дэлгэц

Ухаалаг системийн эрин үед боломжгүй зүйлс ард хоцорчээ. Ямар сайндаа л нугарч хугарч, эвхэгддэг уян дэлгэцийг бүтээсэн байх вэ. Ленова брендийн энэхүү “Yoga laptop” нь  үнэхээр л хувьсал болсон бүтээл байлаа. Утас, таблетууд ийм болсон байхад ирээдүйд утасны дэлгэц хагарлаа гэх нь утгагүй зүйлсийн нэг болох нь ээ.

Эвхэгддэг дэлгэц

10 Ухаалаг систем

Ухаалаг гар утсан дээрх аппликэшний тусламжай гэр доторх бүхий л цахилгаан хэрэгсэл, камер зэргийг удирдан, хүүхдээ ч мөн давхар хянана гээд бод доо. Жишээ нь, хүүхэд тань гэртээ ганцаар үлдсэн үедээ зурагтыг олон цагаар үзэхээс сэргийлж, алсаас унтраах, тэрчлэн элдэв галын эрсдэлтэй цахилгаан хэрэгслийг асааж, унтраах гэх мэт олон талын давуу талтай. Мөн хэрвээ та асрагч хөлсөлдөг бол тэднийг хэрхэн ажлаа хийж байгаа талаар камерийн тусламжтай хаа явсан газраасаа хянах боломжтой юм.

Ухаалаг систем

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()