"Байгалийн шалгарал" - Шимпанзегийн хоёр омгийн хооронд 4 жилийн турш үргэлжилсэн цуст дайн

Британийн амьтан судлаач Жейн Гудолл (Jane Goodall) Танзанид байдаг "Гомбе-Стрим" хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шимпанзег 45 жилийн турш судалж байгаа юм. Үүний үр дүнд тэрбээр шимпанзе гэх амьтан гадна төрхөөрөө хүнтэй адилхан төдийгүй хөдөлмөрийн зэвсэг хийх чадвартай, өөр хоорондоо ойлголцох хэлтэй, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг, бүр үзэн ядаж чаддаг болохыг нь илрүүлжээ. 

"Байгалийн шалгарал" - Шимпанзегийн хоёр омгийн хооронд 4 жилийн турш үргэлжилсэн цуст дайн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1974 оноос эхлээд 4 жилийн турш үргэлжилсэн тэмцлийн үр уршгаар шимпанзегийн хоёр омог хоорондоо жинхэнэ дайн хийж нэг омгоо устгаад дуусжээ. Энэ дайнаас өмнө 1971 он хүртэл шимпанзе сармагчнууд нийлэн нэг омог болж амьдарч байж. Гэвч дотроо хагаралдаж, нэгдмэл байсан нэг омог хэдэн хэсэг болон задарсан байна. Тус хагаралдаан эхлэхэд 8 эрэгчин, 12 эмэгчин хэдэн монштойгоо Гомбе-Стрим цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг рүү явсан бол 6 эрэгчин 3 эмэгчин  мөн хэдэн монштойгоо өмнөд хэсэг рүү нүүжээ.

Амьтан судлаачид хойд хэсэг рүү нүүсэн омгийг Касакела, өмнөд хэсэг рүү нүүсэн омгийг Кагама гэж нэрлэсэн байна.

Эдгээр омгийнхны ийнхүү задрах болсон шалтгааныг эрдэмтэд эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж үзэж байв. Нэгдмэл омог задрахаас өмнө хамгийн хүчирхэг эрэгчинг Хамфри гэдэг байжээ. Судлаач Жейн Гудолл нь Хамфритай эрх мэдлээ булаацалдаж эхэлсэн хоёр залуу эрэгчинг Чарли болон Хью хэмээн нэрлэсэн байна. Хамфри өрсөлдөгчдийгөө ганц ганцаараа байхад нь айлгаж дөнгөдөг байсан ч олноороо байгаа үед нь аль болох харьцахгүйг хичээж байж. Гэтэл эмэгчний төлөөх тэмцлээс болоод түрэмгийлэл улам гаарч, зодоон тулаан үргэлжилж, бүлэг хоёр хэсэгт хуваагдсан аж. 

Хөршүүд ширэнгэн ойд тааралдахдаа эхэндээ тун эвтэй, тайван байсан ч яваандаа харилцаа нь улам ширүүсэж эхэлсэн байна. Эрэгчин шимпанзенууд түрэмгийлэл үйлдэж, бие бие рүүгээ хашхичиж чулуу, мод шидэж эхэлжээ. Иймэрхүү үйлдлүүд олширсоор 1974 оны 01 сарын 7-нд жинхэнэ цус урссан тэмцэл болсон гэнэ. Энэ өдөр Кагамагийн бүлгийн Гоби нэртэй шимпанзег Касакелагийн 8 эрэгчин тойрон бүсэлжээ. Британийн сармагчин судлаач Ричард Рэнгем “Гоби модноос мод дүүлэн авирч  зугтаасан боловч тэд гүйцэж авсан. Нэг нь түүний хөлнөөс, нөгөө нь урт сарвуунаас нь барьж аваад дараа нь газар шидэж, зодож эхэлсэн байна. Зодоон тав орчим минут үргэлжилжээ.

Уг зодооны дараа хүнд гэмтэл авсан Гоби үхэж, Гомбе-Стримийн ширэнгэн ойд жинхэнэ дайн эхэлсэн гэнэ. Амьтан судлаачид өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй гэдгээ тайлбарласан байв. 

Дайн эхлэх үед сармагчнууд бие бие рүүгээ дайрч, тун харгис хэрцгий үйлдлүүд гаргаж эхэлцгээсэн бөгөөд судлаачид тэдний дотоод зөрчилдөөнд орж, салгаж чадаагүй гэнэ.

Болсон үйл явдлыг харсан амьтан судлаач Энн Пусэйгийн хэлэхдээ “Өмнөдөөс маш чанга дуу сонсогдох үед өмнөдийн бүлэглэл хойд бүлэглэл рүү дайрч байна гэж бодсон юм. Удалгүй хойдууд бүгд л хашхиралдаж, мод цохиж сүрдүүлж эхэлцгээсэн. Тулааны үеэр зарим шимпанзенүүд бүгэж байсан бол ихэнх нь дайснаа үхтэл нь зодож байсан. Дайны дараа үхсэн сармагчнуудаар ялагчид нь хооллож эхэлсэн." гэжээ. Энэхүү тулааны явцад Кагама бүлгийн 6 эрэгчин амь үрэгдсэн байна.

Эрэгчин өрсөлдөгчдөө үгүй хийснийхээ дараа хойд омгийнхон өмнөдийн бүлэглэлээс 3 эмэгчин авч, тэднийг ч мөн адил хөнөөжээ.

Эцэст нь хойд бүлэглэлийнхэн хөрш Каландэ омгийнхонтой тулгарсан бөгөөд энэ омог нь сармагчныхаа тоогоор хойдуудаас хавь илүү байжээ. Тиймээс богино хугацааны тэмцлийн дараа Касакелаг газар нутгаасаа хөөсөн гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()