Хамгийн хачирхалтай хоолны дэглэм барьдаг хүмүүс

Хүн бүр л өөр өөрийн хооллох хэв маягтай байдаг. Зарим хүмүүс махан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх сонирхолтой байдаг бол, гурилан бүтээгдэхүүнд дуртай хүмүүс ч цөөнгүй. Мөн түүний адил эрүүл зөв хооллолтыг таашаах нэгэн байхад, санаанд багтамгүй хоолны дуршилтай хүмүүс ч олон байх юм. Ингээд та бүхэндээ хэн бүрийн хааяа нэг иддэг хүнсийг өдөр тутамдаа иддэг хачирхалтай дэглэмтэй хүмүүстэй танилцуулъя.

Хамгийн хачирхалтай хоолны дэглэм барьдаг хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Starbuck” дэглэм

АНУ-ын Сиэтл хотод амьдардаг нэгэн бүсгүй бүтэн жилийн турш "Starbucks"-ийн бүтээгдэхүүнээс өөр юу ч идэж, уугаагүй гэдэг. Тэрээр үүндээ 7000 долларыг зарцуулсан аж. Яагаад ингэх болсон шалтгаан нь ердөө л, “challenge" буюу "хэн нэгний уриалгаар” хэмээн тайлбарлажээ. Юутай ч гүйцэтгэх ёстой бүтэн жилийнхээ даалгаврын дүнд, бүсгүй нэлээн жин хаясан сурагтай.

“Starbuck” дэглэм

2 Майонезний дэглэм

Мисти (Mysti), хэмээх нэрээрээ алдаршсан Америк бүсгүй 3 жилийн турш нэгэн хачирхалтай хоолны дэглэмийг баримталсан аж. Энэ нь нэг төрлийн майонез бөгөөд түүнийг амтат сүмс, ногоогоор хачирласан байдаг. Тэрээр энэхүү зүйлээ өдөрт нэг аягыг иддэг ба ингэснээр цатгалдах мэдрэмж төрүүлж, үнэхээр өег байдаг талаар дурджээ.

Майонезний дэглэм

3 Тахианы далавчны дэглэм

17 настай Английн иргэн Стейси Ирвин (Stacey Irvine), 15 жилийн турш шарсан тахианы далавчийг идэж байгаа ажээ. Нэг ёсондоо бор хоолонд ороод удаагүй байхдаа л идэж  эхлээд, насан туршдаа эл дэглэмээ баримталж байгаа гэсэн үг юм. Тэрээр 2 настай байхдаа л шарсан төмс, тахиа зэргийг идэж эхлэн улмаар ухаангүй дуртай болсон гэнэ. Мөн хэзээ ч жимс, хүнсний ногоог идэж үзээгүй байна. Үнэхээр хачрхалтай байгаа биз?

Тахианы далавчны дэглэм

4 Шарсан төмсний дэглэм

Марла Лопес (Marla Lopez), хэмээх 55 настай бүсгүй, 5 наснаасаа эхлэн зөвхөн талх, франц маягаар шарсан төмс, сүү, зайрмаг, бялуу зэргийг идэж байгаа гэнэ. Тэр амьдралдаа хэзээ ч ямар нэгэн жимс, мах, далайн хүнс зэргүүдийг идэж үзээгүй гэнэ. Хэдийгээр тэрээр амьдралынхаа хугацаанд иймэрхүү хүнсийг хэрэглэж байсан ч түүний биед онцын өөрчлөлт гараагүй, биеийн жин нь ч  хэвийн байгаа гэнэ. Түүний хүү ч мөн адил, ээжтэйгээ ижил дэглэмээр хооллодог ажээ.

Шарсан төмсний дэглэм

5 Түргэн хоолны дэглэм

Америкийн иргэн Жаред Фoглe (Jared Fogle), 11 сарын турш түргэн хоол идэж байгаа гэнэ. Үүнд нь мэдээж, бүх төрлийн хачиртай талх, зайдас, хийжүүлсэн ундаа, шарсан төмс гэх мэт зүйлс багтана. Тэрээр эдгээр хүнсийг хэрэглээд жингээ алдсан нь үнэхээр хачирхалтай. Учир нь тэдгээр хүнс, хүний биед тустай шим тэжээл бага учир ийнхүү шим тэжээлийн дутагдалд орсон байна.

Түргэн хоолны дэглэм

6 Чихрийн дэглэм

Пол Рудник (Paul Rudnik) хэмээх 51 настай эр, бараг насан туршдаа чихэр, шоколаднаас өөр зүйлийг идээгүй гэнэ. Тэрээр энэ хугацаанд тогтмол эмчийн хяналтанд байсан бөгөөд хооллох зуршлаа яагаад ч өөрчилж чадахгүй байгаа ажээ. Мөн үргэлж илүүдэл жингийн асуудалтай нүүр тулгарсаар байгаагаа ч дурдсан байна.

Чихрийн дэглэм

7 Хийжүүлсэн ундааны дэглэм

Монако улсын иргэн өдгөө 31 настай бүсгүй 16 жилийн турш хийжүүлсэн ундаа ууж байгаа аж. Тэрээр өдөрт 2 литр хийжүүлсэн ундааг уудаг бөгөөд өөр ямар нэгэн ус, жүүс, цай уудаггүй байна. Ийнхүү дэглэмийнхээ хугацаанд тэрээр зүрхний өвчлөл, илүүдэл жин, ясны сийрэгжилттэй нүүр тулгарсан юм.

Хийжүүлсэн ундааны дэглэм

8 “McDonald” дэглэм

Ахлах сургуулийн багшаар ажилладаг Жон Цисна (John Cisna) хэмээх залуу, 3 сарын турш “McDonalds”-ийн түргэн хоолыг идэж байгаа гэнэ. Үүний дүнд 18 кг жинг хассан байна. Тэрээр өдөрт 2000 калориас илүүгүй илчлэгийг тэдгээр хүнснээс авч байсан бөгөөд 45 минут алхдаг байжээ.

“McDonald” дэглэм

9 Түүхий махны дэглэм

Кентакки мужийн иргэн Дерек Нансе (Dere[ Nance), эрүүл мэндийн асуудалтай байсаар сүүлийн хэдэн жилийг ардаа үджээ. Улмаар тэрээр хооллох хэв маягаа өөрчлөхөөр төрөл бүрийн хоол хүнсийг туршиж эхэлсэн байна. Түүний дүнд түүхий махыг сонгон 3 сар хэрэглэсэнд өөрт нь таалагдсан тул ийнхүү 5 жилийн турш эл дэглэмээр хооллож байгаа гэнэ.

Түүхий махны дэглэм

10 Бяслагтай пиццаны дэглэм

38 настай Америк залуу Дан Янссен (Dan Janssen), 25 жилийн турш зөвхөн бяслагтай пиццаг идэж байгаа гэнэ. Учир нь тэрээр цагаан хоолтон болохыг хүссэн ч ногоо идэж чадахгүй байсан улмаас ийнхүү бяслагтай пиццаг сонгон идэх болжээ. Эмч нар түүний биеийн байдлыг үзэхэд, эрүүл саруул, эрч хүчтэй байсан төдийгүй үүнийг нь хөдөлгөөний идэвхитэй байдалтай нь холбосон гэдэг.

Бяслагтай пиццаны дэглэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()