22 настай залуу, 400 бүсгүйтэй унтсанаа зарлажээ

2016-02-08, 02:37
28,596
Дөнгөж 22-хон настай Бритон Бенни Жеймс (Briton Benny James) хэмээх энэ залуу цахим ертөнцөд өөрийгөө 400 өөр бүсгүйтэй унтсан хэмээн зарлаж, олны дургүйцлийг хүргээд амжсан байна.
22 настай залуу, 400 бүсгүйтэй унтсанаа зарлажээ


Тэр үргэлж ганцаарддаг учир өдөр бүр өөр эмэгтэйтэй нэг оронд орохыг илүүд үздэг ажээ. Бүсгүйчүүд ч гэсэн эрчүүдээс зөвхөн сексээс өөр юуг ч хүсдэггүй хэмээн хэлсэн байна. Бритон интернэтээр олон сайхан бүсгүйчүүлтэй танилцаж, тэдэнд нэгэн шөнийг хамт өнгөрөөх хүсэлт тавьдаг гэнэ. Үүнийх нь хариуд зарим бүсгүйчүүд энэ саналыг нь зөвшөөрч, харин зарим нь бүр өөрсдөө эхлээд унтахыг “гуйдаг” гэнэ шүү.



Өөрийн задгай амьдралаасаа ичих нь бүү хэл, харин ч бахархдаг залуу цахим хуудастаа аль хэдийн 91 сая дагагчтай болжээ. Гэтэл саяхнаас тэр “Гэр бүлтэй, тогтсон сайхан амьдралтай болмоор байна” хэмээн бичиж эхлэн, олны нүдийг орой дээр нь гаргав.



Түүнийхээр бол охид өөрсдөө нэг оронд оръё хэмээн санал тавих нь хамгийн утгагүй. Дуучин Рианна түүнээс тэгж асуусан ч зөвшөөрөхгүй байх байсан хэмээн бичжээ.



Залуу эрийн хамгийн удаан үргэлжилсэн үерхэл нь ганцхан долоо хоног л болсон гэнэ. Тэр анхны найз охинтойгоо секс хийлгүй 6 хонож, амьтны хүрээлэнгээр хамтдаа зугаалж, шувуунууд хооллон их л романтик байж. Гэвч тэд нэг оронд ороод л... богино настай үерхэл нь дуусгавар болжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()