Өдөр бүр 3 ширхэг өндөг идвэл бидний биед юу болох вэ?

Сүүлийн үед хүмүүсийн өндөгний хэрэглээ жилээс жилд буурсаар байгаа юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өндгийг асар их холестрин агуулдаг бөгөөд тэр нь таргалуулах, олон өвчнийг үүсгэх аюултай хэмээн зарлах болсонтой холбоотой. Иймд бид та бүхэндээ өндөг идсэнээр бидний биед юу болдог, цаашлаад үнэхээр аюул учруулдаг уу? хэмээх асуултыг хариултыг хүргэж байна.

Өдөр бүр 3 ширхэг өндөг идвэл бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэг ширхэг өндгөнд 180-186 милограмм холестрин агуулагддаг. Харин элэг нь өдөрт дунджаар 1000-2000 милограмм холестриныг боловсруулдаг аж. Таны идэж буй хоолны холестрины түвшин их байсан ч, өндөг идсэнээр муу холестриныг сайнаар сольж, шинэчлэдэг тул санаагаа чилээх хэрэггүй юм.

Тэжээллэг чанар

Өндөг нь Витамин А, В6, Е болон тиамин, фолийн хүчил, төмөр, фосфор, магни зэрэг амин дэмүүдээр баялаг. Өөр ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь өөртөө ийм их витаминыг нэг дор агуулдаггүй билээ.

Тэжээллэг чанар

Холестерин

Өндгөнд холестерин агуулагддаг. Гэвч энэ нь таны эрүүл мэндэд төдийлөн хор уршгийг учруулахгүй. Харин ч эсрэгээрээ витамин С, тестостерон, эстроген, кортизол даавар гэх мэт янз бүрийн хэрэгтэй амин дэмээр баялаг юм. 

"HDL" холестерин нь биед хэрэгцээгүй, муу холестриныг гадагшлуулж биеийг эрүүлжүүлэн шинэчлэдэг.

Холестерин

Холин

Та "холин"-ы тухай урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ нь тархины хөгжил, санах ойг сайжруулдаг чухал бодис юм. Мөн жирэмсэн эхэд шаардлагатай амин дэмийг өгөхөөс гадна, ургийн төрөлхийн гажиг болон согогоос давхар хамгаалдаг байна. Америк хүмүүсийн 90 хувь орчим нь "холин"-ы дутагдалтай хэмээх судалгаа гарсан бөгөөд энэ нь булчингийн гэмтэл, элэгний өвчлөл үүсгэх үндсийг нэмэгдүүлдэг аж.

Холин

Нүдний хараа сайжруулах

Хэрвээ та нүдний хараа муутай бол, өдөр тутамдаа өндөг идэж байхыг зөвлөе! Учир нь өндгөнд агуулагдах "льютейн" болон "зеаксантин хэмээх бодис нь хөгшрөлтийн улмаас үүсэх харааны асуудал болон нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй нүдний хараа муудахаас сэргийлж, эмчлэх тустай юм.

Нүдний хараа сайжруулах

Булчингийн үйл ажиллагаа дэмжинэ

Ердөө хоёр ширхэг өндгөнд махтай ижил хэмжээний уураг, амин дэм агуулагддаг. Хүмүүс өндөг идэхдээ ихэвчлэн цагааныг нь шараас ялгаж иддэг. Гэвч хамтад нь идсэнээр илүү үр дүнтэй байна.

Булчингийн үйл ажиллагаа дэмжинэ

Ясны бүтцийг дэмжинэ

Өндөг нь витамин Д болон кальциар тун баялаг. Тиймээс ч ясны бүтцийг сайжруулж, илүү бат бөх болгодог. Иймд та спортоор хичээллэдэг, дэглэм барьж байгаа, эсвэл яс хугарамтгай, сийрэг болсон бол тогтмол өндөг идэж хэвшээрэй!

Ясны бүтцийг дэмжинэ

Жингээ хасахад тусална

Ялангуяа жингээ хасаж, дэглэм барьж байгаа хүмүүст өндөг хамгийн тохиромжтой. Өндөг нь уураг, шим тэжээлээр баялаг бөгөөд маш өег юм. Иймд идсэн хүндээ цатгалан мэдрэмжийг төрүүлж, ойр ойрхон их идэхээс сэргийлдэг.

Жингээ хасахад тусална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()