Британийн хатан хаан нас барвал юу болох вэ?

Бүтэн нэг зууныг элээх гэж буй Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хааныг тэнгэрт халих үед юу болохыг төсөөлөхөд ч бэрх юм. Хэдийгээр Их Британийн хааны гэр бүл энэ талаар бодохыг хүсдэггүй ч цог жавхлант хатныг өөд болсны дараа чухам ямар үйл явдлууд тохиолдохыг тухайн орныхон аль хэдийн төлөвлөөд гаргачихжээ.

Британийн хатан хаан нас барвал юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Лондон гүүр” ажиллагаа явагдана

Их Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан нэгнээр тодроод буй 92 настай II Элизабет нь 1952 онд 25 настайдаа хатан болж байжээ. Мөн хатны аав 56 настайдаа хорвоог орхиж байсан бол ээж нь 101 насандаа таалал төгсөж байсан гэдэг. Үүнтэй л адил үхэл хэнийг ч тойрохгүй учраас хэзээ нэгэн өдөр хатныг нас барсны дараа түүнийг ёс уламжлалын дагуу, хүндэтгэлтэйгээр оршуулах болно. Харин тэрхүү оршуулах ёслолыг “Лондон гүүр” хэмээн цээрлэн нэрийддэг аж.

“Лондон гүүр” ажиллагаа явагдана

2 Эмгэнэлт мэдээг дуулгана

Их Британийн "Guardian" сонины лавшруулан судалснаар хатныг таалал төгсвөл эмч нар нь төрийн нарийн бичгийн дарга (одоогоор Эдвард Янг), Ерөнхий сайд (одоогоор Тереза Мей) нар руу утастаж “Лондонгийн гүүр нурлаа” хэмээх нууц үгийг хэлэх гэнэ. Улмаар Их Британийн Гадаад харилцааны яам хатны толгойлдог 15 засгийн газар болон хуучны колони орнуудын нийгэмлэг болох хамтын нөхөрлөлийн 36 гишүүн орон руу утастаж эмгэнэлт мэдээг дуулгах аж.

Эмгэнэлт мэдээг дуулгана

3 Хонх цохино

Лондонд болох оршуулгын ёслолыг бүх ард иргэд нүдээр үзэхээр цугларах ба нас барсан хатныг хүндэтгэн төрийн далбааг хагас буулгаж, Гэгээн Паулын цогчин дуганы хонх болон хатан хааны угсааны гэр бүлийн хүн нас барах юм уу, баяр ёслолын үед дуугаргадаг Вестминстерийн сүмийн алдарт хонхыг нам дуугаар цохих аж.

Мөн бизнесийн байгууллагууд, театр түр хугацаанд хаалгаа барьж, спортын зарим үйл ажиллагаанууд цуцлагдаж, Букингемын ордны гадаа хүмүүс цугларч оршуулга болохоос 10 өдрийн өмнөөс эхлэн  гашууддаг юм.

Хонх цохино

4 Парламент цугларна

Төрийн албан ёсны удирдагч болох хатан хаан II Элизабетыг нас барах үед парламентын гишүүд хуран цугларч хан хүү Чарльзыг хаанд өргөмжлөн, түүнд үнэнч байхаа тангараглана. 1952 онд хатан II Элизабетын эцэг ван VI Жоржийг нас барсны дараа ч ийм үйл явдал болж байсан юм.

Парламент цугларна

5 Хан хүү Чарльз хаан ширээнд сууна

Шинэ хааны эрх мэдлийг баталгаажуулахын тулд хэд хэдэн зан үйл хийгддэг. Нэг талаараа их гүрний удирдагчийг эцсийн замд нь үдэх, нөгөөтэйгүүр хан хүүг хаан ширээнд залах чухал хоёр үйл явдал зэрэгцэн тохиодог гэсэн үг юм. Мөн хатныг тэнгэрт хальсан өдрийн орой Чарльз ард түмэндээ хандаж үг хэлэх хуваарьтай байх гэнэ.

Харин дараагийн өдрийнх нь 11 цагт Чарльзыг хаан болсныг зарлаж, тэрбээр хааны тангаргаа өргөнө. Хот даяар зарлигийг уншиж, бүрээ дуугаргаж, далбаагаа буцаан дээшлүүлж, хааны ордны мэндчилгээ болгож их буугаар тэнгэрт бууддаг байна. Гэхдээ хаан ширээнд залж, титэм зүүлгэх ёслол тэр даруй болдоггүй ба ёслолын ажиллагаанд бэлдэх болон гашуудахад цөөнгүй сарын хугацаа зарцуулагддаг аж.

Хан хүү Чарльз хаан ширээнд сууна

6 Чарльз нэрээ сонгоно

Их Британийн эзэн хаад болон хатад хаан ширээнд суух үедээ нэрээ сонгох эрхтэй болдог. II Элизабетын эцэг ван VI Жорж нь Альберт буюу “Берти” хэмээх нэртэй байж байгаад өөрийн эцэг V Жоржийн нэрийг сонгон авч байсан бол Элизабет хатны нэр Их Британийн хатан байсан I Элизабетыг санагдуулж байсан тул тэрбээр нэрээ солиогүй хэвээр нь үлдээсэн гэдэг.

Харин Чарльзын хувьд түүнтэй адил нэртэй Их Британийн эхний 2 хаад иргэний дайнд нэр холбогдож байсан учраас тэрбээр өвөөгийнхөө Жорж эсвэл, аавынхаа Филипп гэсэн нэрийг сонгож авч магадгүй юм. Гэхдээ Чарльз өөрийнхөө нэрээр III Чарльз хаан болох ч боломжтой билээ. Мөн Чарльзын эхнэрийг Камилла хатан нэртэй болно гэх таамаглал бий.

Чарльз нэрээ сонгоно

7 Хатны шарилд хүндэтгэл үзүүлнэ

Хэдэн өдрийн дараа Чарльзыг Лондонд эргэн очсоны дараа хатныг Букингем ордноос Вестминстер сүм рүү аваачих аж.

2002 онд хатны эх болох Элизабет хатны оршуулах ёслол дээр 1600 гаруй оршуулгын ажилчид оролцож, Бетховены “Funeral March” тоглогдож, хааны ордны хүндэтгэлийн буудлага хангинаж байжээ.

Харин II Элизабет хатныг сүүлчийн замд нь үдэхээр Вестминстерт авчирсны дараа хүмүүс хүрэлцэн ирж, хатанд хүндэтгэл үзүүлэх ёслол хэдэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд хагас сая гаруй хүн ирнэ хэмээн "Guardian" сониноос тооцоолон гаргажээ.

Хатны шарилд хүндэтгэл үзүүлнэ

8 Оршуулгын ёслолд хүн бүр оролцож болно

Их Британи улсын ард иргэдийн хувьд хатны оршуулгын ёслол яг л үндэсний баяр шиг байх бөгөөд Биг-Бен хонхны дууг намсгах зорилгоор алханд нь ивээс хийдэг аж. Хатныг Вестминстерийн танхимаас Вестминстерийн сүм рүү аваачих ба тэнд телевизийнхэн байх боловч залбирлын үеэр гэр бүлийнхнийх нь гашуудаж буй дүр зургийг бичдэггүй байна.

Үүний дараа ордны тэнгисийн цэргүүд хатны авсыг тэргээр зөөж түүний эцэг, эх (цог жавхлант хаан VI Жорж, хатан Элизабет), эгч (Маргарет гүнж) нарын нойрсож буй Виндсор цайзад байрлуулах юм.

Оршуулгын ёслолд хүн бүр оролцож болно

9 Угсаа залгамжлах дараалал өөрчлөгдөнө

Чарльзыг хаан болоход Виллиам албан тушаал ахиж дараагийн хаан болох хүний орон тоон дээр очиж, Уэльсийн хан хүү болсноор Кэйт Уэльсийн гүнж болох юм. Гэвч энэ нь Диана хатны цол учраас гүнж талийгч хадам эхийгээ хүндлэн өөр нэрийг сонгож магадгүй юм. 

Мөн хатан тэнгэрт хальснаар Виллиам, Кэйт хоёрын хүүхдүүдээс хоёрдугаарт Жорж, гуравдугаарт Шарлот, дөрөвдүгээрт Луис нар хаан ширээний дараагийн залгамжлагчид болох аж. Харин хунтайж Харрис тавдугаарт байрлах юм.

Угсаа залгамжлах дараалал өөрчлөгдөнө

10 Хаант улс хэвээрээ үлдэх ч хамтын нөхөрлөлийн орнууд яах нь тодорхойгүй юм

Удаан хугацаанд төр барьж байсан хатныг нас барахад хааны ордонд юу тохиолдох тухай маргаан, мэтгэлцээн их байгаа ч саяхны нэгэн судалгаагаар Их Британичуудын 70% нь хаан төрийг хэвээр үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Учир нь Чарльз нас өндөр гарсан тул удалгүй хаан төрийн халааг залуу үе нь өвлөн авч, орчин үежих төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн дэлхийн хүн амын бараг гуравны нэг хувийг эзэлдэг Их Британийн хуучин колони байсан орнуудын сайн дурын нийгэмлэг болох Хамтын нөхөрлөлийн орнууд яах эсэх нь тодорхой бус байна. Гэхдээ өнгөрөгч дөрөвдүгээр сард чуулга уулзалт дээр Чарльзыг Хамтын нөхөрлөлийн орнуудыг толгойлж яваасай гэсэн чин сэтгэлийн хүсэлтэй байгаагаа II Элизабет хатан дурдсан байдаг юм.

Хаант улс хэвээрээ үлдэх ч хамтын нөхөрлөлийн орнууд яах нь тодорхойгүй юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()