2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (7-р хэсэг)

2016-01-30, 21:00
10,631

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн хийж чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг, жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (7-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн том хүзүүний алчуур ба зангилаа
Жил бүр зохион байгуулагддаг “Скаутын удирдагчийн 7 хоног”-ийн үеэр скаутыг үүсгэгч Лорд Роберт Баден-Пауэллыг алдаршуулдаг билээ. 2015 оны баярын нэг хэсэг болгож "121е Скаутын Бүлгэм"-хэн 913,64 м2 хэмжээтэй хүзүүний алчуур болон 1,82 м гүн, 1,11 м өндөр зангилаа бүтээжээ. Түүнийгээ Канадын Кэбэк мужийн Леви хотод 2015.02.21-нд толилуулсан байна.





2. Хамгийн том хөл
Венесуэлийн иргэн Жейсон Орландо Родригез Хернандез (Зураг дээр зээ дүүгийн хамт) аварга том хөлдөө таарах гутлыг Германаас тусгайлан захиалах хэрэгтэй болдог. 2014 оны 10-р сарын 06-ны байдлаар Жейсоны баруун хөл 40.1 см хэмжээтэй байжээ.


 
Гэхдээ бүх цаг үеийн хамгийн том хөлтэй хүн буюу 47 см хөлтэй Роберт Вадлов АНУ-ын стандартаар бол 37АА хэмжээтэй гутал өмсдөг байсан байна.



3. Хамгийн жижиг Рубикийн шоо
Дэлхийн хамгийн жижиг 10мм өргөнтэй рубикийн шоог Евгений Григорьев зохион бүтээжээ. Энэ жижиг шооны бүх хэсгийг ердөө 3D принтер ашиглан зохион бүтээсэн бөгөөд эвлүүлдэг зарчим нь жирийн рубик шоотой ижилхэн ажээ.





4. Гучин минутад хамгийн олон хөзөр цээжилсэн хүн
Ой тогтоолтын Английн тамирчин Бен Придмор 2008 онд Дербид болсон "Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээ"-ний үеэр 30 минутын дотор 17 багц 884 хөзөр цээжилж, бүгдийг нь алдалгүй хэлсэн байна. Түүнчлэн тэрээр 2010 онд Хятадад болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий үеэр нэг цагийн дотор 28 багц 1456 хөзөр цээжилсэн амжилтыг давхар эзэмшдэг юм. 





5. Модон шаахайтай 100 метрт хамгийн хурдан гүйсэн хүн
Германы тамирчин Андре Ортолф тав тухыг үл хайхран 2014 оны 10-р сарын 25-нд Германы Аугсбург хотын Эрнст Лехнер цэнгэлдэх хүрээлэнгийн 100 метр замыг 31.92 секундэд модон шаахайтайгаар туулжээ.


 
Харин 2013 онд шантаршгүй Андре ахин 100 м замыг цанын гуталтайгаар, 17.65 секундэд  туулав. Андрегийн бас нэг амжилт нь 2014 оны 8-р сарын 15-нд Андре 100 метр замыг 6 дугуйтай эргэдэг сандлаар 31.92 секундын дотор туулсан байна. 



6. Хамгийн олон гар дээрх суниалт
15 настайдаа анх нэг гар дээрээ суниах оролдлого хийсэн Японы иргэн Хироюки Гондоу 2014 оны 5-р сарын 10-нд 18.1 кг хүндрүүлэгчтэйгээр 60 секундэд 33 удаа нэг гар дээрээ суниажээ. Харин тун удалгүй түүний араас Английн иргэн Падди Дойл хоёр дахин илүү жинтэй ачаа үүрч, мөн нэг гар дээрээ 21 удаа суниаж, дээд амжилтын эзэн болсон байна.



БАРИМТ
Америкийн Спорт, Анагаах ухааны коллежоос мэдээлснээр, насанд хүрсэн эрэгтэй хүн 20-иод насандаа дараалан 35-44 удаа, харин эмэгтэй хүн 17-33 удаа суниах чадвартай байх ёстой гэжээ.



7. Өндөр өсгийтэй гуталтайгаар чирсэн хамгийн хүнд машин
2014 оны 7-р сарын 11-нд Канадын Торонто хотын спортын төвд “Эмэгтэйчүүдийг дэмжих байгууллага”-ыг үндэслэгч Лиа Гриманис 7 см өндөр өсгийтэй гутал өмсөн 6,586 кг жинтэй ачааны машиныг 5 метр зайд чирчээ. Гриманис бол хамгийн хүнд буюу 8,083 кг ачааны машиныг чирсэн дээд амжилтын эзэн эмэгтэй билээ. Эдгээр ялалтыг байгуулах болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа “Эмэгтэйчүүд бид төсөөлж байснаасаа ч илүү хүчтэй байдаг гэдгийг харуулахыг хүссэн юм” гэжээ.





Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (4-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (5-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (6-р хэсэг) ~
Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн
“Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()