1. Хамгийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн
АНУ-ын Вайомин муж улсад орших Елоустоуны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дизайныг 1872 оны 03 дугаар сарын 01-нд ерөнхийлөгч Юлисес Симпсон Грант гаргажээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 10 мянга гаруй булаг шанд, шавар намаг болон уур савссан нүх сүв (газар дороос оргилон гарах уур болон байгалийн хий) зэрэг геотермикийн өвөрмөц үзэгдлийг агуулдаг. Зурагт АНУ-ын хамгийн том бүлэг халуун рашаан болох Гранд Присматик Спрингийг харуулжээ. Энэ үзэсгэлэнтэй бөгөөд гайхамшигт үзэгдэл нь газар дор 640.000 жил нойрсож буй аварга том галт уулаас үүдэлтэй гэдгийг санах хэрэгтэй.
ЮНЕСКО Елостоуныг дээрх зурагт харуулсан оргидог халуун рашааныг оруулаад нийт 300 гаруй халуун рашаан, булгийн асар том бөөгнөрлөөр нэрлэсэн байна. Энэ нь дэлхий дээрх нийт оргилдог халуун рашаан, булгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг ажээ.
2. Аянгын хамгийн их төвлөрөл
Венесуэлийн Кататумбо гол Маракайбо нуур луу цутгах цэгт, жилийн 300 хоногийн шөнө бүр 9 цагийн турш аянгатай ширүүн бороо ордог бөгөөд километр квадрат тутамд нь жилд 250 аянга буудаг ажээ. Энэ хайр найргүй шуурга нь нуурыг тойрох уулсаар хашигдсан дулаан, хүйтэн агаарын урсгалуудын мөргөлдөөнөөс болж үүсдэг байна.
3. Хуурай газрын хамгийн том махчин амьтан
Нас гүйцсэн эр цагаан баавгайн (U. maritimus) ердийн жин 400-600 кг ба ходоодны багтаамж 70 кг ажээ. Тэдний хоол боловсруулах эрхтэн нь ногоон ургамлаас илүүтэй мах идэхэд тохирсон байдаг бөгөөд далайн морь (500 кг), цагаан халим (600 кг) зэрэг ан амьдын хамгийн томоос нь барьж идэдгээрээ алдартай.
Задгай далайд тэд аварга том урд сарвуугаараа сэлүүрддэг бөгөөд далайн нохой агнахаар 4800 км сэлдэг гэсэн баримт бий.
4. Хамгийн том сарьсан багваахай
Нисдэг үнэг буюу жимсний багваахайнууд (Pteropodidae-н овог) Мега-багваахайн төрөлд орно. "Pteropus" төрлийн хэд хэдэн зүйл багваахайн биеийн нийт урт 45 см, далавчны дэлгэсэн хэмжээ 1.7 м, жин 1.6 кг байдаг.
Бүх төрлөөс хамгийн том нь аварга нисдэг үнэг (P.vampyrus) буюу Энэтхэгийн нисдэг үнэг (P.giganteus) юм. Бусад багваахайнаас ялгаатай нь нисдэг үнэг шавж барих эхолокаци байхгүй бөгөөд Азийн халуун орны ойн цэцэгс, цэцгийн бал, жимсээр хооллоно.
5. Хамгийн өндөр гэрлэсэн хос
Хятад улсаас гаралтай хамгийн өндөр сагсан бөмбөгчин Сунь Минмин болон гар бөмбөгийн тамирчин Сюй Ян нар Бээжин хотод 2013.08.04-нд гэрлэжээ. Тэдний өндрийг 2013.11.17-нд Бээжин хотод хэмжихэд 236.17 см болон 187.3 см байжээ. Тэдний өндрийг нийлүүлбэл өмнөх дээд амжилтаас 4.37 см-ээр өндөр буюу 423.17 см болно.
6. Хамгийн олон дараалсан сальто эргэлт
Озелл Виллиамс (АНУ) 2013.11.23-нд АНУ-ын Колорадо мужийн Баулдер хотын Фолсом талбайд 57 удаа сальто эргэлт хийжээ. Тэрээр Колорадогийн Их Сургуулийн хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн бөгөөд түүний оролдлого Колорадогийн Буффало багийн 1 дүгээр улирлын тоглолтын завсарлагааны үеэр болжээ. Завсарлага 3-хан минутын хугацаатай ба Озелл тоглолтод саад болохгүй хурдан гүйцэтгэх ёстой байлаа.
Видео
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгийг үзээрэй
~
2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн
“Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/
Холбогдох утас:
77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр 2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”
Үргэлжлэл бий...