2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (4-р хэсэг)

2016-01-05, 20:01
16,327

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн хийж чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг, жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг байна. Бид өмнө нь та бүхэндээ хамгийн урт дугуй, хамгийн үнэтэй хэл гэх мэт олон сонирхолтой мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (4-р хэсэг)


1. Дэлхийн хамгийн үнэтэй зурагт ном
2014.08.24-ний өдөр "eBay" сайтад цахим хэлбэрээр зохион байгуулсан "Метрополис" дуудлага худалдаагаар “Адал явдалт зурагт ном” зохиолын хуулбар 3.2 сая доллараар худалдаалагджээ. Супермэний цувралын хамгийн анхных гэгдэх уг зурагт ном 1938 оны 6-р сард худалдаанд гарч байсан бөгөөд 10 центээр борлогдож байсан юм. Метрополис дуудлага худалдаанд оролцогч Винсен Зурзоло (зүүн гар талаас) болон Стефэн Фишерийн хамтаар...



БАРИМТ
1933 онд Жерри Сигал болон Жое Шустер нар Супермэнийг зурж, зохион бүтээжээ. Таван жилийн дараа "DC" компани худалдаж авснаар тус компанийн албан ёсны баатар болсон юм.



2. Хамгийн олон жил ажилласан хөтлөгч
2014 оны 10-р сар гэхэд Боб Вольф, АНУ-ын радио, телевизэд 75 жил ажилласан байжээ. Тэрээр 1939.10.23-нд АНУ-ын Хойд Каролина мужийн Дарем хотын "WDNC"-ээс эхэлж 5 өөр спортын 8 өөр мэргэжлийн багт тайлбарлагчаар ажиллажээ. Боб дээрх зурагт "Гиннессийн Дэлхийн Амжилтууд"-ын эзэд болох Майк Жанела, сагсан бөмбөгийн домог Уолт Клайд Фрейзертэй хамт байна





3. Хамгийн өндөр орлоготой радиогийн хөтлөгч
"Форбес" сэтгүүлээс жилийн хамгийн өндөр орлоготой хөтлөгчөөр Ховард Стернийг нэрлэжээ. Түүний жилийн орлого 2014 оны 6-р сарын байдлаар 95 сая доллар байв. “Авьяаслаг Америкчууд” гэх телевизийн реалити шоунд шүүгчээр ажилласан нь түүний орлогыг нэмэгдүүлсэн боловч энэ нь АНУ-ын сансрын цацалтын компани "Sirius XM"-тэй байгуулсан гэрээнийх нь хажууд маш бага орлого юм.





4. Хамгийн өндөр үзүүлэлттэй телевизийн цуврал
2015.04.12-ны өдөр АНУ-д нээлтээ хийсэн HBO-ийн "Game of Thrones"-ийн 5 дахь цувралыг "Metacritic" сайтаас 100-аас 91 онооны үнэлгээ өгсөн байна. Одоогийн байдлаар тус цувралын дээд амжилт нь "C K’s FX" инээдмийн цуврал болох "Louie"-ийн 5 дугаартай амжилттай зэрэгцэж яваа юм.
 
"Game of Thrones"-ийн 5 дахь цувралын 2 дугаар анги 2015.04.20-нд гарсан цагаас эхлэн ТВ-ийн цувралуудаас нэг дор хамгийн олон удаа цацагдсан амжилтыг эвджээ. Тодруулбал, 173 өөр улс орны нутаг дэвсгэрт нэг дор цацсан байна. Аря Старкийн дүрд тоглосон Мэйзи Виллиамс, тус шоуны өмнөөс ГДА-ийн сертификатыг гардан авчээ



БАРИМТ
Game of Thrones-ийн нэг анги дунджаар $6 сая (£3.8 сая)-ын өртөгтэй бүтдэг том төсөвтэй кино ажээ. Харин "Найзууд" цувралын сүүлийн бүлгийн нэг анги $1 сая (634,700£)-ын өртгөөр бүтсэн байна.



5. Хамгийн том тосон бал
Энэхүү аварга том тосон балыг Энэтхэг улсын домгууд дээр тулгуурлан Ачаряа Макунури Сринчиваса Энэтхэг бүтээсэн байна. 9 кг (19 фунт 13.5 унц) жинтэй гууль, 5.5м (18 фт 0.53 инч) урттай энэхүү үзэг нь өмнөх 1.45 м (4 фт 9 инч)-ийн урттай амжилтыг, 2011.04.24-ны өдөр Энэтхэг улсын Хайдэрбанд хотод эвдсэн байна. Энгийн үзэг балны ижил жижиг металл бөмбөрцгийн гулсуулж ашиглах явцад түүний үзүүрээс бэх гардаг ажээ.



БАРИМТ
Хамгийн анх 1938 онд сонингийн бичээч Лазло Биро болон түүний дүү Гиорги (хоёул Унгар гаралтай) нар ямар ч бохирдол үүсгэдэггүй тосон бал бүтээжээ.



6. Хамгийн том ягаан кварцан бөмбөг
Японы Токио хотын Мачида дүүргийн оршин суугч Ёшиюки Нишияма дэлхийн хамгийн том ягаан кварцан бөмбөгний эзэн. Бөмбөгний диаметр 96,6см. Түүний хэмжээг 2013.05.21нд тогтоосон. Энэ аварга том судалтай ягаан үнэт чулуу нь 1220кг жинтэй бөгөөд Бразилаас гаралтай юм байна.





7. Гурван минутын хугацаанд хамгийн олон хотдог идсэн хүн
21 наснаасаа хойш энэ төрлийн тэмцээнд өрсөлдсөн Японы иргэн Такэрү Кобаяши 2009.08.25-нд гурван минутын дотор зургаан хотдог идэж өмнөх амжилтыг хоёроор ахиулжээ.


 
Харин хамгийн сүүлд, 2014.07.11-нд 3 минутын дотор 12 гамбургер идсэн амжилтыг Ло Шоу Дэй тогтоожээ. Бургер тус бүр нь 4 унц (113 грам) жинтэй байсан ба зөвшөөрлийн дагуу нэг амтлагчаараа тэрбээр майнозийг сонгожээ.



8. Хамгийн том шарсан талхаар хийсэн бүтээл
2013.07.07-нд Японы Хоккайдо арлын Обихиро хотын Токачи талбайд график дизайнер Аяко Маура (Япон) 14.8 м урт, 11 м өндөртэй бүтээл туурвихдаа олон янзын хэмд шарсан талх ашиглажээ. Энэ нь нутгийн улаан буудайн гурилаар хийсэн 6,500 хэрчим талхаар, сквош теннисийн талбайгаас ч том газар энэхүү урлагийн бүтээлийг хийхэд 3 цаг зарцуулсан байна.





9. Хамгийн өндөр өсвөр насны хүүхэд
Энэ дээд амжилтын одоогийн эзэн нь Кевин Брэдфорд (1998.10.27-нд төрсөн) бөгөөд түүний өндрийг АНУ-ын Флорида мужийн Дорал хотын Хүүхдийн эмнэл зүйн төв дээр 2015.04.30-нд хэмжихэд 215,9 см байв. Энэ үед Кевин 16 нас 186 хоногтой байжээ.



БАРИМТ
Кевин энэ цаг үедээ бусдаасаа хол илүү өндөр байгаа боловч бүх цаг үеийн хамгийн өндөр хүү болоход хол байна. Учир нь бүх цаг үеийн хамгийн өндөр хүн Роберт Вадлоу 17 настайдаа 245 см өндөр байжээ.



Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг) ~


Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн
“Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()