Дур булаам өгзөгтэй болгох шалгарсан аргууд

Өнөөдөр хүн бүр л фитнессээр хичээллэж, эрүүл мэнд болон бие организм даа анхаарах болсон билээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд ажил ихтэй, завгүйгээс шалтгаалан тэр бүр фитнессээр хичээллээд байж чаддаггүй. Тэгвэл бид та бүхэндээ фитнессийн үндсэн суурь дасгалуудын нэг болох "Суулт хийх" дасгалыг гэрийн нөхцөлд хэрхэн хийх болон ямар үр дүнд хүрч болох тухай мэдээллийг хүргэж байна. 

Дур булаам өгзөгтэй болгох шалгарсан аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Булчинг зөв ажиллуулах

Суулт хийх нь таны биеийн ихэнх хэсгийн булчинг хөгжүүлж, булчингийн тэнцвэржилтийг хангадаг байна. Түүнээс гадна энэ дасгалыг хийж хэвшсэнээр бусад дасгалуудыг хийхэд илүү дөхөм болох ач тустай ажээ. 

Булчинг зөв ажиллуулах

2 Жингээ хасах

Булчингуудыг ажлуулж, идэвхтэй байлгаж суулт хийх нь калорийг шатаадаг ажээ. Жингээ хамгийн зөв замаар хасах арга бол суулт хийх гээд ойлгочиход төдийлэн буруудахгүй болов уу. Өдөрт 50-70 калори шатаах бүрэн боломжтой байдаг байна. 

Жингээ хасах

3 Зөв хооллох

Түүнчлэн хоол боловсруулах эртний тогтолцоог сайжруулж, зөв хооллох үндсийг тавидаг байна. Булчингуудын ачааллах суурь болж өгдөг учраас биед дутагдаж буй шим тэжээлүүдийг нөхөн олгодог аж. 

Зөв хооллох

4 Гэрийн нөхцөлд хийх боломжтой

Суулт хийхийн тулд та заавал ч үгүй фитнесс заал руу явах шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой юм. Үр дүн нь ч гэсэн танд тэр дорхноо мэдрэгдэж эхлэх болно. 

Гэрийн нөхцөлд хийх боломжтой

5 Бөхтөр засах

Уг дасгалын тусламжтайгаар бөгтрөө ч засах боломжтой бөгөөд нурууны булчинг ажлуулж, ачааллуулдагтай холбоотой ажээ. Олон цагаар сууж, оффисын ажил хийдэг хүмүүсийн хувьд уг дасгалыг хийх нь үр дүнтэй юм.

Бөхтөр засах

6 Гормоний балансыг хангах

Таны биед байдаг хамгийн чухал хоёр гормони бол тестостерон болон өсөлтийн гормониуд байдаг аж. Түүнээс гадна "DHEA" гэх гормони байдаг бөгөөд уг дасгалыг хийснээр "DHEA"-г ялгаруулдаг байна. Ингэснээр таныг таргалах, илүүдэл жинтэй болохоос урьдчилан сэргийлэх ач тустай ажээ.

Гормоний балансыг хангах

7 Цусны эргэлтийг сайжруулах

Та заримдаа хэтэрхий их даарч, бээрдэг л биздээ? Тэгвэл энэ нь таны цусан хангамж муудсантай холбоотой юм. Харин суулт хийснээр энэхүү асуудлыг бүрэн шийддэг байна. Хэд хэдэн удаа уг дасгалыг эрчимтэй хийгээд эхэлсний дараачаар үр дүн нь нүд ирмэхийн зуур гарах болно. 

Цусны эргэлтийг сайжруулах

8 Илүүдэл өөхнөөсөө салах

Хүмүүсийн үргэлжид сэтгэл зовниж байдаг асуудал бол илүүдэл өөх юм. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн маань хувьд гуя болон өгзгөн дэх илүүдэл өөхөө арилгах арга замыг хайсаар байдаг нь нууц биш юм. Хэрвээ танд энэ асуудал тулгараад байгаа бол бяслаг болон оранж жимс идэж хэвших хэрэгтэй бөгөөд түүнээс гадна суулт хийгээрэй. Хэсэг хугацааны дараа танд үр дүнгээ өгөх болно.

Илүүдэл өөхнөөсөө салах

9 Ясыг бэхжүүлэх

Суулт хийснээр яс бэхжиж, уян хатан болдог байна. Ингэснээр ямар нэгэн яс хугарах, гэмтэх аюулаас айх аюулгүй болох ажээ.

Ясыг бэхжүүлэх

10 Өгзөг чангалах

Энэ дасгалыг хийснээр гарах хамгийн чухал үр дүн бол мэдээжийн хэрэг өгзгийг чангалах явдал юм. Сул унжсан, эсвэл буруу хэлбэртэй өгзөгөө зөв галбиртай харагдуулж, илүүдэл өөхнөөсөө салахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй биз ээ. Тэгвэл та уг дасгалыг хийснээр сайхан өгзөгтэй болох боломжтой юм.

Өгзөг чангалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()