Адриана Лимагийн хувийн амьдралын нууцаас...

Анх 2000 онд “Victoria’s Secret” хэмээх дотуур хувцасны компанийн албан ёсны модель болж байсан Бразил цуст, халуухан бүсгүйг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Цэнхэр нүдэт, хар үст дэндүү сайхан энэ бүсгүйд эр хүн бүү хэл эмэгтэй хүн ч унаж тусан дурламаар... Адриана Лима (Adriana Lima) 1981 оны 6-р сарын 12-нд Бразилийн Бахиа хотод төржээ. 16 наснаасаа л загварын салбарт эргэлт буцалтгүй орсон түүний тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Адриана Лимагийн хувийн амьдралын нууцаас...


1. Түүний модель болох хүсэл нь өөрийнх нь биш, найзынх нь байв
Адрианаг өөрөө хүсэж модель болсон гэж бодож байна уу? Үгүй дээ, тэр зүгээр л найзыгаа ганцаардуулахгүй гэсэндээ “Бразилийн супер модель шалгаруулах тэмцээнд” орж амжилтын гараагаа эхлүүлж байв. Жилийн дараа буюу 15 насандаа “Дэлхийн супер модель” олон улсын тэмцээнд орж дэд байрыг эзэлснээр загварын томчуудын хараанд өртжээ. Ингээд гуравхан жилийн дараа л гэхэд төрсөн нутгаа орхин, түм түжигнэж бум бужигнасан Нью-Йорк хот руу олигтой англиар ч ярьж чадахгүй охин ирэх нь тэр ээ...



2. Түүний судсаар олон үндэстний цус урсаж байгаа
Гэрэлтсэн цэнхэр нүд, намирсан хар үс гэхчилэн Адрианагийн содон төрх нь яг үнэндээ, түүний цустай холбоотой гэвэл та итгэх үү. Учир нь 16-р зууны үед эхэлсэн Португалийн колончлолын дүнд Бразил, Португаль, Франц, Баруун Африкийн 80 сая орчим хүмүүс цус холилдсон юм. Адриана Лима хэмээх түүний нэрийн "Лима" нь Португаль нэр гэнэ. Хамгийн сонирхолтой нь, түүний Youtube-д тавигдсан нэгэн ярилцлаганд тэрээр өөрийгөө Япон гаралтай гэж хэлсэн удаатай гэнэ. 



3. Тэр нөхөрт гарах хүртлээ охин биеэрээ байсан
Адриана 27 насандаа нөхөрт гарсан. Үзэсгэлэнтэй бүсгүй маань өөрийн хуучин нөхөр, сагсан бөмбөгийн тамирчин Марко Ярич (Marko Jaric)-д онгон биеэ өгсөн гэнэ шүү. Тэрээр дуучин, продюсер Ленни Кравиц (Lenny Kravitz)-тай 3 жилийн турш үерхсэний эцэст салсан юм. Хосууд салсны дараа, Ленни нэгэн телевизид ярилцлага өгөхдөө тэд үерхэж байх хугацаандаа бэлгийн харьцаанд орж байгаагүй гэсэн байна. Итгэхэд хэцүү ч хэрвээ үнэн бол Адриана үнэхээр журамтай бүсгүй байх нь ээ. Энэ нь түүний Католик шашинтай ч холбоотой байж болох юм.



4. Тэр үнэхээр тэвчээртэй
Алдартай загвар өмсөгчид, дуучид, одууд загварын шоу эсвэл кинонд тоглох үедээ хүссэн жиндээ хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, хоолны дэглэмийг хатуу баримталдаг. Адрианагийн хувьд ч гэсэн тийм л байдаг. Тэрээр нэгэн удаа шоу эхлэхээс 9 хоногийн өмнөөс маш хатуу хоолны дэглэмийг барьсан болохоо хэлж байжээ. Дэглэмийнхээ бүхий л хугацаанд зөвхөн ус ууж, өдрийн талд нь эрчимтэй бэлтгэл хийсний эцэст хүссэн үр дүндээ хүрсэн гэнэ.



5. Сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олдог
Тэрээр рекламанд нэг их тоглоод байдаггүй ч, хэд хэдэн чанартай сурталчилгаануудад тоглож байжээ. Үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн "Super Bowl" тоглолтын дундуур түүний тоглосон хоёр  реклам гарсан нь хүмүүсийг шуугиулах шиг болсон. "Kia Motors" болон цэцэг хүргэлтийн "Teleflora" компанийн реклам гарсан даруйдаа 103.7 сая хүнээс маш өндөр үнэлгээг авсан юм. Реклам гарснаас хойш түүний нэр хүнд өсөөд зогсохгүй тэдгээр компанийн борлуулалт 138% -иар нэмэгдсэн ажээ. Түүнчлэн Адриана 2006 онд "GQ" сэтгүүлийн хамгийн эрэлттэй моделийн тоонд орсон юм. 



6. Итали улсад ч гэсэн алдартай
Адриана Лима зөвхөн Америкт гэлтгүй дэлхийд алдартай. Тэрээр дэлхийн бүхий л том том сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг. Түүнчлэн 2014 онд алдартай сэтгүүл болох "Vogue Italia" сэтгүүлийн нүүрийг чимсэн нь Италид тэсрэлт хийсэн юм. Тус сэтгүүлийн уншигчдийн тоо эрс нэмэгдээд зогсохгүй, Италийн бараг л бүх иргэдийн хуучны танил мэт болсон байлаа. Үзэсгэлэнтэй бүсгүйн зургийг алдартай гэрэл зурагчин Стивен Майзель (Steven Meisel) авсан гэдэг.



7. Эхний хүүхдээ төрүүлээд, дасгал хийгээгүй
Бид бүхэн түүнийг бүхий л цаг хугацаанд эрчимтэй дасгал хийснээр өнөөгийн үзэсгэлэнтэй төрхөө хадгалж байгаа хэмээн боддог байсан. Тэгвэл модель бүсгүй анхны хүүхдээ төрүүлэхээс өмнө болон дараа нь бэлтгэл хийгээгүй гэдэг. Харин хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа хувийн дасгалжуулагч Майкл Oлажиде (Майкл Olajide)-ийн хяналтанд, долоо хоногийн 2 өдөр 90 минутын турш боксоор хичээллэдэг байжээ. Түүнчлэн бие халаах үүднээс 10 минутын турш олс эргүүлэх, үсрэлттэй дасгал зэргүүдийг ч хийдэг аж.



8. Шүтэн биширдэг дуучинтайгаа гэрлэсэн
Тэрээр АНУ-ын дуучин, продюсер Ленни Кравиц (Lenny Kravitz)-ийн үнэнч фен нь байжээ. Тэд 2001 оноос болзож эхэлсэн бөгөөд  Ленни, Адрианад анхны харцаар л дурласан гэдэг. Улмаар хөгжимчин залуу 2002 онд Адрианад гэрлэх санал тавин, тэд хамтдаа амьдарсан байна. Гэсэн хэдий ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Ленни Адрианаагаас салсныхаа дараа түүнд зориулан "Yesterday is Gone" хэмээх дуугаа зохиожээ. 



9. Эмч болохыг хүсдэг байв
Адриана өөрийгөө загвар өмсөгч болно хэмээн төсөөлөө ч үгүй гэдэг. Учир нь тэрээр хүүхдийн эмч болохыг хүсдэг байжээ. Гэхдээ 2006 онд өгсөн нэгэн ярилцлагандаа би хүүхдэд дургүй хэмээн хэлж байсан удаатай. Сүүлд хоёр хүүхдийн ээж болсныхоо дараа "Би өөрийгөө яагаад ийм тэнэг байсныг ойлгохгүй юм. Би хүүхдэд үнэхээр хайртай" гэжээ. Тэр одоо Валентина, Сиенна хэмээх хоёр хөөрхөн охинтой.



10. Өглөгч нь дэндсэн Адриана
Тэрээр зөвхөн сахиусан тэнгэр байгаад зогсохгүй, яг л бурхнаас илгээсэн тэнгэр элч гэлтэй. Адриана өөрийн төрсөн нутгийнхаа асрамжийн байгууллагуудад хувцас, хоол хүнс, хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах төлбөр, асрамжийн газарт шаардлагатай зүйлсийг авахад хэрэгтэй бүхнийг өгчээ. Түүнчлэн маш олон буяны үйлсэд гар таталгүй тусламж илгээдэг юм.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()