Үүнийг л тэсвэр тэвчээр гэх байх даа

Жин нэмэхэд олон шалтгаан бий. Сүүлийн үед ихэнх хүмүүс амьдралын буруу хэв маягаасаа болоод илүүдэл жинтэй болох болсон. Үүнд зурагтын өмнө илүү их цагийг өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх мөн идэж ууж байгаа зүйлс, сэтгэл санааны хямрал гэх мэт олон зүйлс нөлөөлдөг. Бас нэг нь зүгээр л идэх дуртай хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэснээс огцом жин нэмэх тохиолдол ч бий. Нэгэнт таргалсан хүмүүс бие галбиртаа анхаарал тавих нь тэдэнд тийм ч амар санагддаггүй. Харин бидний хүргэж буй доорх бүсгүйчүүд өөрсдийн уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар жингээ хасаж өөрийгөө ялан дийлж чаджээ.  

Үүнийг л тэсвэр тэвчээр гэх байх даа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэри (Mary)

Мэри өөрийг нь Соломон гэж дуудахыг илүүд үздэг юм байна. Тэрээр хөгжим зохиох дуртай багаад "Тарганаас туранхай" хэмээх нэртэй блог хөтөлдөг юм.

Мэри (Mary)

Блог дээрээ тэрээр зөв хооллох дүрэм болон турах зөвлөгөө байнга нийтэлдэг аж. 

2 Кристина (Christina)

Кристина дөрвөн жилийн дотор илүүдэл жингээсээ бүрэн салж чаджээ. 

Кристина (Christina)

Тэрээр одоо илүүдэл жинтэй хүмүүст турах зөвлөгөө өгдөг. 

3 Амбер (Amber)

Энэ бүсгүй хоёр жилийн дотор 200 кг-аас 90 кг жинтэй болж чаджээ.

Амбер (Amber)

Тэрээр жин хасах телевизийн шоунд оролцсоноор өөрийгөө бүрэн дайчилж чадсан байна.

4 Ребека (Rebecca)

Турахын тулд хүнд дасгал хийж, турах дэглэм барьж эсвэл ямар нэг эм бэлдмэл хэрэглэх шаардлагагүй гэдгийн бодит баталгаа бол Ребека юм. 

Ребека (Rebecca)

Түүний хэлж байгаагаар ганцхан өөрийгөө барих чадвар байхад л жингээ хялбархан хянах боломжтой гэжээ. 

5 Жессика (Jessica)

Жессика өөрийн гэсэн тусгай турах дэглэмтэй бөгөөд тэрээр "Жессикагийн турах зөвлөмж" нэртэй ном гаргасан байна. 

Жессика (Jessica)

Тэрээр хоёр жилийн дотор 50 кг хасаж чадсан юм. 

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг та өөрөө л хүсэж, зорьж чадвал болохгүй зүйл гэж энэ хорвоо дээр байхгүй гэдгийн тод жишээ эдгээр бүсгүйчүүд болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()