"Хээгүй" өдөр тутмын амьдралтай алдартан бүсгүйчүүд

Бүсгүй хүний өөртөө итгэх итгэл, биеэ даасан байдлыг нэмэгдүүлдэг онцгой чухал зүйлсийн нэг бол яах аргагүй "нүүр будалт" мөн билээ. Тиймдээ ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хэрхэн нүүрээ зөв будах, өө сэвээ яаж далдлах талаар ихээхэн суралцах болсон. Харин зарим эмэгтэйчүүд өдөр тумын амьдралдаа нүүрээ будаагүй ч хэзээд харц дээгүүр алхаж чаддаг байна. Ийнхүү та бүхэндээ тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон олны танил алдартай бүсгүйчүүдийг танилцуулъя.

"Хээгүй" өдөр тутмын амьдралтай алдартан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мадонна (Madonna)

Мадонна олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд оролцохдоо ямар ч эмэгтэйгээс илүү тод нүүр будалт хийлгэж, хүмүүсийн харааг булаам хувцас хэрэгллээр гоёсон байдаг. Харин өдөр тутмын амьдралдаа Попын хатан хаан маань гэртээ байгаа мэт гадаад байдалдаа огтхон ч санаа зоволгүй, байгалиас заяасан төрхөөрөө явж чаддаг гэдгийг папараццийн зургуудаас харах боломжтой аж.

Мадонна (Madonna)

2 Мила Кунис (Mila Kunis)

Мила Кунис бол цаг үргэлж нууц камерын хараа хяналтад амьдардаг, папарациудын гол "бай"-уудын нэг юм. Тэрээр албан ёсны арга хэмжээнд дээр үнэхээр олны нүдийг унагам сайхан төрхөө гайхуулдаг бол зүгээр л гадаа гудамжинд явж байхдаа үнэхээр энгийн нэгэн шиг харагддаг байна. 

Мила Кунис (Mila Kunis)

3 Кристен Стюарт (Kristen Stuart)

Кристен Стюарт нүүрний будаггүй байсан ч сайхан харагддаг оддын нэг юм. Гэхдээ тэрээр энгийн үед нүүр царайндаа бүү хэл, үсэндээ ч бараг анхаарал хандуулдаггүй. 

Кристен Стюарт (Kristen Stuart)

4 Бритни Спийрс (Britney Spears)

Бритни Спийрс залуухан байхаасаа эхлээд олны өмнө  өөрийн будаггүй төрхийг ичиж санаа зовох зүйлгүй харуулдаг байсан билээ. Тиймээс одоо түүний ийм зургуудыг харсан хэн ч гайхахгүй биз. 

Бритни Спийрс (Britney Spears)

5 Ванесса Паради (Vanessa Paradis)

Парис хотод амьдардаг эмэгтэйчүүд энгийн үед маш энгийн, даруухан хувцасладаг. Үүний дагуу жүжигчин Ванесса Паради үнэхээр хэн ч анзараахааргүй хувцас өмсдөгийн зэрэгцээ нүүрэндээ хүртэл ямар ч будаг түрхдэггүй байна. 

Ванесса Паради (Vanessa Paradis)

6 Женнифер Гарнер (Jennifer Garner)

Өдгөө гурван хүүхдийн ээж болсон жүжигчин Женнифер Гарнер үнэхээр эх хүний төрхөндөө оржээ. Түүний залуу нас цаг хугацааны аясаар хэвийж байгаа ч тэрээр сайхан харагддаг хэвээрээ. 

Женнифер Гарнер (Jennifer Garner)

7 Кортни Лав (Courtney Love)

Кортни Лав энэ жагсаалт дээр байгаа бусад алдартнууд шиг будмал гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж яваагүй юм. Гэхдээ бусад эмэгтэйчүүдээс рок стиллээрээ ялгардаг байсан тэрээр сүүлийн үед "эмээ" гэж хэлүүлэхээр харагддаг болжээ. 

Кортни Лав (Courtney Love)

8 Ума Турман (Uma Thurman)

Ума Турман өнөөг хүртэл улаан хивсний ёслол дээр бусдыг гайхшруулдаг хэвээр байгаа. Гэхдээ энгийн үед тэрээр өөрийгөө жинхэнэ гаргуунд нь гаргадаг болсон аж

Ума Турман (Uma Thurman)

9 Кара Делевин (Cara Delevingne)

Үргэлж бусдын нүдийг хужирлаж явдаг Кара Делевин будаггүй бол энгийн охин шиг л харагдаж байна. Гэхдээ түүнийг хэн ч царай муутай гэж хэлж зүрхлэхгүй л болов уу. 

Кара Делевин (Cara Delevingne)

10 Кэйти Холмс (Katie Holmes)

Кэйти Холмс ёслолын ажиллагаа, уран бүтээлийн нээлтээс бусад энгийн үед байнга үсээ ардаа ороогоод л гэрээсээ гарч ирдэг аж. Гэхдээ будаггүй ч гэсэн түүний царай цаанаасаа гэрэлтсэн хэвээр. 

Кэйти Холмс (Katie Holmes)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()