Хүүхэд шиг бат бөх унтахад туслах арга

Бид зарим шалтгаануудаас болж, олигтой сайн унтаж амарч чадалгүй, нойр муутай хонодог билээ. Тэдгээр шалтгаануудад стресс, хөдөлгөөний хомсдол, олон цагийг жолоо болон компьютерийн ард өнгөрөөх гэх мэт хэвшил болсон зүйлс багтдаг. Иймээс унтахынхаа өмнө нурууныхаа хөшиж, ачаалласан булчинг амраах хэрэгтэй байдаг байна. Тэгвэл бид таны нойрны асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор нурууг амрааж, богино хугацаанд бөх гэгч нь унтуулж амраах дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр дасгалуудыг та орон дээрээ хийхэд болох юм. 

Хүүхэд шиг бат бөх унтахад туслах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нуруу, бүсэлхийг амраах дасгал

Энэхүү дасгалыг өглөө хийхэд тохиромжтой бөгөөд ердөө 1 минутын дотор нуруу, бүсэлхий болон хавирган дахь бүхий л өвчин, зовиурыг үгүй хийх ач тустай юм. Түүнчлэн уг йогийн дасгалыг хийснээр хэвлийн үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг. 

Хийх заавар:

  • Орон дээрээ дээш харан хэвтэж, гүнзгий амьсгаа авна.
  • Өвдгөө зурганд үзүүлсний дагуу нугалаарай.
  • Амьсгаагаа авахдаа гараа урагш явуулж, өвдгөө тэвэрнэ.
  • Амьсгаагаа гаргахдаа өвдгөө тэвэрсэн чигээрээ гэдэс рүүгээ зөөлөн буулгах хэрэгтэй.
  • Гүнзгий амьсгаа авч, дасгалаа хийхдээ сайтар төвлөрөөрэй. 
  • Амьсгаагаа гаргах үед өвдгөө тэвэрсэн чигээрээ гэдэс рүүгээ зөөлөн буулгахдаа уг байрлалаа барьж, ойролцоогоор 1 минут буюу 8-10 удаа амьсгална. 

Нуруу, бүсэлхийг амраах дасгал

2 Хөл болон нурууг амраах дасгал

Уг дасгал нь хөл болон нурууг амрааж, цээжийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. 

Хийх заавар:

  • Өгзөгнийхөө доор зурганд үзүүлсэн шиг дэр тавина.
  • Дээш харан хэвтэж, хоёр хөлөө хана дагуу шулуун байрлуулна.
  • Хоёр гараа зурганд үзүүлсний дагуу хажуу тийш болгоорой. Энэ байрлалаа 1-2 минут барьж, гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Дараа нь хөлөө зөөлөн буулгаарай. 

Хөл болон нурууг амраах дасгал

3 Нурууны булчин амраах дасгал

Энэхүү дасгал нь нурууны зангирсан булчинг суллаж, амраах ач тустай юм. Уг дасгалыг хийхийн тулд та дараах 2 алхамыг хийгээрэй. Үүнд:

Эхний алхам:

  • Орон дээр дээш харан хэвтэж, хүзүү, нуруу болон хөлийнхөө доор алчуур тавина.
  • Хоёр хөлөө хооронд нь хэт их ачааллахгүй байхаар солбино. Ингэхдээ толгойгоо мөн хоёр тийш болгох бөгөөд хүзүү болон толгойг хэт их ачааллах, гэмтэхээс сэргийлээрэй. Хөл болон толгойгоо нэг чигт эсвэл эсрэг чигт хөдөлгөхийг та өөрт таатай байгаагаараа хийх боломжтой.
  • 1 минут хийхэд хангалттай.

Нурууны булчин амраах дасгал

Хоёр дахь алхам:

  • Зурганд үзүүлсэн шиг доош харан хэвтэж, духаа алчууран дээр хүргэх төдий тавиад, гараа биедээ авч хэвтэнэ.
  • Хоёр хөлөө хооронд нь солбино. Үүнийг ч мөн 1 минут хийгээрэй.

4 "Савасана" дасгал

Уг дасгалыг хийснээр биеийн ядаргаа тайлагдаж, бөх гэгч нь унтаж амрахад туслах болно.

Хийх заавар:

  • Дээш харан хэвтэж, хоёр гар болон хоёр хөлөө хооронд нь зайтай байрлуулна. Толгойн доороо алчуур эсвэл дэр тавьж, ирмэг дээр нь толгойгоо тавих хэрэгтэй.
  • Хөлнийхөө хуруунаас эхлэн, толгой хүртэл алжаал ядаргаа тайлагдаж байна хэмээн дотроо бодох хэрэгтэй бөгөөд энэ үедээ нийт 20 удаа амьсгаагаа авч, гаргаарай. Энэ нь хамгийн чухал хэсэг болохыг анхаарна уу. 
  • Тайвшралыг мэдэрснийхээ дараа та амар тайван, бөх гэгч нь унтаж амрах болно.

"Савасана" дасгал

Нойргүйдэл нь олон хүний хувьд тулгамдсан асуудлуудын нэг болдог нь нууц биш юм. Уг асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол бид эрүүл мэнд, бие организмдаа аюул учруулах нь бий. Иймд та дээрх дасгалуудыг хийж, бөх гэгч сайн унтаж амраарай гэж зөвлөе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()