Санта Клаусын тухай хөгжилтэй баримтууд

2015-12-24, 00:40
13,183
Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг "Шинэ жил"-ийн баяр айсуй. Хаа газрын хүүхэд багачуудын хүслийг биелүүлэгч хүн бол цагаан сахалтай, уут дүүрэн бэлэг үүрсэн, тэнгэр дээгүүр цаа бугаа хөлөглөн нисдэг Санта Клаус юм. Санта гэдэг нэрийг сонсоход л хүүхэд багачуудын царайнд өөрийн эрхгүй мишээл тодордог нь үнэхээр хайр хүрэм шүү. Ингээд уншигч та бүхэндээ шинэ жилийн баярын бэлэг тэмдэг болсон Санта Клаусын талаарх хөгжилтэй баримтуудыг орчуулан хүргэж байна.
Санта Клаусын тухай хөгжилтэй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Санта Клаусын өмсгөл "Кока Кола"-гаас улбаалан улаан өнгөтэй болжээ.
1930 онд "Кока Кола" ундааны реклам гарсан тэр мөчөөс л хүмүүс Санта Клаусыг улаан өмсгөл, цагаан сахлаар дүрслэх болжээ. Үүнээс өмнө Сантагийн хувцас цагаан, цэнхэр, ногоон, бор, яагаан  зэрэг өнгүүдтэй байсан аж. Реклам гарсны дараа буюу 1931 онд анх Сантагийн өнөөгийн төрхийг  зураач Хаддон Сандблом (Haddon Sundblom) зурсан нь Сантагийн анхны хувилбар болох 1804 онд дүрслэгдсэн хувилбараас тэс өөр байсан гэдэг.



2. Сантагийн түүхээс маш олон зохиол бүтээлүүд урган гарсан.
Санта Клаус зул сарын баяраар чарга хөллөн, уур савсуулан ирж, сайн хүүхдүүдэд бэлэг тараадаг түүхийг "Аниргүй хөндий" зохиолоороо олонд танигдсан Америкийн зохиолч, түүхч Вашингтон Ирвинг 1819 онд зохиосон байна. Сантагийн түүхээс сэдэвлэн Чарльз Дикенс (Charles Dickens), "A Christmas Carol" буюу "Зул сарын магтуу" зохиолоо 1843 онд бичиж байсан нь өнөө үед дамжин ирсэн алдартай бүтээл болжээ.



3. Санта Клаус захидал хүлээж авдаг хаягтай
Жил жилийн Зул сарын баяраар хүүхэд багачуудын захидал үнэхээр Хойд туйлд хүрдэг аж. Энэ нь Аляскийн Хойд Туйл гэдэг бяцхан суурин бөгөөд шуудангийн таних тэмдэг нь ХоХ Охо (HoH OHO) хэмээх содон хаяг юм. Жилийн турш шинэ жилийн баярын уур амьсгалтай байдаг Хойд туйл хот 1770 гаруйхан оршин суугчтай. Шуудангийн газраас анх хүүхдүүдийг эрт уншиж, бичихэд нь  туслахыг санаачлан Сантагийн захидлыг хүлээж авах шуудангийн хаяг нээжээ. Тэр мөчөөс хойш, хүүхдүүд жил бүрийн зул сарын баяраар Сантад захидал бичдэг болсон гэнэ. Харин тэдгээр захидлууд хэзээ ч жинхэнэ эзэндээ очиж байгаагүй нь харамсалтай.



4. Санта хойд туйлд амьдардаггүй
Хүмүүс Санта Клаусыг хойд туйлаас чаргаа хөллөн ирж, дэлхийн хүүхдүүдэд бэлгээ тараадаг гэх зохиолд итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ түүний домог Испани улсаас гаралтай бөгөөд жинхэнэ нэрийг нь ч "Jolly Old St. Nick" буюу "Sinterklaas" юм. Харин энэхүү нэр нь яван явсаар өнөөгийн Санта Клаус болсон байна. 



5. Ямаа хөллөсөн Санта Клаус
Бид бүхэн Сантаг цаа буга хөллөсөнөөр нь л дүрсэлдэг. Гэвч үнэндээ Сантагийн хамгийн анхны хувилбар дээр Санта Клаус нисдэг ямаа хөллөн хүүхдүүдэд бэлэг тараадаг. Тэр нь үнэнээс хол байсан тул, улмаар хүйтэнд тэсвэртэй амьтан болох цаа бугаар өөрчлөгдсөн байна.



6. Томоохон их дэлгүүрүүдэд байдаг Санта бол дэлгүүрийн маркетинг юм.
Хамгийн анхны их дэлгүүрийг 1890 онд бизнесмэн Жеймс Эдгар (James Edgar) байгуулжээ. Улмаар дэлгүүрийнхээ борлуулалтыг сайжруулан, үйлчлүүлэгч татах зорилгоор улаан хувцас өмсөж, цагаан сахал зүүсэн хуурамч Сантаг дэлгүүрийн маркетинг болгон ашигласан байна. АНУ-ын өнцөг булан бүрээс тэрхүү Сантаг харахаар олон хүмүүс хүүхдүүдээ дагуулан ирдэг болжээ. Эцэг эхчүүд зул сарын баяраар тэрхүү хуурамч Сантагаар дамжуулан хүүхдүүддээ бэлэг өгдөг байсан нь хүүхдүүдийн Сантад итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлсэн байна.



7. Санта Клаус бол түүхэн хүн 
Николас гэгээнтэн нь IV зуунд аж төрж байсан бөгөөд Лициагийн хамба буюу одоогийн Турк улсын хамба байжээ. Николас ядарсан хэн нэгэнд бэлэг vлдээн явдаг байсан бөгөөд 346 онд өөд болсных нь дараа гэгээнтэн хэмээн нэрлэж, зул сарын цасан өвгөний домог анх бий болжээ. Тэрээр сайхан сэтгэл, найрсаг зангаараа алдартай нэгэн байсан гэнэ. Бяцхан хүүхдүүдийн гутланд бэлэг үлдээдэг байсан нь өнөөгийн зул сарын бэлэгний оймсонд бэлэг үлдээдэг заншлыг үндэслэсэн юм. 



8. Сантагийн эхнэр
1849 онд зохиолч Жеймс Рийс (James Rees)-ийн бичсэн  "A Christmas Legend"  зохиол дээр Сантаг эхнэртэй болгон бичсэн байдаг. Түүнээс улбаатай Хатагтай Сантагийн тухай олон зурагт хуудас, сонин, зохиол зэрэг ар араасаа гарч эхэлжээ. Түүнчлэн кино хүртэл хийгдсэн юм.



9. АНУ-д Сантаг хориглож байжээ.
1647 онд Английн засгийн газар Зул сарын баяр тэмдэглэхийг хориглож байжээ. Учир нь төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал хэмээн үзсэн байна.  1959 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилж, хуулиар шийтгэдэг байжээ.



10. Санта бол Канад иргэншилтэй
Канадын иргэншил, цагаачлал хариуцсан сайд Жейсон Кенни (Jason Kenney) 2008 онд Санта Клаусыг Канадын иргэн хэмээн зарласан билээ. Гэвч яг үнэндээ олон улсын хуулиар бол “Хойд туйл бол аль ч улсын өмч биш” гэдэг. Мөн АНУ, Орос, Дани, Норвеги болон Канад зэрэг олон орноос туйлыг өмчлөх хүсэлт ирж байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()