Австрали бүсгүйн аймшигтай үйлдэл олныг цочроожээ

2018-06-08, 12:05
11,849

Амбэр Люк (Amber Luke) гэгч 23 настай австрали эмэгтэй биедээ нийт 50 шивээстэй. Шивээс хийлгэх нь байдаг л зүйл шүү дээ гэж та бодож байна уу. Тэгвэл тэр, биедээ этгээд цоолбор хийлгэж, хэлээ хоёр салаа болгосон төдийгүй нүдний цагаанаа цэнхэр болгон шивүүлсэн нь олныг алмайруулжээ.

Австрали бүсгүйн аймшигтай үйлдэл олныг цочроожээ

1

Амбэр анх 16 настай байхдаа шивээс хийлгэх хүсэл төрж, 18 хүрэхдээ гурван шивээстэй болсон байжээ. Долоон жилийн хугацаанд нүднээс авахуулаад 50 гаруй шивээс хийлгэж танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Өөрийнхөө энэ дүр төрхөндөө дурлаад байгаа гэдгээ ч хэлсэн юм.

2

Түүний энэхүү үйлдлийг ээж, гэр бүл, найзууд нь их дэмждэг гэсэн. “Ээж минь намайг маш сайн ойлгож, анх шивээс хийлгэсэн цагаас минь дэмжсэн. Гэхдээ нүдэндээ шивээс хийсэн байхыг минь хараад уйлсан л даа. Намайг доош хийж, муулах хүн цөөнгүй байдаг. Гэхдээ энэ миний л бие, миний л сонголт. Намайг дэмждэг найз нөхөд, шүтэн бишрэгчид зөндөө байдаг”

3

Хараагүй болох эрсдэлд хүртэл орж нүднийхээ цагаанд цэнхэр өнгийн шивээс хийлгэжээ. Хоёр нүдэндээ шивээс хийлгэхэд 40 минут л шаардлагатай байсан гэнэ. “Нүдэндээ шивээс хийлгэхэд маш их өвдсөн. Тус бүрт нь дөрвөн удаа шприцээр будаг шахах үед нүд минь нээлттэй байсан. Үүний дараа би гурван долоо хоног юм хараагүй. Гэхдээ яваандаа хэвийн болсон. Салаа болгосон хэл минь их эвтэйхэн байдаг” гэж тэр ярьжээ. Үүнээс гадна тэрээр чихээ Эльф шиг шовх үзүүртэй болгох хагалгаанд оржээ. Харин энэ хагалгаа их амархан байсан гэсэн шүү.

4

Ийм дүр төрх бүрдүүлэхийн тулд тэрээр нийт 10.000 ам.доллар зарцуулсан аж. Өдгөө түүнийг хүмүүс “Цэнхэр нүдтэй цагаан луу” хэмээн нэрлэж байна. Хамгийн сонирхолтой нь Амбэр ийм дүр төрхтэй болсондоо харамсахгүй байна гэжээ.

5

Амбэрийг “Цэнхэр нүдтэй цагаан луу” гэж нэрлэх болсон нь найзуудтай нь холбоотой аж. “Ийм хэл, нүд хоёр минь намайг яг л луутай ижил харагдуулдаг” гэж үргэлжлүүллээ. Өөрийнхөө хуучин зургийг хараад энгийн, уйтгартай харагдаж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Түүний “хоёр” хэл.

6

Австралийн иргэн, биедээ 40 шивээстэй эр Этан Брамблийг (Ethan Bramble) хараад түүнийг давж гарах хүсэл төрсний улмаас анх энэ замыг сонгосон гэж тэр тайлбарласан. “Түүний нүд хар шивээстэй, би ч мөн хар шивээс хийлгэхийг хүссэн. Гэхдээ шивээсчин маань надад цэнхэр өнгө санал болгосон юм. Ингэснээр миний нүд улам тод харагдана гэж тэр хэлсэн” гэв.

7

Түүний хийх дараагийн өөрчлөлт нь шүдээ вампирынх шиг болгох хүсэлтэй байгаа аж. Хөл дээрх шивээснийхээ тоог нэмэхээс гадна духан дээрээ эвэр хийлгэх гэж байснаа санаагаа өөрчилсөн гэнэ. Зохихгүй байх гэж бодсон тухайгаа тэр хэлсэн. 

8

Амбэр инстаграм хуудсандаа 21.000 гаруй дагагчтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()