Английн жирийн нэг сувилагч хүний наймааны гэмт бүлэглэлийн толгойлогч байжээ

2018-06-29, 14:45
15,558

Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг дэлхий дахинд өссөөр байгаа. Тэгвэл саяхан нэгэн цочирдмоор хэрэг Англи улсад гарсан байна. Английн Үндэсний эрүүл мэндийн төвийн сувилагч 53 настай Жосефин Ияму (Josephine Iyamu) гэгч эмэгтэй Нигерийн томоохон хүн худалдаалах гэмт бүлгийн толгойлогч байсан нь тогтоогджээ. Та дараах мэдээллийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.  

Английн жирийн нэг сувилагч хүний наймааны гэмт бүлэглэлийн толгойлогч байжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч Германы цагдаагийн газарт Иямугийн талаар мэдээлсний дараа цагдаа нар Иямуг мөрдөж эхэлсэн аж. Ийнхүү өнгөрсөн жилийн наймдугаар сарын 24-ний өдөр Иямуг нөхрийн хамтаар Английн Хитроу онгоцны буудал дээрээс Германы цагдаа нар баривчилжээ.

Тухайн үед түүнийг нэгжихэд долоон гар утас, 30 гаруй утасны sim карт гарч ирсэн байна.  

Ияму нь либер гаралтай бөгөөд 2009 онд Их Британийн иргэн болсон байна. Тэрээр чадварлаг сувилагч байсан нь Английн иргэн болох шаардлагыг хангажээ. Энэ байдал нь ч мөн түүнийг бусармаг үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангажээ.  

Ияму хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан Англи хамгийн анхны иргэн болоод буй аж. Английн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний товчоо ахлах мөрдөгч Кэй Меллор (Kay Mellor) “Ияму Английн Үндэсний эрүүл мэндийн төвийн мэргэшсэн сувилагч байсан. Хүний эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой хүн огт эсрэг үйл ажиллагаа явуулж байсан нь миний толгойд ч багтахгүй байна” гэж ярьжээ.   

Иямугийн хэргийн талаар Германы цагдаагийн газар мэдээлсэн хохирогч “Би Нигери улсад ядуу гэр бүлд төрсөн. Нэг өдөр Ияму Европ руу цагаачилж, биеэ үнэлэгч болох юм бол их цалин авна гэж надад хэлсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байна.  

Мөрдлөгийн явцад цагдаа нар Иямуг Нигери улсад том харшид амьдардаг төдийгүй өвчтэй нигери эмэгтэйчүүдээс Европт сайн эмнэлэгт эмчлүүлж өгнө гэж хэлээд ойролцоогоор 30-38 мянган евро авсан байжээ. Харин заримд нь их мөнгө олохыг хүсвэл Европын өндөр хөгжилтэй улсад ажилд оруулж өгнө гэж хуурч аваачин зардаг байсан аж.

Ияму олзолсон бүсгүйчүүдээ жижиг автобусанд суулган Ливи улс руу явуулж хэд хоногийн дараа гэмт бүлгийн залуус тэднийг угтан авч, нийтээр нь хүчирхийлдэг байжээ. Хоёр долоо хоногийн дараа тэднийг Итали руу явах усан онгоцонд чингэлэг дотор оруулан суулгадаг аж. Италид иртлээ эмэгтэйчүүд харанхуй чингэлэгт олон хоног явдаг байжээ. Хэрвээ хохирогчид жирэмсэлсэн тохиолдолд Ияму тэднийг хүчээр үр хөндүүлдэг байсан гэнэ. Харин цагдаа нар Иямугийн утаснаас үр хөндсөнөөс болж цус алдсан хүүхнүүдийг хүчээр ажиллахыг тушаасан мессежүүдийг олжээ.

Иямугийн шүүх хурал долдугаар сарын 7-ны өдөр болох юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()