Ким Кардашьяаны дүү орон гэргүй залууг өөд нь татжээ

Саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан Ким Кардашьяан (Kim Kardashian)-ий 20 настай дүү болох Кэндалл Женнер (Kendall Jenner) загварын ертөнцөд цахиур хагалж буй шинэ модель билээ. Мөн “Forbes” сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтанд багтаж чадсан хамгийн залуу бүсгүй юм. Тэрээр бусад эгч нарыгаа бодвол харьцангүй бага дуулиан шуугиан тарьдаг ч, саяхан түүний хийсэн үйлдэл дэлхий нийтийг шуугиулаад байна.
Ким Кардашьяаны дүү орон гэргүй залууг өөд нь татжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Калифорнид амьдардаг 20 орон гэргүй залуу болох Жон Экономоу (John Economou) алдартай загвар өмсөгч бүсгүйн харцыг булаагаад зогсохгүй мөрөөдлөө ч биелүүлж чадсан байна.



Тэрээр загвар өмсөгч болох хүсэлтэй хэдий ч, орон гэргүйн улмаас далайн эрэг дээр хоног төөрүүлдэг ажээ.



“Би өөрийгөө орон гэргүй гэх дургүй. Харин адал явдал хайгч эрх чөлөөт хүн гэж үздэг” – Жон



Жоныг гадаа сууж байх үед дэргэд нь Кендалл болон түүний найз Жижи нар иржээ. Кендалл залууд “чи хөөрхөн юм аа” хэмээн яриа эхлүүлсэн бөгөөд залууг ирээдүйд алдартай модель болохуйц дүр төрхтэй болохыг нь олж мэдсэн нь энэ байв. Кендалл өөрийн менежертээ түүнийг танилцуулж загварын ертөнцөд ороход нь тус болсон байна.



Тэрээр одоо модель болсон хэдий ч, заримдаа өнгөрснөө дурсаж далайн эрэг дээр хонох дуртай гэнэ. Мөн өөрийн ирээдүйгээ илүү сайхнаар төсөөлж, тансаг амьдралд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.





20 настай залуугийн амьдралыг өөрчилж, өөд нь татсан Кендалл Женнер болон түүний найз Жижи:



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()