Аялахад хамгийн эрсдэлтэй газрууд

Адал явдал эрэлхийлж, сонирхол татам аялалд гарах дуртай хүмүүс цөөнгүй байдаг билээ. Гэвч төдий чинээ аюул, эрсдэлтэй нүүр тулгарах нь бичигдээгүй хууль бөгөөд сэтгэлийн хат, зориг тэвчээрийнхээ тусламжтайгаар тэдгээр саад бэрхшээлийг даван туулдаг гэлтэй. Тэгвэл бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн аюултай газруудыг танилцуулья гэж бодлоо. Тухлан сууж, таалан болгооно уу.

Аялахад хамгийн эрсдэлтэй газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуашан уул, Хятад

Хятадад орших Хуашан (Huashan) уул нь цусан дахь адреналины хэмжээг ихэсгэж, айдастай нүүр тулах хүсэл, дур сонирхолтой хүмүүсийн хамгийн ихээр очих дуртай газруудын нэг юм. Уулын оргил хэсэг дээр гарахын тулд нийтдээ шатаар 1000 алхам хийх ёстой бөгөөд дээшлэх тусам айдастайгаа нүүр тулах хэрэгтэй болох бөгөөд түүнээс гадна байгалийн сайхныг өндрөөс тольдон харах боломжтой юмсанж.

Хуашан уул, Хятад

2 Каминито дел Рей, Испани

Каминитио дел Рей (Caminito del Rey) гэх газар нь Чорро (Chorro) хүрхрээ болон Испаний Малага хотын Гайтанехо (Gaytaneho)-гийн дунд орших гайхалтай газар юм. 1905 онд барилгын ажилчид уг газраар явган хүн зорчих боломжийг бүрдүүлж, зам барьж байжээ. Харин хамгийн анх XIII зуунд Испани улсын хаан Алфонсо (Alfonso)-ийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явган хүний замыг барьсан бөгөөд өнөөдөр жуулчдын очих дуртай газруудын нэг болсон аж. Харин 5 жуулчин харамсалтайгаар амиа алдсанаас үүдэж, уг газрыг хэсэг хугацаанд хаагаад байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сард эргэн нээжээ.

Каминито дел Рей, Испани

3 Хуссаини гүүр, Пакистан

Пакистан улсын умард хэсэгт орших Хуссаини (Hussaini)-ийн гүүрийг Хунза (Hunzha) голыг хөндлөн гарах зорилгоор барьж байжээ. Жил бүр гүүрний чанар муудаж байгаа бөгөөд дэлхийн хамгийн аюултай, амь насаа алдаж болохуйц газраар нэрлэгдсээр байгаа юм. Гүүрний суурь тавцангийн банзнуудын ихэнх нь хугарч эвдрэн зарим нь байхгүй болсныг доорх зурагнуудаас харж болох юм.

Хуссаини гүүр, Пакистан

4 Цэнхэр нүх, Энэтхэг

Эрдэмтдийн одоог хэр нь судлаж буй цэнхэр нүх буюу "Blue Hole" гэх нэртэй газар нь Энэтхэгийн Дахаб (Dahab) хотын хажууханд цэлийн харагдах Улаан далайд байдаг ажээ. 130 метрээс доош газарт судлаачид одоогоор очиж үзээгүй байгаа бөгөөд 100 метрийн гүн рүү ойртоход л амьсгал боогдож, агааргүйддэг байна. Үүнээс үүдэж, олон арван эрдэм шинжилгээ, хайгуулын багийнхан амь насаа алдаад байгаа юм.

Цэнхэр нүх, Энэтхэг

5 Илха да Күэмада Грандэ, Бразил

Сан Паулу хотоос 35 км-ийн зайд орших Илха да Күэмада Грандэ (Ilha da Quiemada Grande) арлыг нутгийн иргэд "Шулмын газар" хэмээн нэрлэдэг бөгөөд 430.000 км/кв дан ой модоор хучигдсан эх газар байдаг аж. Энэхүү арал дээр Копеголове (Kopogolovye) гэх жижиг шувуугаар хооллодог могой элбэг байдаг юмсанж. Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, 1 метр газар явахад доод тал нь 5 ширхэг могойтой тааралддаг аж. Уг хортой могой нь амьтан судлалын төвөөс хамгийн аюултай, хортой могой болохыг батласан байна.

Илха да Күэмада Грандэ, Бразил

6 Амьтны хүрээлэн, Замби

Жил бүрийн 6-11 дүгээр сарын хооронд хойд Луангва (Luangwa) гэх нэртэй амьтны хүрээлэн Замби улсад нээгдэж, олон мянган жуулчдыг хүлээн авдаг байна. 9000 км/кв газрыг хамарсан уг амьтны хүрээлэнд уулга алдам байгалын өнгө үзэмжийг харах боломжтойгоос гадна зэрлэг ан амьтад байх бөгөөд харамсалтай нь нэг жилийн дотор гэхэд 500 гаруй нутгийн иргэд болон жуулчид уг зэрлэг амьтдын өгөөш болж буй тухай "BBC" мэдээллэсэн байна.

Амьтны хүрээлэн, Замби

7 Зэрлэг байгал, Танзани

Африк тивд орших Танзани улсын байгалийн үзэмж үнэхээр гайхалтай бөгөөд жуулчид энд очиж, онгон байгалыг тольдон харах дуртай байдаг гэнэ. 945.203 км/кв газар нутагтай Танзани улс хөндөгдөөгүй онгон байгалтай дэлхий дээрх хамгийн том газар нутагтай 3 дахь улс ажээ. Энэ газар арслан, бух, ирвэс, заан зэрэг 25000 гаруй зэрлэг амьтад байдаг байна. Харин жил бүр эдгээр зэрлэг амьтдын хоол болж буй жуулчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа юмсанжээ.

Зэрлэг байгал, Танзани

8 Уимберли, АНУ

АНУ-ын Техас мужид орших Уимберли (Wimberley) гэх нэртэй газар нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хэн бүхний сонирхлыг татахаар газар юм. 3.7 метрийн диаметр, цооног бүхий энэхүү газар одоогийн байдлаар 8 хүн амь насаа алдсан байна. Өөрөөр Жэкоб (Jacob) гэж нэрлэх бөгөөд Библи судраас үүдэж, ийн нэрлэсэн байдаг ажээ. Улам доошлож, гүн рүү нь шумбах тусам хад асга ихсэх бөгөөд амь насанд аюул учруулж болзошгүй үл мэдэгдэх амьд биетүүд оршиж байж болох юм хэмээн эрдэмтэд үзэж байгаа ажээ.

Уимберли, АНУ

9 Австралийн хойд хэсэг

Австралийн хойд хэсэг болох 2300 км/кв үргэлжлэх газар нь бүхэлдээ жуулчдын анхаарлыг татахуйц арлуудаар хүрээлэгдсэн газар юм. Гэвч хамгийн аюултай нь уг газар махчин загасны өлгий нутаг бөгөөд жуулчдын эр зориг, тэсвэр тэвчээр тэдний эсрэг сөрж зогсоход хангалттай биш гэдгийг батлаж буй гэлтэй олон арван хүн амь насаа алдсаар байгаа юм.

Австралийн хойд хэсэг

10 Эверест, Непал

Дэлхийн оргил гэгдэх Эверест уулын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн гэж байхгүй биз ээ. Уулчдаас жинхэнэ эр зориг, тэсвэр тэвчээр шалгасан энэ газрын оргилд хүрэх гэж хичээсэн ч, бүтэлтэй бололгүй амь насаа алдсан хүмүүсийн тоо цөөнгүй байдаг нь нууц биш юм. -40 градус хүрэх, салхи цагт 200 км-ийн хурдтай салхилах уул өөд авирах зүрх зоригтон тэр бүр гарч ирдэггүй нь бичигдээгүй хууль гэлтэй. Үүнийг өнөөдрийн байдлаар Эверестээс олдсон 200 гаруй хүний цогцос бэлхнээ гэрчлэх биз ээ.

Эверест, Непал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()