Бяслагтай зраз хэрхэн хийх вэ?

2015-12-13, 20:18
21,767
Дотроо ямар нэгэн шанзтай бөөрөнхий махыг бид “зраз” хэмээн нэрлэдэг. Өндөгтэй, будаатай, ногооны шанзтай зэрэг олон төрлийн зраз хийж болно. Харин энэ удаад бид уншигч та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан "Бяслагтай зраз" хэрхэн хийх тухай зөвлөгөөг оруулж байна. Гэр бүл, найз нөхөд хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй.
Бяслагтай зраз хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Орц:    
-Үхэр  татсан мах 500гр
-Талхны хатсан үйрмэг 150гр
-Моцарелла бяслаг (Хатуу бяслаг) 150гр
-Өндөг 1ш
-Давс
-Сонгино
-Сармис 

Хийх арга:
1. Машиндсан махаа өндөг, давс, жижиглэн хэрчсэн сонгино, сармис болон хэрэгтэй бусад амтлагчуудтайгаа сайтар холино. Ингэхдээ талхны хатсан үйрмэг, эсвэл зөөлөн талхийг усанд дэвтээн хутгаж өгвөл илүү сайн барьцалддаг.



2. Амталсан махнаасаа бага зэрэг тасалж авна. Харин бяслагаа махнаасаа 2 дахин жижиг хэмжээтэйгээр хэрчин, голд нь хийж, бөөрөнхийлөөрэй.



3. Бөөрөнхийлсөн махаа хайруулын тавганд хийн 2-3 минут шаран, дээрээс нь 2 аяга ус хийн ширгэтэл нь буцалгаж болгох ба эсвэл 200 градуст халаасан шарах шүүгээнд 10-15 минут шарж болгоно.



4. Хачирт нь гоймон, будаа, ногооны салат хийж болно. Энэ бол таны сонголт.
Та сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()