Одууд ямар үнэтэй байшинд амьдардаг вэ?

Бид өмнө нь та бүхэндээ алдартай дуучид, Холливуудын одуудын гэр бүл, тэдний ашиг орлого, нэр холбогдож байсан хүмүүс, унадаг машин зэргийг танилцуулж байсан бол энэ удаад тэдний амьдардаг гэрийг танилцуулах гэж байна. Мэдээж тэд ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч учраас энгийн нэг байранд амьдардаггүй нь тодорхой. Тэдний амьдардаг хаус ямар үнэтэй байдаг бол?...
Одууд ямар үнэтэй байшинд амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


18. Lena Dunham
Америкийн жүжигчин, кино найруулагч тэрээр нэг унтлагын өрөөтэй энгийн нэг орон сууцанд даруухан амьдардаг аж. Тэрээр энэхүү байраа 500,000 доллараар 2012 онд худалдаж авч байжээ.



17. Kendall Jenner
Ким Кардашьяны дүү, залуу модел, сахиусан тэнгэр тэрбээр Л.А дахь 1.4 сая долларын үнэтэй харш эзэмшдэг. Өсвөр насны охин гэхэд гайхалтай биш гэж үү?



16. Colby Caillat

Уянгын хэрнээ хөгжилтэй хэмнэлтэй дуунууд дуулдаг даруухан бүсгүйн гэр Калифорни мужийн Hidden Hills дүүрэгт байрлах аж. Харин үнийн хувьд 1.6 сая доллар гэнэ.



15. Kesha

Нэг хэсэг шуугиан тарьж байсан Англи дуучин бүсгүй одоо харин нам гүмхэн амьдрах болсон. Тэрээр Л.А-д  1,65 сая долларын харштай ажээ.



14. Ellen Page  

Канадын үзэсгэлэнт жүжигчин Лос Анжелос хотод байх 3 унтлагын өрөөтэй хаусаа 1.7 сая доллараар худалдан авч байжээ.



13. Jason Derulo
Авьяаслаг дуучин, чамгүй жүжигчин тэрбээр 9 унтлагын өрөө, 9 угаалгын өрөөтэй байшингаа 1,75 сая доллараар худалдаж авч байжээ.



12. Robert Pattinson
“Бүрэнхий” киноны халуухан цус сорогч залуу 2 унтлагын өрөө, 2 угаалгын өрөөтэй “авсаархан” байшингаа 2.2 сая доллараар худалдан авч байжээ.



11. Gemma Ward
Австралийн загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүй Манхаттен дүүрэгт байрлах 3 унтлагын өрөөтэй байшингаа 2.25 сая доллараар авч байсан байна.



10. Zac Efron
Холливуудын царайлаг жүжигчдийн нэгт зүй ёсоор багтах хүн бол жүжигчин Zac Efron. Тэрээр “Hollywood Hills” дүүрэгт байх хаусаа 2,77 сая доллараар худалдаж авч байжээ.



9. Iggy Azalea
Саяхнаас эрчээ авч буй эмэгтэй реппер маань Калифорни мужийн Тарзан дүүрэгт байрлах харшийг 3,45 сая доллараар худалдан авчээ. Энэхүү байшинд өмнө нь дуучин Селена Гомек амьдарч байсан бөгөөд одоо тэрбээр “L.A Lakers” багийн тоглогч Nick Young-тай хамт амьдардаг ажээ.



8. Jennifer Lawrence
“Өлсгөлөн тулаан” киногоор олны танил болсон жүжигчин Jeniifer Lawrence Калифорни муж дахь Hidden Hills дүүрэгт байх энэхүү байшингаа 6.4 сая доллараар нэвтрүүлэгч, ток шоуны хатан хаан Ellen-ээс худалдаж авч байжээ. Түүнчлэн дуучин жүжигчин Jessica Simpson ч цагтаа энд амьдарч байсан байна.



7. Keira Knightly
Оскарт нэр дэвшиж байсан чадварлаг жүжигчин бүсгүй Лондон хотод байрлах хувийн тансаг орон сууцаа 6.5 сая доллараар авч байжээ.



6. Bruno Mars
Тэрээр Калифорни мужийн Studio City-д өөрийн бяцхан диваажингаа байгуулахаар шийдэж, 7 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй харшаа 6.8 сая доллараар худалдаж авч байжээ.



5. Liam Hemsworth
“Өлсгөлөн тоглоом” киноны од, Miley Cyrus-ийн экс найз залуу тэрбээр Лос-Анжелосын Малибуд 3 унтлагын өрөөтэй хувийн хаусаа 6.8 сая доллараар худалдаж авч байжээ.



4. Drake
Реппер, дуучин Drake ганган чамин зүйлст их дуртай гэнэ. Түүний гэрийн урд талд гэрлээр тойруулсан усан бассейн, хиймэл хүрхрээ байдаг аж. Түүнчлэн агуйн хэв маягтай өрөөндөө зурагт үзэх их дуртай гэжээ.Тэрээр энэ хаусаа 7.7 саяар худалдан авч байжээ.



3. Rihanna
“Муу охин Рири” хэмээх хочтой дуучин Рианна Малибугийн хажууд байх Pacific Palisades дүүрэгт байх 15 сая долларын үнэтэй эдлэндээ л эрх дураараа, тав тухтай байж чаддаг гэнэ.



2
. Taylor Swift

Түүний Rhode Island дүүрэг дэх хаус нь 18 сая долларын үнэтэй ажээ. Тэрээр гэртээ амрахаас илүү найз нөхөдтэйгээ үдэшлэг зохион хөгжилдөх дуртай гэнэ шүү.



1. Lady Gaga
Тэрээр Малибуд 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөтэй Европ загвартай хувийн харшаа 23 саяаар худалдаж авч байжээ.




Justin Beiber

Харин элдэв хов жив, дуулиан шуугианы эзэн болж байдаг Канадын залуу дуучин Beverly Hills дэх 6 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөтэй харшид амьдардаг гэнэ. Гэхдээ энэхүү байшингийн түрээсэнд тэр сардаа 59,000 доллар төлдөг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()