20-р зуунд үүрэн холбоо ямар байсан бэ?

Утасгүй харилцаа холбооны технологи 1940-д оны үед үүсч бий болсон боловч 40 жилийн дараа буюу 1980-д оны үед л олны хэрэглээнд нэвтэрч эхэлсэн юм. Тухайн үеийн төхөөрөмжүүд овор жин ихтэй байсан учир ихэвчлэн машин механизмд суурилуулан хэрэглэдэг байв. Зарим мэргэжилтнүүд эдгээр төхөөрөмжүүдийн 0G гэж нэрлэх нь ч бий. Ингээд та бүхэнд гар утас, үүрэн харилцаа холбооны түүхийг өгүүлэх сонирхолтой гэрэл зургуудийн хүргэж байна. 
20-р зуунд үүрэн холбоо ямар байсан бэ?


1922 он. АНУ. Чикаго хотын цагдаа АМ –ээс ялигүй өндөр давтамж дээр гар утасны радио холбоог туршиж байгаа нь



1923 он. АНУ.  Америкийн “Bell Telephone Company” компанийн  бүтээсэн “Hands free” зөөврийн чихэвч зүүсэн харилцуур утасны оператор



1925 он. Герман улс. Цагдаа нуруундаа бэхэлсэн радио хэрэгслээр дохио хүлээн авч, хамтрагч нь мэдээллийг тэмдэглэж авч байна.



1932 оны зургадугаар сарын 20. Олон нийтэд харилцуур утасны ач холбогдлыг сурталчлах үүднээс мотоцикл дээр аварга том харилцуур утас суурилуулжээ. Дугуйн дискэн дээр “хурууны үзүүр дэх ертөнц” гэсэн бичиг дурайна.



1940-өөд он. АНУ. Америкийн армийн морин радио станц.



1940-1945. АНУ. Цэргийнхэнд зориулсан “Galvin SCR-536” гар утас. 1940 онд үйлдвэрлэгдсэн. Жин нь зайн хамтаар 2,3 кг татна. Үйлчлэх хүрээ: Газрын гадаргуу дээр 1,6 км хүртэлх, далайн гүнд 4,8 км хүртэлх зайд. Цэнэгээ 12-15 цаг барина. 1941 оны эхээр цэргийн ажиллагаанд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд 1945 оны дайны төгсгөлд хэдийн 100 мянга гаруй хувь үйлдвэрлэгджээ. "LIFE" сэтгүүл дээрх зурган дээр Америк цэргүүд  Дэлхийн хоёрдугаар дайны үед “Galvin SCR-536”-ийг ашиглаж байгааг харуулжээ.





1946 оны зургадугаар сар. К.М. Брейнард өөрийн зохион бүтээсэн алсын зайн зөөврийн радио утастайгаа. Автомашинд суурилуулсан дамжуулагчтай холбогдох уг утасны радиус 50 км.



1946 он. “AT&T” компани Миссури мужийн Сент-Луис хотод дэлхийд анх удаа радио холбооны үйлчилгээг нэвтрүүлжээ. Танилцуулга дээр хэрхэн ашиглах зааврыг бичсэн байна. Мөн “Гар утас одоо үнэтэй байгаа ч удахгүй үнэ нь буух болно” гэсэн байна.



1947 он харьцаа. АНУ. “Motorola” гар утасны блокуудыг тээшинд байрлуулсан байгаа нь. Нийт 40 кг жинтэй.



1948 он. АНУ. Радио холбооны хэрэгсэл суурилуулсан машинд патиараа татуулж буй бүсгүй



1953 он. АНУ. Бизнесмен эрийн машин дахь радио холбооны хэрэгсэл



1955 он. Их Британи. Утасгүй харилцуур холбооны хэрэгслээр тоноглосон автобусыг онцгой байдлын мэдээлэл дамжуулахад ашиглаж байв. "GPO Mobile Call Office Unit" Лондон хотын “Royal Festival Hall”-ийн автобусны зогсоол дээр байгаа нь.



1957 он. ЗХУ. Зөвлөлтийн холбооны инженер Леонид Куприяновичийн зохион бүтээсэн анхны “ЛК-1” загварын гар утас. /"Шинжлэх ухаан ба амьдрал” сэтгүүлийн 1957 онд хэвлэгдсэн 8 дугаар/. Баруун талд нь үндсэн станц харагдана. “ЛК-1” загварт дугааруудыг кодлож өгсөн нь анхны гар утас хэмээн үзэх бүрэн үндэслэлийг бий болгосон юм.



1957. ЗХУ. Куприянович өөрийн бүтээсэн “ЛК-1”-тэйгээ машиндаа сууж байна. Аппаратын баруун талд чанга яригч харагдана.



1957. ЗХУ. 1957 онд Куприянович бүр илүү гайхалтай зүйлийг танилцуулсан нь шүдэнзний хайрцганд суурилуулсан холбооны хэрэгсэл байв. Ердөө 50хан грамм /тэжээлийн эх үүсвэрийн хамтаар/ жинтэй уг төхөөрөмж 50 цаг ажиллаж, 2 хүртлэх км зайд холбоо барих боломжийг олгож байв.



1958. ЗХУ. Леонид Куприяновичийн зохион бүтээсэн шинэ загварын ЛК-2 гар утас. Энэхүү холбооны хэрэгсэл тэжээлийн эх үүсвэрийн хамтаар 500 грамм жин татаж байв.





1959 он. Их Британи. Английн Шуудангийн газрын Ерөнхий эрхлэгч Режинальд Блевинс автомашинтай хүмүүст зориулсан анхны харилцаа холбооны үйлчилгээний нээлтэнд оролцож байгаа нь.



1961 он. ЗХУ. Леонид Куприяновичийн зохион бүтээсэн гар утасны сүүлийн загвар. Жин 70 грамм. Энэ аппарат хоёр дамжуулагч, нэг хүлээн авагчтай. Хагас дамжуулагч дээр угсрагдсан, никель-кадми зайгаар тэжээгддэг.
 


1963 он. ЗХУ. 1963 онд  Брюсселийн үзэсгэлэнд тавигдсан Воронежийн Холбооны Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн “Алтай” систем “Алтан гэрчилгээ” авсан юм. Холбоо, харилцааны “Алтай” систем нь 1950-иад оны сүүлээр туршигдаж, улмаар 1963 онд Москвад ашиглагдаж эхэлсэн.

“Алтай” нь үүрэн холбоо харилцааны зарчмаар ажилладаг Европын анхдагч сүлжээний нэг болсон юм. Гэхдээ жирийн иргэдэд зориулж гаргаагүй аж. Үүнийг түргэний болон гал түймрийн албаны машин болон таксинд суурилуулдаг байв. Дээр нь мэдээж удирдах албаны элитүүд багтана. Зураг дээр 60 –аас 80-аад он хүртэлх аппаратуудыг харуулжээ.







1966 он. Болгар. Инженер Христо Бачваров өөрийн бүтээсэн гар утасны хамтаар.



1967 он. АНУ. Жүжигчин Стив Карлсон, Барбара Бишоп нар авсаархан “Carry Phone”-ийг сурталчилж байгаа нь. Уг гар утасны аппарат Калифорни мужийн Студио-Сити хотод орших “Carry Phone Co” фирм үйлдвэрлэгдсэн бөгөөд 3000 доллараар зарагдах буюу нэг дуудлага нь 50 доллараар хийгддэг ханштай байв. Ганцхан дуудлага шүү дээ.

Энэ нь дотроо харилцууртай 4,5 кг жинтэй дипломат-гар тээшинд суурилагдсан байв. Дуудлага хийхийн тулд 11 товчлууоын нэгийг сонгож дарах ёстой болно. Оператор хариу өгсөний дараа холбогдох дугаараа цуглуулж, хэлнэ. Үүний дараа оператор компани руу залгаж, гар утас эзэмшигчийг сүлжээнд холбодог байна.



1968 оны тавдугаар сарын 6. Япон.  “Toshiba” компанийн шинээр гаргасан дүрсжүүлэгчтэй “500” загварын гар утас. Утсыг тус компанийн Токио дахь төв байранд туршиж байгаа нь. Харилцаж байгаа хүнээ харан дуудлага хийх боломжтой гар утас үүнээс 30 жилийн дараа бий болсон билээ.



1972 оны дөрөвдүгээр сарын 11. Их Британи. “Pye Telecommunications” компанийн бүтээсэн телефон системээр холбогдох зөөврийн радиотелефон Лондон хотын “Royal Lancaster Hotel”-д болсон “Харилцаа холбоо өнөөдөр маргааш, ирээдүйд” үзэсгэлэнд тавигдсан байгаа нь.



1973 он. АНУ. Зураг дээр "Моторола" компанийн дэд ерөнхийлөгч Жон Ф.Митчелл Нью-Йорк хотноо “ DinaTAC” загварын гар утастай яваа нь. Тус компани 50 давхар “Alliance Capital Building” барилгын дээвэр дээр дэлхийд анх удаа 30 хэрэглэгчийн   үүрэн холбооны суурин станц суурилуулсан ажээ. Энэ нь тэдгээрийг газрын холбооны шугаманд холбож өгдөг байв.

Анхны дуудлага 1973 оны дөрөвдүгээр сарын гурванд “Motorola”-гийн хөгжүүлэгч Мартин Купер хийсэн байна. Тэрээр өрсөлдөгч “AT&T” компанийн ажилтан Жоэль Энгель рүү залгаж “Жоэль, би чамтай дэлхийн анхны гар утсаар ярьж байна гээд бод доо. Тэр миний гарт, харин би Нью-Йоркын гудамжаар алхаж байна” хэмээжээ. Аппаратын жин 1,15 кг, үйлчлэх хүрээ 30км байв. Тиймээс Америкчууд гар утас болон гар утасны сүлжээний үүслийг 1973 оны дөрөвдүгээр сарын гурван хэмээн үздэг ажээ.



1978-1984 он. Дэлхийн анхны арилжааны чиглэлийн үүрэн холбооны сүлжээ 1978 оны тавдугаар сард Бахрейнд нэвтэрчээ. 400 МГц диафазоны 20 сувагтай хоёр үүрэн холбоо ердөө 250хан хэрэглэгчтэй байв.

АНУ-д 1984 оны гуравдугаар сарын 13-нд “Motorola” компани олон нийтэд зориулан “DynaTAC 8000X” загварын гар утас гаргасан байна. 800 грамм жинтэй, 30 дугаар хадгалах хүчин чадалтай, нэг ая бүхий уг гар утас 3995 долллар байв. Ярианы горимд цэнэгээ бараг нэг цаг барих чадвартай байжээ. Зураг дээр ““DynaTAC 8000X” загварын гар утас барьсан хэрэглэгч харагдана. 1984 он.



1986 он. АНУ. "Sigue Sigue Sputnik" хамтлагийн бас гитарчин Тони Жеймс найз бүсгүй Жанет Стрит Портерын хамтаар гар утсаар ярьж байна. Тухайн үед гар утас хэдийн түгээмэл хэрэглээ болсон байлаа.



1987 оны дөрөвдүгээр сарын 9. Финлянд. ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.С. Горбачев Германы Хельсинк хотын “"KALASTAJATORPPA"” зочид буудлаас ЗХУ-ын Холбооны яам руу “Nokia Mobira Cityman 900” загварын гар утсаар дуудлага хийв.

Энэ үед түүний дэргэд “Nokia” компанийн дэд Ерөнхийлөгч Стефан Видомски байлцжээ. Утас NMT-450 аналог стандарт дээр ажилласан байна. 800 орчим грамм жинтэй уг утас асар өндөр үнэтэй байсан бөгөөд одоогийн ханшаар бодвол америкчууд 6635 доллар, оросууд 202482 рублиэр худалдаж авах байжээ.



1991 оны есдүгээр сарын 9. ОХУ. Санкт-Петербург хотын захирагч Анатолий Собчак ОХУ-д анх удаа Нью-Йорк хотын захирагч руу гар утасны дуудлага хийж байна. Энэ дуудлага нь Финляндын NMT-450 стандартаар тоноглогдсон Оросын анхны үүрэн холбооны “"Дельта Телеком" сүлжээний нээлтийн туршилт байсан юм.  Ойролцоогоор 3 кг жинтэй “Mobira - MD 59 NB2” утасны үнэ 400 орчим доллар байсан бөгөөд нэг минутын ярианы тариф нэг доллар байв. “

Дельта Телеком"” байгуулагдснаас хойш дөрвөн жилийн дотор 10 мянган хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж байжээ. Дэлхийн анхны GSM-сүлжээ 1992 онд Финляндад нэвтэрсэн бол 1993 онд ОХУ-д анхны GSM оператор “МТС” үүсэн байгуулагджээ.



1993 он. АНУ. “IBM Simon” бол дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас юм. 1992 онд анх танилцуулагдсан уг гар утас 1993 оноос үйлдвэрлэгдэж эхэлжээ.  “IBM Simon” өөр дээрээ утасны дэвтэр, тооны машин, тэмдэглэлийн дэвтэр, цаг /дэлхийн цагтай/, хуанли, e-mail болон тоглоомуудтай байв. Мэдрэгч дэлгэц болон үзэгний тусламжтайгаар залгах болон факс илгээх үйлдлийг хийх аж. Харин захидал бичихэд дэлгэцийн гэр болон qwerty-гарыг ашиглана.





1996 он. Финлянд. Анхны гар утас “Nokia Communicator 9000”. Энэ нь факс, электрон шуудан явуулах гэх мэтийг багтаасан үйл ажиллагааны өргөн хүрээтэй байв. Зураг дээр 1990-ээд оны үеийн “Nokia 9xxx” цуврал загварууд харагдаж байна.



2000 он. Япон. “Sharp” компани үүрэн холбооны оператор “J-Phone” компанитай хамтран анхны 0,11 mpx фотокамер суурилуулсан гар утас үйлдвэрлэлээ. Энэ үеэс л бараг бүхий л гар утас камертай болсон юм. Зураг дээр анхны фотокамертай “Sharp J-SH04” загварын гар утас байна.



2007 оны нэгдүгээр сарын 9. АНУ. Стив Жобс дэлхий дахинаа “Apple” компанийн үйлдвэрлэсэн “iPhone” хэмээн нэрлэгдсэн анхны ухаалаг гар утсыг танилцуулжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()