Ховсдолт гэж юу вэ?

Та ямар нэгэн кино үзэж байхдаа, эсвэл ном уншиж байхдаа хамаг анхаарлаа тухайн зүйлдээ хандуулж, бусдыг тань руу хандаж ямар нэгэн зүйл ярьж байхад анзаарахгүй байх үе байсан уу? Тэгвэл та ховсдолт гэдгийг бараг мэдэх болов уу. Ингээд ховсдолт гэж юу болох, ямар хүнд үйлчилдэг болохыг илүү тодорхой мэдэцгээе.

Ховсдолт гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ховсдолтын хэд хэдэн төрөл байдаг

-Академик ховсдолт: Энэ нь тухайн хүнээс ямар нэгэн мэдээлэл авах зорилготой байдаг. Энэ тохиолдолд ховсдуулж буй хүн ховсдогчоос илүү их үүрэгтэй бөгөөд ховсдогч зөвхөн туслалцаа үзүүлж, дэмждэг.  Үүний үр дүнд тухайн хүн эрт дээр үед мартсан зүйлээ санах, эсвэл айдсаа даван дийлж чаддаг байна.

-Эстрад ховсдолт: Энэ нь бидний зурагтаар хардаг ховсдолтын арга бөгөөд хурц ширүүн харцтай хүн сайн дурын үзэгчийг утгагүй алхам хийхэд хүргэдэг. Үнэн хэрэгтээ энэ бол зүгээр нэгэн илбийн хууралт бөгөөд энэ бүхэнд итгэдэг үзэгчид цаашид юу болохыг тэсэн ядан хүлээдэг байна.

-Аюултай ховсдолт:  Энэ аргыг гуйлгачид болон бусад муу хүмүүс  ашигладаг. Тэд хүмүүсийн оюун ухааныг эзэмдэж, бүх зүйлийг мартахад ч хүргэж чадна.

Ховсдолтын хэд хэдэн төрөл байдаг

2 Харин та өөрийгөө ховсдолтонд амархан өртдөг эсэхээ шалгаад үзээрэй

Дараах асуултуудад “тийм”, “үгүй” гэсэн хариултуудыг өгөх хэрэгтэй.

1. Танд өвчин намдаах эсвэл хурдан унтах ямар нэгэн арга бий юу? Жишээлбэл: 100 хүртэл тоолох, амьсгаагаа түгжих гэх мэт.

2.  Цаг хугацаа заримдаа хурдан, заримдаа удаан мэт санагддаг уу?

3. Та өөртэйгөө ганцаараа яридаг уу?

4. Таны дотоод сэтгэл агуу юу?

5. Та иог, бясалгал болон бусад төрлийн тайвшруулах зүйлсийг сонирхдог уу?

6. Та хоосон мөрөөддөг үү?

7. Та хэн нэгний сонсож байгаа хэрнээ дараа нь танд юу ч сонсоогүй юм шиг санагддаг уу?

8. Хэрвээ шаардлагатай бол та хичээл эсвэл ажилдаа анхаарал хандуулж чадах уу?

9. Та өөрийгөө дундаас дээгүүр өөрийгөө үнэлдэг үү?

10. Юунд ч анхаарал хандуулахгүйгээр зөвхөн нэг зүйлд төвлөрч чадах уу?

Хариулт:

Хэрвээ та ихэнх асуултуудад “тийм” гэж хариулсан бол таныг ховсдоход их амархан юм.  Ховсдолтонд автах байдал нь тухайн хүний төвлөрөлт, асуудлыг шийдвэрлэж чадах байдал болон хэр ухаалгаас  шалтгаалдаг.

Харин асуултанд хариулж байх явцдаа та бүх хүмүүс энэ асуултанд эерэг хариулт өгнө гэж бодож байна уу? Тиймээ, дэлхийн хүн амын 25% нь л ховсдолтонд автдаггүй байна. Эдгээр хүмүүс нь өөртөө итгэлгүй, сэтгэл санааны хувьд тогтвортой бус эсвэл маш нууцлаг, ичимхий, бүрэнхий байдаг ажээ.

Харин та өөрийгөө ховсдолтонд амархан өртдөг эсэхээ шалгаад үзээрэй

Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс академик ховсдолтонд автагддаг байна. Харин өөртөө итгэлгүй, ховсдолтонд итгэдэггүй хүнийг ховсдоход хэцүү байдаг.

Ховсдогч гэж хэн бэ?

Ховсдогчид дараах чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.

  • Урлагт дуртай, олны өмнө гарахаасаа ичдэггүй байх
  • Хүнтэй харилцахдаа ойроос бус холоос харьцаж чаддаг чадвартай байх хэрэгтэй.

Гэхдээ бараг бүх хүмүүс нэг нэгнийгээ хөнгөн ховсдолтонд оруулах чадвартай байдаг.

Аюултай ховсдолт гэж юу вэ?

Гудамжны ховсогчид дараах байдлаар бусдад нөлөөлдөг. Энэ нь эрт дээр үеийн цыганууд мэт танд санагдах болов уу.         

  • Эхлээд тэд таны анхаарлыг татахыг эрмэлздэг. Жишээлбэл: Танд ямар нэгэн зовлон тохиолдсон уу?  Таны ирээдүйг хэлээд өгөх үү? гэх мэт.
  • Харин дараа нь тэд таныг сандаргах зүйлийг хэлдэг. Жишээлбэл: Та надад чихэвчээ өг, учир нь энэ эмэгтэй чихэвч байна шүү дээ гэх мэт. Энэ тохиолдолд тухайн хүн үнэхээр сандарч, тэр зуур тэвддэг. Ингээд та хэн нэгний ховсдолтын бай болох нь ээ.
  • Өөр нэгэн арга бол  маш олон мэдээллийг зэрэг хэлэх явдал юм. Энэ нь нэг дор олон программыг компьютер дээр нээсэнтэй адил. Үнэхээр хэн нэгэн таныг гадаа оролдож, олон юм ярьж, татаж чангаавал та сандрах болно шүү дээ.
  • Үүнээс гадна гудамжны ховсогчид гайхалтай сэтгэл зүйчид учир хүмүүсийн сэтгэл санааг удирдахад тэдэнд хялбар байдаг.

Хэрвээ та гадаа гудамжны ховсогчидтой таарсан бол таны байгаа байдал тэдний анхаарлыг татсан гэсэн үг юм.

Гудамжны ховсогчдын анхааралд өртөхгүйн тулд?

Сэтгэл санаа өөдрөг, эрүүлээр бодож чаддаг хүний толгойг эргүүлэхэд тийм ч хялбар биш.

  • Гудамжны ховсдогчид сэтгэл санаа тайван бус, ямар нэг зүйлээс айсан, эмээсэн харцтай хүнийг нэн түрүүнд өөрийн байг болгон ашигладаг.
  • Хэрвээ та мухар сүсэгт итгэдэг бол гудамжны ховсогчдын анхааралд ихээр өртөх болно. Таныг хуурахад, ховсдоход тийм хялбар гэдгийг бусдад харуулах шаардлагагүй.
  • Харин ямар нэгэн асуудалтай хүнтэй таарсан бол бүх зүйлийг өөрийн гартаа аваарай. Хэрвээ танд мэргэлэх хүсэлт тавьбал та мэргэлүүлэх хүсэлгүй байгаагаа, эсвэл аль хэдийн мэргэлүүлчихсэн хэмээн хэлэхэд болно.

Ховсдолтонд автаж байсан хүмүүсийн сэтгэгдэл

-Би нэг удаа ховсдолтонд автаж байсан. Гараа урагш татаад гаран дээр цохиход хөдөлгөхгүй байх ёстой байсан юм. Харин би чадаагүй. Ингээд надад хэрхэн хийх талаар зөвлөгөөг өгсөн юм. “Тэр өндөр байшингийн цонхноос  маш чанга барьж байгаа бөгөөд гар тань хөшчихлөө” гэж төсөөл гэсэн. Үүний дараа миний гар хөдлөөгүй, нугараагүй юм. Миний бодлоор хэрвээ чи итгэвэл ховсдолт чамд нөлөөлдөг гэж ойлгосон.

-“Миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай түүхүүдийн нэг.  Гадуур алхаж байтал миний өөдөөс нэгэн 60 орчим настай эмэгтэй ирж, шуудан хаана байгаа болохыг асуусан юм. Би түүнд шуудан хүрэх замыг зааж өгчихөөд явлаа. Харин тэр миний хувийн амьдралтай холбоотой нэг зүйлийг надад хэлснээр би эргэж харсан юм. Үүний дараа би нэг л мэдэхэд гэрээсээ бүх гоёл чимэглэл болон мөнгөө өөрөө гаргасан байсан. Толгойд минь зөвхөн тэр эмэгтэйн пальтоны товч л эргэлдэж байсан” гэжээ.

-Би ээрч ярьж байсан учир ээж маань намайг ховсдох эмчилгээнд авч явсан юм. Харанхуй өрөөнд сэтгэл зүйч бид хоёр л байсан. Сэтгэл зүйч маань надад хандаж: Маш удаанаар нүдээ ань, булчингаа сулла гэх мэтээр зөвлөгөө өгч байсан бөгөөд эхний удаад их инээдтэй санагдсан. Ингээд хэсэг хугацааны дараа намайг ховсдолтын байдалд ороход чихэнд маань маш аяархнаар хэлний булчингаа суллах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Би нэг хэсэгтээ ээрэхээ больчихсон байсан.

Ховсдолт гэдэг байж боломгүй зүйл мэт боловч үнэндээ амьдрал дээр оршин тогтнодог зүйл юм. Харин та ховсдолтонд автаж байсан уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()