Зөвхөн Германд харж болох зүйлс

2019-06-25, 14:13
10,712

Германчууд аливаад хандах хандлага, гахайн утсан мах болон амтат шар айргаараа бусад улс орноос ялгарч чаддаг билээ. Түүнчлэн тэдний өдөр тутамдаа хийдэг энгийн үйлдлүүд бидний хувьд маш хачирхалтай санагдах нь бий. Ингээд та бүхэнд Герман үндэстний амьдралын гайхалтай хэв маягуудыг танилцуулж байна. 

Зөвхөн Германд харж болох зүйлс

1 Хогоо хаяхаасаа өмнө заавал угааж цэвэрлэдэг

Германчуудыг хэрэглэсэн иогуртны сав, махны цагаан уутаа угаагаад зогсоож байхыг харвал та битгий гайхаарай. Учир нь тэнд хүнсний гялгар уутыг зөвхөн хямд дэлгүүрээс л худалдаж авах боломжтой байдаг ба томоохон дэлгүүрүүд нь дан цаасан уутаар л үйлчилдэг юм. 

Мөн нөгөө талаасаа дахин боловсруулах үйлдвэрүүд нь хоолны үлдэгдлээ цэвэрлээгүй хог, хаягдлыг огт хүлээж авдаггүй байна.

Хогоо хаяхаасаа өмнө заавал угааж цэвэрлэдэг

2 Кафе руу нохойтойгоо ордог

Германчууд нохойд маш их хайртай ард түмэн. Тийм ч болохоор тэнд хаана ч нохойтойгоо хамт байж болдог. Ялангуяа кафед зөөгч нь таны нохойд ус өгөхийн сацуу хажууд чинь тухтай хэвтэх газрыг хүртэл бэлдэж өгдөг байна.

Түүнчлэн хүмүүс хайртай амьтантайгаа хамт байх үедээ уйтгар гуниг, өвдөлтөө мартдаг учраас хэдэн жилийн өмнөөс эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийг нохойтойгоо уулзахыг нь зөвшөөрөх болжээ. Мөн зарим хүүхдийн цэцэрлэгт эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу нохойтой нэг өдрийн хөтөлбөрийг хүртэл зохиодог гэнэ.

Кафе руу нохойтойгоо ордог

3 Паар нь яг л индүү шиг ажилладаг

Германд байрнуудынх нь паар тодорхой хэмийн дулаанд очих хүртлээ өөрөө ажиллаад, буцаад унтардаг. Гэхдээ өртөг маш өндөр учир тэд орон сууцаа хамгийн ихдээ +17 градус болтол нь халаадаг бөгөөд гэртээ зузаан цамц, гэрийн шаахай өмсөөд суухыг дулааны мөнгө төлөхөөс илүү дээр хэмээн үздэг ажээ.

Мөн ихэнх Германчууд байгалийн эрчим хүч тэр дундаа нарны станцаар дамжуулж халаалтаа нөхдөг байна.

Паар нь яг л индүү шиг ажилладаг

4 Ресторанд хоолоо хуваалцдаг

Германд бие биетэйгээ хоол, хүнсээ хуваалцах соёл ихээхэн дэлгэрсэн байдаг бөгөөд энэ нь албан байгууллага, супермаркет, ресторанд хүртэл ажиглагддаг.

Учир нь ресторанууд өглөөний цайны дараа үлдсэн илүү талх, бяслаг, жимс зэргээ цахим хуудсаараа дамжуулж зардаг ба нарийн боовчид өдөрт дунджаар 50 кг талхыг бусадтай хуваалцдаг гэнэ. Тэд ийнхүү хоол хүнсээ хоорондоо солилцсоноор жилд 100 мянган хүнсний илүүдлээс сэргийлдэг ажээ.

Ресторанд хоолоо хуваалцдаг

5 Олон төрлийн хутга

Тэд талх, масло, стейк, салат зэргийг тус бүрд нь өөр өөр хутгаар зүсэж иддэг бөгөөд зөвхөн нутагтаа үйлдвэрлэсэн хутгыг л ашигладаг. Хэдийгээр Германд анх удаа очсон хүмүүст энэ соёлыг дагах их хэцүү санагддаг боловч яваандаа нэг хутгаар бүх хоолыг идэж чадахаа болих нь бий.

Олон төрлийн хутга

6 Оройн хоолондоо талх иддэг

Германд абендброт буюу оройн талх гэдэг хоолны соёл байдаг бөгөөд тэд хэрчсэн, бор, төмстэй, бүхэл үрийн, самартай, шоштой гэх мэт олон төрлийн талхыг иддэг.

Мөн үнэтэй ресторанууд үйлчлүүлэгчдийнхээ өглөөний цайнд 5 төрлийн нарийн боовыг түрхэх хачиртай нь өгдөг юм.

Оройн хоолондоо талх иддэг

7 Төмсийг 3 төрөлд хуваадаг

Германд төмс нь агуулагдах цардуулын хэмжээгээрээ 3 төрөлд хуваагддаг.

  1. "Mehligkochend"- Цардуулын хэмжээ өндөр, зөөлхөн, хурдан болдог төмс.
  2. "Festkochend"- Цардуул багатай, зузаан, удаан болдог, хэлбэрээ сайн хадгалдаг төмс.
  3. "Vorwirgend festkochend"- Бүх талаараа алтан дундаж төмс. Үүнийг шөлтэй хоолонд хийхэд илүү тохиромжтой байдаг.

Төмсийг 3 төрөлд хуваадаг

8 Жүүс, вино хоёр хольж уудаг

Германчууд цэвэр жүүс уухыг хортой гэж үздэг учир бага зэрэг мөс, хийжүүлсэн усыг хольж "Шорле" болгож уудаг. "Шорле"-г жүүсэн дээр цагаан вино болон бага зэрэг хийжүүлсэн ус хийж бэлтгэдэг байна.

Жүүс, вино хоёр хольж уудаг

9 Ням гарагт тоос соруулж, хадаас хаддаггүй

Германчууд ням гарагт чимээ шуугиангүй, нам гүм байхыг эрмэлздэг. Тиймээс хэрвээ та амралтынхаа өдрөөр гэрийнхээ тоосыг соруулж, хадаас хадвал хөрш чинь гомдол мэдүүлэх нь гарцаагүй юм.

Харин ажлын өдрүүдэд оройн 10 цагаас өглөөний 7, өдрийн 13 цагаас 15 цагийн хооронд их дуу чимээ гаргахыг хориглодог байна.

Ням гарагт тоос соруулж, хадаас хаддаггүй

10 Айлын хонх болон шуудангийн хайрцаг дээр гэрийн эзний нэрийг бичдэг

Германчууд үл мэдэх хэн нэгэнд дургүй байдаг учраас хажуу айлдаа ямар хүн амьдарч байгааг сайтар мэдэхийг хичээдэг. Тийм ч болохоор нийтийн байрны хонх, шуудангийн хайрцаг, цахилгаан шатан дотор хүртэл гэрийн эзний нэрийг бичсэн байх нь бий.

Мөн Германчууд хүний нэрийг тодоор хэлж харьцахыг соёлтой занд тооцдог учраас таныг ямар ч тохиолдолд бүтэн нэрээр чинь л дуудах болно.

Айлын хонх болон шуудангийн хайрцаг дээр гэрийн эзний нэрийг бичдэг

11 Угаалгын парлон ашигладаггүй

Германчууд угаалгын парлонд олон янзын нян үрждэг гэж үздэг учраас аливааг гараараа угааж, цэвэрлэхийг чухалчилдаг.

Тиймээс та Германы дэлгүүрээс угаалгын парлон олоход маш хүндрэлтэй байх болно шүү.

Угаалгын парлон ашигладаггүй

12 "Нүцгэн" наран шарлагын газар

Германд зарим газруудад бүрэн нүцгэлэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл, 1960-аад онд Мюнхений "Englischer Garten"-д чармай нүцгэлсэн хүмүүст үйлчилдэг наран шарлагын газар байгуулагдаж байжээ. Энэ мэт жуулчдын нүдийг хужирладаг газрууд Мюнхенд л гэхэд хэд хэдээрээ байдаг нь Германчууд ямар чөлөөтэй, нээлттэй ард түмэн болохыг илтгэх биз ээ.

"Нүцгэн" наран шарлагын газар

13 Түүхий татсан мах иддэг

Хар перецээр амталсан татсан махтай, сонгинотой хоолыг Германчууд "Метт" гэж нэрлэдэг. Ихэнхдээ тэд үүнийг гахай эсвэл үхрийн махтай хольж хийдэг ба заримдаа талхан дээр тавьж эсвэл зараа шиг хэлбэрт оруулж иддэг байна.

Мөн Германд 100 жилийн өмнө ихээхэн алдартай байсан уг хоолыг арай өөрөөр "Татар стейк" гэж нэрлэх нь ч бий.

Түүхий татсан мах иддэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()