Лемоны ашиг тус

2015-11-10, 21:14
15,167
Лемон нь цитрусын төрлийн жимс учир С витамин ихээр агуулаад зогсохгүй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдрын химийн элементүүдийг задалж,  нян бактерийг 100% устган, ариутгах зэрэг үйлчилгээтэй байдаг. Энэ мэтчилэн хүний биед тоолж баршгүй ашиг тус үзүүлэхээс гадна, гоо сайхны болон ахуйн хэрэглээнд ч маш өндөр “үүрэг гүйцэтгэдэг” байна. Та эдгээрээс өөрт хэрэгтэйгээ хадгалаад аваарай. Танд хэрэг болно гэж найдаж байна.
Лемоны ашиг тус


1. Лемоны хэдэн дусал шүүсийг бага зэрэг устай хольж уувал толгойны өвчинг намдаана.



2. Шүүгэндээ лемоны хальс хийвэл муухай үнэрийг дарахаас гадна бактериудыг устгадаг.



3. Лемоны шүүсийг усанд найруулж уувал үү ургацагаас салах боломжтой.



4. Орой болгон үсэндээ 2 том халбага лемоны шүүс түрхэж 10 минут байлгаарай. Хагнаас найдвартай салах арга шүү.



5. Улаан дарс, кофены толбо арилгахад хэцүү байгаа бол лемоны шүүсээр арчих эсвэл угаалгын машиндаа угаалгын нунтагтайгаа хамт, хэдэн дусал лемоны шүүс хийгээрэй.



6. Өлөн элгэн дээрээ болон орой унтахын өмнөхөн лемонтой ус уувал стрессээс ангижрах хамгийн эрүүл бөгөөд энгийн арга болох болно.



7. Дулааны улиралд зуслан дээрээ эсвэл аялал зугаалгаар явах үедээ шоргоолж “хөрштэй” ойр байхыг хүсэхгүй байгаа бол ойр хавьдаа лемоны шүүс дусаагаад орхичих. Тэд үүнээс харшилтай байдаг аж.



8. Гэр дотор тань ямар нэг зүйлс зэвэнд идэгдээд, өнгө дарж байгаа бол лемоны шүүсээр арчихад л хангалттай.



9. Будсаар байгаад шарлаж гандаж, хэврэгшсэн хумсаа бэхжүүлэхийг хүсвэл хэдхэн дусал нимбэгийн шүүсэнд дүрэх эсвэл арчаарай.



10. Хэрвээ та ходоод гэдэсний өвчтэй бол лемонтой бүлээн ус тогтмол ууж байхыг зөвлөе.



11. Өнгө нь гандаж, саарал, шар болсон цагаан хэрэглэлүүдээ лемон болон хүнсний содатай усанд хийж хагас цаг хэртэй буцалгаарай.



12. Агаар чийгшүүлэгч, цэвэршүүлэгчиндээ 3-4 халбага лемоны шүүс хийгээрэй. Өрөө тань маш сайхан үнэртэй болох болно. Агаар чийгшүүлэгчнийхээ дотор талыг муухай болохвий хэмээн айж байна уу? Харин ч цэвэрлээд, нян бактерийг нь арилгаж ариутгаж өгдөг юм шүү.



13. Ам зайлагч яаралтай хэрэгтэй байна уу? Тэгвэл нимбэгний шүүстэй усаар амаа зайлаад, дараа нь бүлээн усаар бас зайлаарай. Тэгэхгүй бол амны хөндийгөө гэмтээж болзошгүй.



14. Хөргөгч болон гал тогооны шүүгээний доторх эвгүй үнэрээс салахыг хүсвэл хөвөн даавуунд шингээсэн нимбэгний шүүсийг 2-3 газар байрлуулаарай.



15. Суганы эвгүй үнэрийг лемоны шүүсээр арчвал маш үр дүнтэй арилдаг байдаг. Түүнчлэн гутлан дотроо лемоны хальс хийж хонуулахад эвгүй үнэр арилдаг ажээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()