Дэлхийн тэрбумтнууд хаана амьдардаг вэ?

Баячууд хэрхэн хөрөнгө мөнгө хуримтлуулдаг талаар бид тэр болгон мэдэхгүй ч , харин хаана амьдардгийг нь мэдэх боломж бүрэн дүүрэн бий. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй “хөдөлмөрч” хотуудын тэрбумтан иргэдийн тоог харуулсан энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйдаа цахим ертөнцөөр шуугиан тарьсан байна.
Дэлхийн тэрбумтнууд хаана амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


12. Токио хот
Токио хотод нийт 16 тэрбумтан амьдардаг гэсэн судалгаа бий. Харин хамгийн их саятантай буюу өмнөх 5 жилтэй харьцуулахад 3 дахин ихэссэн тоо баримт гарчээ.



11. Лос Анжелос
LA бол зөвхөн одууд ч биш, маш олон тэрбумтнууд амьдардаг зугаа цэнгэлийн төв хот гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг билээ. Нийт 22 тэрбумтан энэхүү гайхалтай хотод амьдардаг бөгөөд хамгийн том жишээ нь дэлхийд алдартай шилдэг эмч Patrick Xinxiang энд амьдарч байжээ. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 13 тэрбум юм байна.



10.  Sao Paolo
Бразилийн санхүүгийн төв болсон энэ хотод хувцас загвар, гоо сайхан, анагаах ухаан гээд бараг л бүх л салбарт ажиллаж, бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой. Энд жилд дунджаар 4.6 тэрбумын орлоготой 25 тэрбумтан байдаг байна.



9. Истанбул
Истанбул бол сүүлийн хэдэн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Европын соёлын төв хот билээ. Санхүүгийн хувьд том том хотуудыг үл гүйцэх боловч жилд дунджаар 1.62 тэрбум долларын орлоготой 28 тэрбумтан амьдардаг байна.



8. Сөүл
Сөүлийн баячууд техник технологийн үр шимээр өнөөдрийн амжилтанд хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал “Samsung” корпорацийн үүсгэн байгуулагч Lee So-Hyun жилд 2.3 тэрбум долларын орлоготой бөгөөд Солонгосын хамгийн баян эмэгтэйгээр шалгарсан байна.



7. Мумбай
Нийт 68 тэрбумтан амьдардаг гэсэн судалгаа гарсан төдийгүй дэлхийн хамгийн баян 6 хотын нэгээр шалгарч байсан юм.



6. Дубай
Зугаа цэнгэл, баян тансаг амьдралын бодит жишээ болж буй Дубай хот дэлхийн нийтийн анхаарлыг бараг л цаг тутамд татаж байна. Эндхийн баячуудын ихэнх нь төрөл садан байх нь олонтаа. Тухайлбал: Эмиратын холбооны орлогч дарга, шейх Ahmed bin Saeed Al Maktoum жилд дунджаар 18 тэрбумын орлоготой бөгөөд тус хотод нийт 34 тэрбумтан амьдардаг гэсэн судалгаа гарсан байна.



5. Бээжин
Хятадын хөрөнгийн биржийн зах зээл өмнөх уналтаа давж гарсан учир Бээжингийн тэрбумтнуудын тоо 45-д хүрсэн байна.



4. Лондон
Лондонгийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 133.7 тэрбум доллар ажээ. Английн нийслэлд Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн баячуудын дэд байранд жагсса David Ruben болон дэлхийн гангийн магнат Lakshmi Mittal нар амьдардаг бөгөөд нийт 46 тэрбумтны өлгий хот юм.



3. Хонконг
Ази тивийн хамгийн баян хүн Lui Che Woo Хонконгт жуулчдын анхаарлыг татах олон тооны тансаг зэрэглэлийн казино, зочид буудлууд барьдаг. Түүний жилийн дундаж орлого нь 9 тэрбум доллар ажээ. Энд нийт 64 тэрбумтан амьдардаг юм байна.



2. Москва
Тиймээ, энэ бол Оросын нийслэл “улаан” Москва. Нийт 66 тэрбумтан амьдардаг бөгөөд тэдний жилийн дундаж орлого 14.7 тэрбум доллар ажээ. Бүх тэрбумтнуудын хөрөнгийн нийт хэмжээ 333.9 тэрбум доллар ажээ.



1. Нью Йорк
Дэлхийн “нүд, чих” болсон их хотод нийт 78 тэрбумтан амьдардаг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()