Эрүүл эмэгтэй тахир дутуу болохыг мөрөөддөг ажээ

2013-07-22, 23:16
19,776
Английн иргэн Хлоя Женнингс-Вайт (Chloe Jennings-White) ер бусын зүйлийг хүсдэг байна. Тэрээр эмч нараас хөлийг нь өвчтэй болгох мэс засал хийж өгөхийг гуйжээ.
Эрүүл эмэгтэй тахир дутуу болохыг мөрөөддөг ажээ

Хлоя Женнингс-Вайт



Бүсгүй гэртээ тэргэнцэртэй явдаг байна. “Энэн дээр суухаар ийм л байх ёстой юм шиг мэдрэмж төрж сайхан болдог”- гэж тэрээр ярьжээ. Тахир дутуу болох тухай санаа анх түүнийг 4 настай байхад орж ирдэг болжээ. Бяцхан охин хөлдөө авга эгчид нь байдаг шиг бэхэлгээ төмөртэй болохыг хүсдэг байж.



Женнингс-Вайт тэр ч бүү хэл полиомиелитээс хамгаалах вакциныг энэ өвчнөөр халдварлаж магадгүй хэмээн найдан хийлгээгүй байна. Үүнээс гадна англи бүсгүй цанаар гулгаж байхдаа хөл эсвэл нуруундаа гэмтэл авахыг оролдож үзжээ.



3 жилийн өмнө нэгэн эмч Хлояг явах боломжгүй болгох хагалгаа хийх зөвшөөрөл өгчээ. Гэвч бүсгүй шаардлагатай 26 мянган долларыг цуглуулж чадаагүй байна. Женнингс-Вайт сэтгэл зүйчид хандах бодолгүй байгаа гэнэ.







Учир нь Хлоя сэтгэцийн өвчтэй ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()