Үсчинд орохоосоо өмнө үүнийг анхаараарай! Учир нь...

Охид бүсгүйчүүд маань гоо сайхны салоныг зорьж, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгохыг хүсдэг. Гэхдээ энэ нь тийм ч зөв сонголт биш аж. Харин та яагаад тэр вэ? гэж гайхаж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны салоноор үйлчлүүлж, үсээ угаалгахаас өмнө анхаарах ёстой зүйлийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус мэдээллийг уншаад, магадгүй таны бодол өөрчлөгдөж, гоо сайхны салоныг зорихоос татгалзаж мэдэх юм. 

Үсчинд орохоосоо өмнө үүнийг анхаараарай! Учир нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад гоо сайхны газрыг зорихоос татгалзах хэрэгтэй вэ?

Та гоо сайхны салон, үсчинг зорьж, үсээ угаалгаж, эмчилгээ хийлгэхээс татгалзаарай. Учир нь толгойгоо хойш гэдийлгэн, угаалтуур дээр тавьж, үсээ угаалгах нь хүзүүний судсуудыг гэмтээж, цаашлаад  давчдах, зүрхээр хатгуулах шинж тэмдгүүд илрэх аюултай. Үсчинд үсээ угаалгаснаас хойш, 7 хоногийн дараа та зүүн хөл болон гар суларч байвал, энэ нь цус харвалт болох гэж байгааг илтгэх магадлал өндөр юм. 

Яагаад гоо сайхны газрыг зорихоос татгалзах хэрэгтэй вэ?

2 Цус харвалт гэж юу вэ?

Тархин дахь хүчилтөрөгч дутагдсаны улмаас цус харвадаг байна. Мөн судас бөглөрч, цусны эргэлтийг хааснаас болж, цусны бүлэгнэлт өвчтэй болох төдийгүй тархины эд эсийг гэмтээдэг аж. Хэрвээ цус харвалт зүүн тархинд явагдвал биеийн баруун хэсэг, баруун тархинд явагдвал биеийн зүүн хэсэг суларч, мэдээгүй болдог байна. 

Харин та үүнээс сэргийлэхийн тулд, аль болох үсчинд үсээ угаалгахгүй байх хэрэгтэй. Мөн угаалгахаас өөр аргагүйд хүрсэн тохиолдолд, өөртөө таарсан урттай сандал дээр хэвтэж, хүзүүн доороо зөөлөн алчуур хийж, үсээ угаалгах хэрэгтэй. Хамгийн гол нь хүзүүгээ гэмтээж болохгүйг анхаараарай. 

Цус харвалт гэж юу вэ?

3 Гэртээ үсээ угаах

Та аль болох гэртээ үсээ угааж байгаарай. Мөн цус харвалтаас холуур өнгөрөхийн тулд зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Хэрэв та 55 болон түүнээс дээш настай бол цус харвалтанд өртөх, өндөр эрсдэлтэй юм. Гэвч та доорх зүйлсийг баримталж чадвал, түүнээс холуур өнгөрөх боломжтой. Үүнд:

  • Тамхи татахгүй байх
  • Амьдралын идэвхитэй байх
  • Илүүдэл жингүй
  • Уураг, шим тэжээллэг хоолыг сайн идэх
  • Давс, сахар, амттаны хэмжээгээ багасгах

Онцгойлон хэлэхэд: Хэрэв та цус харвалтаас хол байхыг хүсвэл зүрхээ хамгаалах хэрэгтэй. Зүрхэнд сайн хоол хүнс бүр тархинд давхар нөлөөлж байдгийг санаарай! 

Гэртээ үсээ угаах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()