Бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны зөвлөгөө

2015-10-29, 23:10
22,267
Охид бүсгүйчүүд маань өдөр тутмын нүүр будалтаа хялбарчлах арга замыг байнга хайж, туршиж үздэг билээ. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан нүүрнийхээ будгийг хэрхэн хэрэглэх, мөн түүнчлэн өдөр тутамд тохиолддог нүүрний будагтай холбоотой асуудлуудыг хэрхэн хялбар аргаар шийдвэрлэх зэрэг яг танд хэрэгтэй гоо сайхны зөвлөгөөнүүдийг нэгтгэн багтааж, нийтлэхийг зорьлоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Нүдний тень болон контур зурахдаа зориулалтын скоч хэрэглээрэй. Байхгүй бол хэрэглэдэггүй карт эсвэл цаас ч ашиглаж болно. Ингэснээр нүдний хэлбэр зөв харагдах болно.





2. Хацар өнгөлөгч тань дуусчихсан уу? Тэгвэл уруулын будгийг өнгөлөгч болгох боломжтой.



3. Гэрэл сүүдэр яаж тавихаа мэдэхгүй байгаа бол хөмсөгний дээд яснаас эхлээд доод зовхи, шанааны яс хүртлээ 3-ын тоо хэлбэртэй зурж, тараагаарай.



4. Гаатай тос, вазелин урууландаа түрхвэл илүү том харагдана.



5. Сормуус дэрвийлгэгчнийхээ дотор талд контур түрхвэл сормуусаа дэрвийлгэхээс гадна зовхио давхар бүдэгхэнээр будах боломжтой.



6. Ядарсны улмаас нүдний доор үүсэн цэлцэнг хөргөгчинд хийж хөргөөсөн нүдний тос ор моргүй арилгадаг байна.



7. Сормуусаа илүү дэрвэгэр харагдуулахаас гадна, зовхинд будаг наалдуулахгүйн тулд хэрэглэдэггүй карт, эсвэл хатуу цаас ашиглаарай.



8. Нүүрний шинэ крем, өө дарагч, гэрэл сүүдэр авах гэж байгаа бол гар, бугуйн дээрээ биш, хүзүүн дээрээ түрхэж үзээрэй. Гаран дээр түрхсэн өө дарагчны өнгө нүүрэн дээр түрхсэн шиг харагддаггүй.



9. Том нүдтэй харагдахыг хүсвэл цайвар өнгийн харандаагаар доод зовхио будаарай.



10. Ихэнх бүсгүйчүүд маань мэддэг ч, мэдэхгүй хүн бас бий болов уу... Ёроолд үлдсэн тос заримдаа шахаад ч гардаггүй. Тэгвэл тэр хэсгийг нь хайчлаад л болоо. 



11. Хүйтэн үед цүнхэнд байсан сормуусны будаг хөлдчихөөд сайн гарахгүй байвал хөхөн завсраа хэдэн минут байлгаарай. Бага зэрэг хачирхалтай ч гэсэн үнэхээр үр дүнтэй шүү.



12. Дууссан сормуусны будгийг контурны зориулалтаар хэдэн ч удаа хэрэглэж болно. Ингэхийн тулд контурны багс байхад хангалттай.



13. “Nude” өнгөтэй уруулын будгийг өө дарагч болон өнгөгүй өнгөлөгчөөр орлуулж болно.



14. Яарсан үедээ нүүрээ тод будах шаардлагатай бол уруулаа тод өнгөөр будаад л болоо. Уруул тод байхад нүүр бүхэлдээ тод будагтай мэт харагддаг байна.



15. Нүүрэндээ илүү гэгээ нэмэхийг хүсвэл зовхио цагаан харандаагаар бага зэрэг уусгаж будаарай.



16. Сормуусны будгийг 3 сар тутамд солих шаардлагатай байдаг ч, зарим будаг ердийнхөөс илүү хуурай байх нь бий. Ийм үед нүдний дусаалганаас хэдэн дуслыг хийх хэрэгтэй.



17. Өө дарагчаа цэгэн хэлбэрээр салгаж биш, харин зураг дээрх шиг гурвалжин хэлбэрээр нийлүүлж түрхээрэй.



18. Хөлөндөө биеийн чийгшүүлэх тос түрхээд даавуун оймс өмсөөд унтахад хуурайшилт багасаж, өсгий зөөлөрдөг.



19. Шинэ үсний засалт туршмаар байгаа бол ингэж алчуур зангидаж үзээрэй.



20. Үсээ хоёр хувааж, дээр доор нэг чигт бооход илүү урт харагдана.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()