Арьсыг 10 насаар залуужуулах шөнийн серум хийх хялбар арга

Бид өнөөдөр та бүхэндээ ердөө 2 минутын дотор хийж болох, бүхий л төрлийн арьсанд тохирох органик шөнийн серум хийх хялбар аргыг танилцуулъя. Тус бүтээгдэхүүний орцонд агуулагдах жожоба болон арган, лаванда цэцгийн анхилам тоснууд нь арьсны бүтцийг өөрчилж, өнгийг сэргээн, чийгшүүлж таныг 10 насаар залуужсан мэт үр дүнг үзүүлэх болно.

Арьсыг 10 насаар залуужуулах шөнийн серум хийх хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү серумыг өглөө арьсаа гүн чийгшүүлэх, цэвэрлэх зорилгоор хэрэглэж болно. Гэвч тодорхой хугацааны дараа угаах нь зөв. Учир нь эдгээр тосууд нь нүүр будгийн суурь болж чадахгүй. Харин шөнө унтахдаа түрхэх бол угаах шаардлагагүй юм. 

Орц:

  • 1 цайны халбага жожоба цэцгийн тос
  • 1/2 цайны халбага арганы тос
  • 2-4 дусал лаванда цэцгийн тос

Хийх арга:

Дээр дурдсан орцуудаа 30 граммын багтаамжтай жижигхэн саванд хийж, хооронд нь сайтар хольсны дараа хуурай, сэрүүн, харанхуй орчинд хадгална. Тус бүтээгдэхүүнийг түрхэх мөчөөс л үр дүнгээ үзүүлдэг учраас таны сэтгэл ханамж өндөр байх болов уу. Нүүрэндээ жигд түрхсэний дараа 2 минутын турш зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Ингэснээр арьсанд илүү хурдан, сайн шингэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()