Өөрийгөө үнэлдэггүй хүмүүс цахим сүлжээнд эдгээр зүйлсийг нийтэлдэг

Орчин үед хүн бүр цахим сүлжээг идэвхитэй ашиглах болсон хэдий ч цахим сүлжээнд нийтлэж болох, болохгүй зүйл дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй. Цахим сүлжээнд нийтлэж байгаа зүйлээр нь тухайн хүнийг хэн болох, ямар сонирхолтой болох зэргийг мэдэж болохоос гадна өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь хүртэл мэдэж болдог юм байна. Ингээд өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай хүмүүс цахим сүлжээнд юу нийтэлдэг болохыг сонирхоцгооё.

Өөрийгөө үнэлдэггүй хүмүүс цахим сүлжээнд эдгээр зүйлсийг нийтэлдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө байгаа газрыг тэмдэглэх

Энэ төрлийн хүмүүсийн хувьд бусад хүмүүс түүний талаар юу гэж боддог нь маш чухал байдаг. Тиймээс ч тэд эргэн тойронд буй хүмүүст, цахим сүлжээний дагагчиддаа өөрийгөө идэвхитэй, аз жаргалтай нэгэн мэт харагдуулахыг хүсэж очсон газар бүртээ “check-in” хийдэг байна.

Жишээлбэл: музей үзсэн, өөр хот руу явсан, найзуудтайгаа шорлог хийж идсэн гэх мэт. Гэтэл үнэн хэрэгтээ таны хаана байсан чинь бусад хүмүүст огт хамаагүй. Үүнээс гадна зурагныхаа доор хаана, хэрхэн аяласнаа сэтгэгдэл хэлбэрээр үлдээх ч хэрэггүй.

Өөрийнхөө байгаа газрыг тэмдэглэх

2 Спорт зааланд буй зураг

Хүн бүр таныг спортоор хичээллэдэг болохыг чинь мэдэхгүй байх нь танд таалагдахгүй байна уу?

Таныг гайхшруулах мэдээ хүргэхэд орчин үед маш олон хүмүүс спортоор хичээллэх болсон. Тиймээс та спортоор хичээллэдэг талаараа заавал дэлхий даяар тараах шаардлагагүй. Таны хувьд бусад хүмүүст таны спортоор хичээллэдэг,  үгүй чинь огт хамаагүй.

Спорт зааланд буй зураг

3 Хоолны зураг

Өөрийн өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоолны зургийг тогтмол оруулдаг хүмүүс нь сэтгэл судлаачдын мөрөөдлийн хүн байдаг. Дагагчиддаа өөрийгөө томоохон газар хооллож чаддаг болохыг харуулахыг хүсэх хүсэл нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай болохыг илэрхийлдэг.

Гэхдээ энэ тоонд хоолны блогерууд хамаарахгүй гэдгийг санаарай. Тэдний зураг бол үнэхээр амттай сайхан харагддаг.

Хоолны зураг

4 Бэлэг болон худалдан авалтын зураг

Хүн бүр шоппинг хийж, хайртай дотны хүмүүсээсээ бэлэг авдаг билээ. Гэвч энэ бүхнийг олон нийтийн өмнө ил гаргаж буй хүмүүс ихэнхидээ өөрийгөө үнэлэх үнэлэмж муутай байдаг.  Энэ төрлийн нийтлэлээр та танд бусдын дэмжлэг, магтаал хэрэгтэй байгаагаа илэрхийлнэ.

Үүнээс гадна хүмүүс танд хайртай, таныг эрхлүүлдэг болохыг бусдад харуулж байгаа юм.

Бэлэг болон худалдан авалтын зураг

5 Сэтгэл зүйн байдлаа тогтмол ярих

Их Британийн Бирмингем, Эдинбург, Хериот-Уаттын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс өөрийн сэтгэл хөдлөл, санаа зовнилын талаар цахим сүлжээнд нийтэлдэг болох нь тогтоогджээ. Нэг талаас тэд өөртөө төвлөрсөн мэт харагдах боловч үнэн хэрэгтээ бодит орчинд харьцсанаас цахим сүлжээнд харьцах нь тэдний хувьд илүү хялбар байдаг болохыг ээлжит нийтлэлээрээ харуулж байгаа юм.

Сэтгэл зүйн байдлаа тогтмол ярих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()