Гутал арчлах хялбар аргууд

2015-10-05, 20:12
135,450

Шинэ авсан гутал тань холгоод байна уу? Эсвэл томдоод, бариад байвал гэрийн нөхцөлд эдгээрийг хэрхэн янзлах болон бохирдсон гутлаа хэрхэн цэвэрлэх талаарх хэрэгтэй зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Гутал арчлах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Пүүз, кетний цагаан хэсгийг, эсвэл цагаан гутлыг шүдний оогоор зүлгэхэд өнгө орж, бохирдолнь арилна.



2. Сандаал, углаашаа илүү хөлд эвтэйхэн бөгөөд өнгөлөг болгоё гэвэл алчуураар сүлжиж ороогоорой.





3. Гутал тань бага зэрэг бариад байвал ноосон зузаан оймсон дээр гутлаа өмсөөд үсний сэнсээр гаднаас нь үлээлгээрэй. Ойролцоогоор 10 минут ингэж үлээлгэхэд арьсан гутал сунасан байдаг.



4. Гутал томсгох өөр нэг арга нь гялгар ууттай ус гутландаа хийгээд хөлдөөгчинд хийгээд нэг хонуулаарай. Том өөрчлөлтийг та харах болно. Жич: Энэ арга нь лакан гутланд хамаарахгүй.



5. Хөлөө холгуулж, цэврүүтэхээс сэргийлэхийн тулд хөлөндөө хөлс дарагч буюу дезодарант шүршээрэй.



6. Гутландаа дүрдэг цай хийж хонуулвал эвгүй үнэр алга болно.



7. Хөл тань хөлрөмтгий болон эвгүй үнэртэй бол хүүхдийн цацлага түрхээрэй.



8. Өвлийн улиралд гутлынхаа уланд шархны лент наавал халтирахгүй.



9. Лакан гутлаа сунгамаар байвал дотор талыг нь архи юмуу спиртээр арчих хэрэгтэй.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()