Архитай хамт хэрэглэж хэрхэвч болохгүй 8 бүтээгдэхүүн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ хүмүүс согтууруулах ундаатай хамт ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа тэр бүр анзаардаггүй билээ. Тийм ч учраас уншигч та бүхэндээ архины даруулга болгон идэж болохгүй хүнсний 8 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Архитай хамт хэрэглэж хэрхэвч болохгүй 8 бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэрсүүт жимс

Олон хүмүүс согтууруулах ундааг бэрсүүт жимсээр даруулдаг. Гэтэл бэрсүүт жимс нь их хэмжээний хүчилтэй байдаг учир согтууруулах ундаатай нэгдсэнээр хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа ходоод гэдэсний асуудалтай хүмүүст маш муу үр дагаврыг авчирдаг аж.

Бэрсүүт жимс

2 Кофе

Согтууруулах ундаа нь тархины мэдрэлийн системийг удаашруулдаг бол кофе нь эсрэгээрээ сэргээж өгдөг. Тэгэхээр энэ хоёр холилдсоноор тухайн хүн гэнэт маш их эрч хүчээр цэнэглэгдэж үргэлжлүүлэн согтууруулах ундаа уух хүсэлтэй болдог байна. Түүнчлэн энэ нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх аюулд хүргэж, хордлого авах эх үүсвэрийг тавьдаг аж.

Үүнээс гадна согтууруулах ундаа болон кофе нь нойр булчирхайд сөргөөр нөлөөлж, гэдсийг базлуулж улмаар нойр булчирхайн үрэвсэлд хүргэдэг юм.

Кофе

3 Халуун ногоотой сүмс

Ихэнх алдартай даруулгууд халуун ногоотой байдаг. Гэвч согтууруулах ундаа болон халуун ногоо нь ходоодны салстыг цочроож, түлэгдэлтэд хүргэх эрсдэлтэй байдаг. Мөн ходоодны шарх болон хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой олон төрлийн асуудлуудыг үүсгэдэг юм.

Халуун ногоотой сүмс

4 Давстай хоол, хүнс

Согтууруулах ундааг давстай хоол, хүнсээр даруулахад бие организм усны дутагдалд орох магадлалтай байдаг. Тухайлбал, давсны адилаар согтууруулах ундаа ч гэсэн биеийг усгүйжүүлдэг бөгөөд энэ нь бүхий л эд, эрхтэнд сөргөөр нөлөөлдөг юм.

Хэдийгээр та согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан ч эрүүл мэндээ бодож давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй шүү.

Давстай хоол, хүнс

5 Улаан лооль

Та шинэхэн улаан лоолийг согтууруулах ундаатай хамт хэрэглэх хэрэггүй. Учир нь улаан лоолинд органик хүчил агуулагддаг бөгөөд тэр нь согтууруулах ундаатай урвалд орсноор хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг гэмтээдэг юм. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ даршилсан улаан лооль хэрэглэж байгаарай.

Улаан лооль

6 Архитай амттан

Согтууруулах ундааг архитай амттанаар даруулах нь маш аюултай. Учир нь тухайн амттаныг хийхэд хэр хэмжээний согтууруулах ундаа ашигласан болохыг хэн ч мэдэхгүй юм. Үүнээс гадна ихэнхдээ энэ төрлийн амттаныг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэггүй учир бие организм дотор химийн урвал явагдах аюултай байдаг.  Тиймээс сүүн гаралтай амттаныг даруулга болгож хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь хоол боловсруулах эрхтнийг хамгаалж, элэг үрэвсэхээс сэргийлдэг билээ.

Архитай амттан

7 Тарвас

Тарвасанд их хэмжээний элсэн чихэр агуулагддаг учраас согтууруулах ундаатай урвалд орсноор хоол боловсруулах үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байна. Улмаар тухайн хүний гэдэс хүнд оргиж, хэсэг хугацааны дараа ходоодонд нь исэлдэх үйл явц явагдаж эхэлдэг. Энэ нь бие организмд төдийлөн сайн үр нөлөөг авчрахгүй л болов уу. 

Тарвас

8 Даршилсан өргөст хэмх

Согтууруулах ундааны даруулгад даршилсан өргөст хэмх зайлшгүй багтдаг. Гэхдээ даршилсан өргөст хэмхийг ихэнхдээ алимны бус энгийн уксусаар даршилдаг учир согтууруулах ундаатай урвалд орсноор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Даршилсан өргөст хэмх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()