Хийсвэр хийлгэхгүй өөрөөрөө төрөхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

Хүүхэд төрүүлж ээж болно гэдэг бурхны эмэгтэй хүнд өгсөн хамгийн гайхалтай бэлэг билээ. Тэд өөрсдийгөө хорвоо ертөнцийн хамгийн азтай нэгэнд тооцох боловч олон асуудалтай нүүр тулгарч, сэтгэл санаа болоод бие эрхтнээрээ зовох нь бий. Тэгвэл бид та бүхэндээ жирэмсэн үедээ өөрөөрөө төрөхийн тулд юу хийх ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэн, эрүүл энх амаржаарай.

Хийсвэр хийлгэхгүй өөрөөрөө төрөхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэй хүн бүр энэ давааг туулаад гардаг

Жирэмсэн эхчүүд төрөх өдөр ойртох тусам өвдөлтөөс айж, стресст ордог. Энэ үед хамгийн гол нь тайван байх  хэрэгтэй бөгөөд эмэгтэй хүн бүр л энэхүү айдсыг даван туулж чаддаг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж төрөхийн өвдөлтийг өөр юутай ч жишин зүйрлэх аргагүй ч, үүнийг л даваад гарчихвал, үрээ энгэртээ тэвэрч, эх хүн болно хэмээн өөрийгөө зоригжуулаарай. 

Эмэгтэй хүн бүр энэ давааг туулаад гардаг

2 Төрөх эмнэлгээ судлах

Жирэмсний 38 долоо хоногоос хойш эх төрөхөд бэлэн болдог учраас та 38 дахь долоо хоног гэхэд төрөх эмнэлэг, төрүүлэх эмчээ сонгосон байвал сайн. Эмнэлгээ сонгохдоо анхаарах зүйлс нь:

  • Цэвэрхэн, саруул орчинтой,
  • Ажиллагсад нь эелдэг, чанартай, мэргэжлийн хүмүүсээс бүрдэх
  • Очиход амархан, аль болох гэртэйгээ ойрхон байршилтай
  • Нярай хүүхдийн асаргаа сайтай (эмнэлгээс гарах мөч хүртэл эх, хүүхдийг сайтар халамжлах боломжтой)
  • Эрүүл мэндийн даатгал үйлчилдэг, таны төсөв мөнгөнд тохиромжтой байх.
  • Жирийн төрөлтөд улсын эмнэлэг хангалттай ч, хэрвээ жирэмсэн эмэгтэйн хувьд эрсдэлтэй нөхцөл байдлууд үүссэн бол бүх талаараа нөхцөл боломж нь сайн хувийн эмнэлгийг ч сонгож болно. (эх, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай, мэс заслын өрөөтэй гэх мэтийн боломжоор бүрэн хангагдсан)
  • Эх барих эмчээ өмнөөс сонгосон бол тухайн эмчтэйгээ сайтар ярилцан тохиролцож, шөнө дунд төрөх магадлалыг харгалзан гэрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний утас, хаягийг нь лавлаж асуух нь зүйтэй. Эдгээр мэдээллийг өөрийн гэр бүлийнхэнд өгч, яаралтай төрөх үед тэд ч сандрахгүй, яахаа мэдэж байх нь зүйтэй. 

Төрөх эмнэлгээ судлах

3 Мэдээ алдуулагч хэрэглэх эсэхээ эртнээс төлөвлөх

Та эмчтэйгээ уулзаж, мэдээ алдуулагч хийлгэх эсэхээ ярилцах хэрэгтэй. Аливааг урьдаас мэдэх, тааварлах боломжгүй тул эртнээс гарч болзошгүй аюулаас сэргийлж, эмчтэй зөвлөлдөхөд буруудах зүйлгүй аж. 

Мэдээ алдуулагч хэрэглэх эсэхээ эртнээс төлөвлөх

4 Энэ хагалгаа биш

Үүнийг хагалгаа гэж ойлгох хэрэггүй. Хүүхэд төрүүлэх нь жам ёсны үйл явц тул үүнийг хэт аюултайгаар бодож, хагалгаатай зүйрлэж огт болохгүй. Энэ нь таны сэтгэл санааг улам бүр тавгүйтүүлж, айдсыг нэмэгдүүлнэ. 

Энэ хагалгаа биш

5 Хүүхдээ хэрхэн асрахыг сурах

Та жирэмсэн байх хугацаандаа хүүхдээ хэрхэн хооллож, асрах талаар судлах хэрэгтэй. Шинэ төрсөн нярайг 6 сар хүртэл эхийн сүүгээр хооллоно. Өдөрт 8-12 удаа нэг удаад 20-30 минутын турш хөхүүлэх шаардлагатай. Ямар ч тохиолдолд нярай хүүхдийг хөхүүлэхгүйгээр 5-с дээш цаг болгож болохгүйг анхаараарай. Хэрэв хөхөөр бус угжаар хооллодог тохиолдолд сүүний халуун хүйтнийг маш сайн тохируулах хэрэгтэй. Мөн "бисфенол" хэмээх бодис агуулаагүй буюу BPA free гэсэн тэмдэглэгээ бүхий угжинд сүүгээ найруулахыг зөвлөж байна. 

Хүүхдээ хэрхэн асрахыг сурах

6 Аль болох тайван байх

Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө.  Жирэмсэн эх ямар нэгэн зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээллэг бодисоор дутагдаж, өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

Аль болох тайван байх

7 Дасгал хийх

Эмчийнхээ зөвлөгөөгөөр жирэмсний 4 сараас эхлээд төрөх хүртлээ жирэмсний үед хийх бие суллах ба амьсгалын дасгалуудыг тогтмол хийж байх нь төрөх үед, төрсний дараа ч жирэмсэн ихэд маш их тустай. Дасгал хийснээр хүний биеийн булчингууд уян хатан болдог учраас жирэмсний үед хатуурах, хэт шахалтаас үүсэх зовиурууд багасч, төрөх явцад савны агшилтыг түргэсгэхэд тустай байдаг. Савны агшилтад тохируулан амьсгалаа авч, гаргах, биеэ суллах нь төрөлтийг удирдаж буй эмнэлгийн багтай сайн хосолж, өвдөлтийг илүү бага мэдрэх болно. Мөн түүнчлэн эхэст очих цусны хэмжээг нэмэгдүүлснээр, эх өөрөө ч өдөр тутамд хямрах, стресстэх нь бага байдаг байна.

Дасгал хийх

8 Чанга орилох нь байдлыг улам бүр дордуулдаг

Чанга ориллоо гээд төрөхийн өвдөлтийг багасахгүй. Харин ч тархинд илүү их өвдөж байна хэмээх мэдээллийг дамжуулж, айдсыг нэмэгдүүлдэг. Тиймээс орилж хашгирахаас сэргийлж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Үүндээ өөрийгөө эртнээс бэлдэж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах нь чухал. 

Чанга орилох нь байдлыг улам бүр дордуулдаг

9 Зөв амьсгалах

Төрөлтийн үед та зөв амьсгалж чадвал хүүхдээ бүтэлттэй төрөх эрсдлээс хамгаалж чадна. Эмэгтэйчүүд маань оюун ухаанаараа, биеэрээ төрдөг болохоор биеэрээ ажиллах хэрэгтэй. Төрөхийн тулд эмэгтэйчүүд биедээ итгэж сурах хэрэгтэй. Биеийн болон амьсгалын дасгал сайн хийснээр, тэд өөрийнхөө хүч чадлыг мэдэрч өөрөөрөө төрж чадна гэдгээ ойлгоно.

Зөв амьсгалах

10 Нөхцөл байдлыг хянах

Төрөх өрөөнд орсны дараа бүх зүйлс маш хурдан болоод өнгөрч байгаа мэт санагдаж, ухаан санаа алдагдаж мэднэ. Энэ үед та бүхнийг өөрийн хяналтандаа байлгаж, өвдөлтөөсөө болж, хэт сандарч болохгүй. Аль болох тайван байхыг хичээж, эмчтэйгээ ярилцаарай. 

Нөхцөл байдлыг хянах

11 Бусад хүмүүсийн өмнө ичгэвтэр байдалд орох вий хэмээн бүү эмээ

Жирэмсэн эхчүүдийг төрөхөөс өмнө шулуун гэдсийг нь цэвэрлэдэг. Ингэсэн тохиолдолд төрөх үед таны өтгөн гарах вий хэмээн айж, ичих шаардлагагүй. Бүдүүн гэдсийг тань цэвэрлэчихсэн тул, дүлсэн ч өтгөн гадагшлахгүй. Тиймээс зөвхөн эмчийнхээ хэлсэн үгэнд анхаарч, айж сандралгүй хүүхдээ төрүүлээрэй. 

Бусад хүмүүсийн өмнө ичгэвтэр байдалд орох вий хэмээн бүү эмээ

12 Таны бие юу хийхээ өөрөө мэднэ

Та ердөө л өвдөлт өгөхийг хүлээж, оновчтой мөчид дүлэхэд хангалттай. Таны бие цаанаасаа бүгдийг мэдээд хүүхдийг төрүүлчих тул тэгтлээ би яах билээ хэмээн санаагаа чилээх шаардлагагүй. Та эмчийн үгийг сайн сонсож, дүл гэсэн цагт нь дүлэхэд хангалттай. Ингэснээр хүүхдээ эсэн мэнд төрүүлж чадна.

Таны бие юу хийхээ өөрөө мэднэ

Та төрөх үед тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаа бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()