Та үүнийг мэдэх үү?

Байнга л компьютерийн ард сууж, ажил хийж, сэтгэл гонсойлгосон мэдээ уншиж байснаас хааяа ч гэсэн танин мэдэхүйн мэдээлэл унших нь хичнээн таатай. Тиймээс бид та бүхэндээ дэлхий ертөнцийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Эртний Египетээс гаралтай "Dung Beetle" буюу "Аргал цох" нь юм харж чаддаггүй хэдий ч, сүүн замын байршлаас хамаарч зүгээ олж чаддаг цорын ганц амьтан юм.



2. Хамгийн анх хөл бөмбөг гэдэг нэршил "foot + ball"-ийн "ball" гэх үг нь бөмбөг хэмээх утгыг илэрхийлдэггүй байсан бөгөөд эрт үед хүний толгойгоор тоглодог байжээ.



3. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг 2007 онд байгууллагынхаа ханан дээр зураг зуруулахын тулд Дэвидийг урьсан байна. Тэрээр зураг зурсан төлбөрөө хувьцаагаар авахаар болсон бөгөөд одоо түүний хувьцаа 200 сая доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.



4. Сэтгэл судлалын шинжлэх ухааны дүгнэлтээр олон эмэгтэйчүүд хамтдаа байхад илүү хүмүүсийн анхаарлыг татдаг тул хөгжөөн дэмжигчид олуулаа байдаг ажээ.



5. Фредерик Валентич хэмээх 19 настай нисгэгч залуу 1978 онд Австралийн дээгүүр нисэж байхдаа Мельбурны нисэх хүчинтэй холбогдож түүнийг ямар нэгэн биет дагаж байна хэмээн мэдэгджээ. Түүний хамгийн сүүлийн мэдээлэл нь: “Энэхүү хачирхалтай биет дахин миний дээр ирээд зогсчихлоо. Онгоц бол биш...” гэж хэлжээ. Үүний дараа онгоц алга болж, түүний талаар ямар нэгэн мэдээлэл олдоогүй гэнэ. 



6. Заримдаа тас шувууны үржлийн хүсэл (сексийн хүсэл) хүн дээр илэрдэг бөгөөд ийм тохиолдолд шувуу үржүүлэгчид толгой дээрээ тусгай малгай өмсөөд хүслийг нь хангадаг байна.



7. “Уучлаарай миний франц хэл” хэмээх яриаг 19-р зууны үед буруу зүйл хэлснийхээ дараа ашигладаг байжээ. Харин англи хэлтнүүд өөрийгөө илүү дээд зиндааны харагдуулахын тулд францаар ярих болсон байна. Удалгүй хүмүүс хараалын үгийг төрөлх хэл дээр биш францаар хэлдэг болжээ.



8. Алдарт цувралт алуурчин Ричард Чейз аллагаа хаалга нь нээлттэй айлд орж хийдэг байжээ. Харин хаалттай хаалгыг тэрээр түүнийг хүлээгээгүй хэмээн тоодоггүй байсан гэнэ.



9. Зарим шоргоолжнууд өөрсдийгөө толинд хараад таниж чаддаг гэнэ. Судалгаанаас харахад тэд өөрсдийн биен дээр наалдсан цэцгийн тоосыг хүртэл анзаарч унагадаг байна.



10. Стив Жобс өөрт тохирох донорын элгийг авахын тулд эмнэлгийн бүртгэлийн системийг хакердаж, 16 мянган хүний өмнө бүртгүүлэн хагалгаагаа хийлгэж чадсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()