Та үүнийг мэдэх үү?

Хүн төрөлхтний түүх зөвхөн дайн тулаанаас бүрдэхгүй. Түүх нь эртний уламжлал ёс заншил, бүтээл, шинэ нээлтүүд, хүмүүс үлгэр дуурайл авмаар, авахыг хүсмээр шинэ сонин зүйлсээр дүүрэн шүү дээ. Бид сонсоход итгэмээргүй хэдий ч бодитой түүхийн 12 сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сахалтай хүмүүсийг мөрдөн мөшгөдөг байжээ

1800-аад оны үеийн Европ, АНУ-д сахал тавих нь гажигтай юм уу, эсвэл еретикийн сүсэгтэн гэж үздэг байснаас эрчүүд гоёмсог сахал тавьдаггүй байжээ. Харин Жозеф Палмер гэгч нэгэн эр өөрийн итгэл үнэмшил, эрх чөлөөтэйгөө харуулан ганцаархнаа сахлаа хусдаггүй байсан гэнэ.

Нэг удаа гудманд түүн рүү дөрвөн эр дайрч, сахлыг нь хүчээр хусах оролдлого хийж байжээ. Палмер тэдэнтэй тэмцэж, заримыг нь шархдуулан, амжиж зугтаасан ч үүнийхээ төлөө шоронд оржээ. Түүний ийнхүү өөрийнхөө эрх чөлөөний төлөө тэмцсэн тэмдэглэлээ хөтөлсөн ном нь ихэд алдаршжээ. Палмерыг 1873 онд нас нөгчихөд мөнхийн ногоон оршуулгын газарт оршуулж шарил дээр босгосон хөшөөн дээр талийгаачийг сахалтайгаар дүрслээд, “Сахал тавьсны төлөө мөрдөн мөшгөж байна” гэсэн бичээс сийлжээ.

Сахалтай хүмүүсийг мөрдөн мөшгөдөг байжээ

2 19-р зуунд Лондонд өдөрт 12 удаа шуудан тараадаг байжээ

XIX  зуунд "Хатан хааны шуудан" нь дэлхийд хамгийн шуурхайд тооцогдож, өдөрт 12 удаа шуудан зөөдөг байжээ. Энэ нь ердөө л "Return of Post" буюу удаахгүй хариу өгөх хэрэгтэй гэсэн урианаас шалтгаалдаг байж. Шуудан хоёр цагийн дотор ирэхгүй бол хүмүүс гомдоллож эхэлдэг байсан гэнэ. Дайны үед өдөрт дөрвөн удаа ирэх болж, дараа нь бүр өдөрт нэг удаа л ирдэг болж цөөрчээ.

19-р зуунд Лондонд өдөрт 12 удаа шуудан тараадаг байжээ

3 Оросын Цовкра тосгоныхон бүгдээрээ олсон дээгүүр явдаг уламжлал бий

Дагестаны Цовкра тосгоныхон бүгд хүүхэд байхаасаа олсон дээгүүр явдаг заншилтай, энэ нь үеэс үед уламжлагдсаар иржээ. Ийм татлага дээгүүр тэтгэврийн хөгшид ч явж чадна. 1930 оноос тосгоныхон олсон дээгүүр явдгаа харь холоос зорин ирэгсдэд гайхуулдаг урлаг болгосон байна.

Оросын Цовкра тосгоныхон бүгдээрээ  олсон дээгүүр явдаг уламжлал бий

4 Самурай нар нуруун дээрээ үлээсэн бөмбөлөг үүрч явдаг байж

Японд дайснаа төөрөлдүүлж урхинд оруулах зорилгоор зөвхөн ухрах арга тактик хэрэглэдэг самурай нарын тусгай бүлэг байжээ. Эд "хоро" гэж нэрлэдэг тусгай нөмрөг өмсдөг байсан гэнэ. Энэ хоро нь яг л агаарын бөмбөлөг шиг үлээчихлээр  дайчныг мориноос унах, зугтаж явахад араас харвасан суманд оногдуулахгүй хамгаалах үүрэгтэй байсан байна. Ингэж самурайн дайчид нуруун дээрээ асар том бөмбөлөгтэйгөөр тулаанд ордог байжээ.

Самурай нар нуруун дээрээ үлээсэн бөмбөлөг үүрч явдаг байж

5 Эвхдэг хутган дээр “Шарх чинь үхлийн байх болтугай” гэсэн бичээс байдаг

Вендетта гэдэг бол цусан өшөө авдаг шударга шүүхийн зарчим. Энэ нь алуурчныг ахан дүүстэй нь алж өшөө авна л гэсэн үг. Эртний энэ заншил зөвхөн Корсикт ч биш, өөр бусад ард түмний дунд ч байсаар ирсэн. Корсик аралд айл бүхэнд байдаг нэг чинжал хутгыг зөвхөн өс авахад л хэрэглэдэг байна. Өнөөдөр корсикийн жинхэнэ сонгодог “вендетта” хутга олно гэдэг амаргүй. Ийм хутгыг өөр бусад улсуудад хийдэг ч  тэр нь огт өөр, дуураймал ажээ.

Эвхдэг хутган дээр “Шарх чинь үхлийн байх болтугай” гэсэн бичээс байдаг

6 19-р зууны үед савлуурт ванн моод болж байж

XIX зууны үед усан эмчилгээ жинхэнэ моод болж байжээ. Ус бүхий л өвчнийг анагаана гэж үздэгээс усанд орох төрөл бүрийн санаа сэдэж, шинэ шинэ төхөөрөмж бүтээдэг байсан гэнэ. 1891 онд усанд орж байхдаа далайд сэлж байгаа  юм шиг л савлаж байдаг онгоц дэлгэрсэн байна. Энэ нь ус гадагшаа асгарахгүйн зэрэгцээ үл ялиг давалгаа нь тайвшруулж бухимдлыг арилгадаг байжээ. Эмч нар ч өвчтөнүүддээ ийм эмчилгээ бичиж өгдөг байсан гэнэ.

19-р зууны үед савлуурт ванн моод болж байж

7 Дундад зуунд үхэж буй хүнийг зурахдаа...

Тэр үеийн зургууд дээр үхэж байгаа хүмүүсийг их л тайван дүр төрхтэйгөөр дүрсэлсэн байдаг нь түүхчдийн  хэлж байгаагаар бол ийм дүр зургийг шашны итгэл үнэмшлийн дагуу зурсан хэрэг байх нь. Есүс ч цовдлуулахынхаа өмнө маш тайван байж, бүх хүн ийм байдлаар амь хураах хэрэгтэй гэж байсан гэдэг.

Дундад зуунд үхэж буй хүнийг зурахдаа...

8 Чарльз Дарвин албан өрөөний сандлыг анх дугуйтай болгосон хүн

Та үүнийг сонссон байж болох ч тийм ч олон хүн энэ тухай мэдэхгүй. Суут эрдэмтэн Дарвин лабораторидоо ажиллаж байх үедээ янз бүрийн бодис юмыг аль болох хурдан олж судлахын тулд чөлөөтэй хөдлөх гэсэндээ сандалдаа дугуй хийжээ. Олон жилийн туршид энэ нь улам төгөлдөржин хөгжсөөр зөвхөн албан өрөө тасалгааны сандлаас хальж бусад сандлууд ч дугуйтай болсон байна.

Чарльз Дарвин албан өрөөний сандлыг анх дугуйтай болгосон хүн

9 Ичимхий нэгэн эмч чагнуурыг бүтээсэн

Маш их шүтлэгтэй эмч Рене Лаэннек нэг удаа зүрхээр өвдөөд байна гэсэн эмэгтэйн гэрт дуудлагаар очиж гэнэ. Эмэгтэйн цээжин дээр чихээ наахаас зовсон Рене хуудас цаас авч хуйлан эмэгтэйн цээжин дээр тавин чагнасан байна. Энэ үед эмэгтэйн зүрхний цохилт харьцангуй чанга сонсогдож байжээ. Хэсэг хугацааны дараа энэ нь арай боловсронгуй болсоор патент аван “чагнуур” гэж нэрлэсэн байна.

Ичимхий нэгэн эмч  чагнуурыг бүтээсэн

10 Эртний Египетчүүд гайхамшигтай хуанлитай байжээ

Эртний Египетчүүдийн  хуанлигаар шинэ оныг зургадугаар сарын 19-нд буюу тэнгэрт Сириус од гарч ирдэг өдөр тэмдгэлдэг байжээ. Жил нь Тот, Фаофи, Атир, Хойяк, Тиби, Мехир, Фаменот, Фармути, Пахон, Пайни, Эпифи, Месори гэсэн 12 сартай байв. Сар бүр 30 хоногтой мөн сар нь тус бүр арав хоногтой гурван том, таван хоногтой зургаан бага долоо хоногтой. Сүүлийн таван өдөр нь нэг ч сард орохгүй, харин оны эцэст орно. Ингээд жил нь 365 хоногтой болдог байжээ.

Эртний Египетчүүд гайхамшигтай хуанлитай байжээ

11 "IT" компанийн ажиллагсад 2009 онд тагтаа, "ADSL"-модем хоёрын аль нь хурдан болохыг шалгажээ

Өмнөд Aфрикийн томоохон "IT"  компанийн ажилтнууд 2009 онд ер бусын туршилт хийж нэг мэдээллийг хоёр янзын аргаар дамжуулсан байна. Нэгдүгээрт "ADSL" модемоор, нөгөөг нь шуудангийн Уинстон хэмээх нэртэй тагтаагаар нэг газраас нөгөө газарт дамжуулжээ. Уинстон тагтаа 4 Гб флаш аваад 100 км замыг хоёр цагт туулж мэдээгээ хүргэсэн бол модем нь энэ хугацаанд тухайн мэдээллийн дөнгөж 4 хувийг л дамжуулаад байжээ. Энэ туршилтыг өнөөдөр хийж үзвэл ямар үр дүн гарах бол доо?

"IT" компанийн ажиллагсад 2009 онд тагтаа, "ADSL"-модем хоёрын аль нь хурдан болохыг шалгажээ

ХЭРВЭЭ ТАНД МАНАЙ "ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?" БУЛАН ТААЛАГДДАГ БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БУСАД МЭДЭЭГ УНШИНА УУ:

~Та үүнийг мэдэх үү? (VII)~

~Та үүнийг мэдэх үү? (VIII)~

~Та үүнийг мэдэх үү? (IX)~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()