Чулуун зэвсгийн үеэрээ амьдардаг “Папуас” омгийнхон

2014-08-26, 04:21
30,332
Далайн түвшнээс дээш 1600 метрийн өндөрт байрлах Балиемийн хөндийд амьдрах Данийн иргэд одоог хүртэл чулуун зэвсгийн үеийн уламжлалаар амьдардаг байна. Энэ хөндий нь Папуа тосгоны хамгийн хүн ам шигүү сууршьсан газар бөгөөд энд Вамен гэх ганцхан хот бий.
Чулуун зэвсгийн үеэрээ амьдардаг “Папуас” омгийнхон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү мужид ойролцоогоор 250,000 орчим хүн амьдардаг байна. Хүмүүс ихэвчлэн голын эрэг болон хадны налуу дээр байрладаг. Тэд Honai, Eweai болон Leseai хэмээх сууцнуудад аж төрдөг. Leseai нь дөрвөлжин хэлбэртэй бөгөөд гэр бүлийн уулзалт болон ажил хэргийн уулзалтанд ашигладаг. Honai, Eweai нь бөөрөнхий хэлбэртэй сууц бөгөөд дулаан хадгалдаг байна.

Өмнө нь эдгээр омгийнхныг “толгойны анчид” хэмээн дууддаг байсан байна. Учир нь тэд өөрсдийн газар нутгийг хамгаалж үлдэхийн төлөө бусад тосгон, омгийнхонтой тэмцэлдэж эхэлжээ. Аж ахуйн хувьд жимс ногоо түүж, ан хийж, мал малладаг. Ажилаа хийж байх үедээ тэд пикон хөгжмийн аянд дуу аяладаг байна. Үүнээс гадна энэ хөгжмийн аяыг дайснаа танихад ашигладаг байна.

Дани эмэгтэй нум, сум барьж байна. Obia, 2014 оны 8 сарын 9.

www.caak.mn

Чихэрлэг төмс шарж байна.

www.caak.mn

Нум сумаар гахай агналаа.

www.caak.mn

Хоол хийхдээ халаасан чулууг ашигладаг байна.

www.caak.mn

Галд чулуу хийж буй байдал.

www.caak.mn

Уламжлалт аргаар гахайг болгосны дараа толгойг нь огтолж байна. Үүнийг бэлдэхэд гахайг навчинд ороож, халуун чулуун дээр тавина. Дээрээс нь дахин халуун чулуу тавьж, дулаан хадгалахын тулд өвсөөр хучина. Хоол хийхэд 2, 3 цагийг зарцуулна.

www.caak.mn

Мөн ийм аргаар тэд хүнсний ногоо болон чихэрлэг төмсийг хийж иднэ.

www.caak.mn

Уламжлалт үсний засалт.

www.caak.mn

Балиемийн хөндийн 25-р фестиваль. 2014 оны 8 сарын 7.

Балиемийн хөндийд гурван төрлийн папуас омгийнхон амьдардаг бөгөөд Дани, Лани, Яли нар юм. Тэд жил бүр Балиемийн наадам дээр уулздаг байна. Ялгарах онцлог нь тэдний хувцаслалт байдаг.

2014 оны 8 сарын 6-аас 12-ны хооронд Вамен хот нээлттэй болсон бөгөөд энэ нь папуас соёлыг танилцуулах явдал байсан гэнэ.

www.caak.mn

Залуу папуас наадмын үеэр.

www.caak.mn

Хүүхэд тэвэрч буй Дани охин.

www.caak.mn

Soroba-ийн хөвгүүд унасан модон дээр сууж байна.

www.caak.mn

Папуас омгийнхон гэрэл зураг даруулахаар цугларлаа.

www.caak.mn

Папуас зураг авахуулахаар зогсож байна.

www.caak.mn

Наадмын үеэр тулалдахаар бэлдэж буй папуас омгийн эрчүүд.

www.caak.mn

Данийн хөвгүүд.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()