Чили тахиа (432 ккал)
Орц:
Чили хийхэд:
-Өнгөт байцааны тал, сонгино 1ш, улаан амтат чинжүү 1ш, поблано перец 1ш, сармис 2,2 шүд, улаан лоолийн шүүс 1 хоолны халбага, перец цайны халбаганы талаар, тахианы шөл стаканы талаар, нунтаг чили - хоолны халбага, далайн давс 1 цайны халбага, тахины гуя 6ш хэрэгтэй.
Чимэглэл: авокадо 1 ш, лайм 1ш,
Чилинд зориулсан ногоогоо дөрвөлжин хэрчиж, махаа том томоор хэрчээд сармисаа машиндана. Бүгдийг нь тогоонд хийж дээр нь шөлөө хийгээд зөөлөн гал дээр буцалгаарай. Идэхийн өмнө лаймын шүүсийг дээрээс нь шахаж, авокадогоо дөрвөлжин хэрчиж чимэглэнэ.
Төмсөн бургер (367 ккал)
Орц:
Бургерт:
-Чихэртэй төмс – 1ш, шар будаа хагас стакан, геркулес хагас стакан, нунтаг сармис тал цайны халбага, гоньд 1 цайны халбага, давс, перец, хар шош – 400 гр, эрдэнэ шиш 1 стакан, оливын тос 2 хоолны халбага, гамбургерын жигнэмэг 8ш хэрэгтэй. Чихэртэй төмсийг шарах шүүгээнд болгож, шар будааг чанах хэрэгтэй. Төмс, хар шош, сармис, гоньд, давс, перец, 1 халбага оливын тос зэргээ миксэрдэж нухаш болгоно. Дараа нь энэ нухашаараа котлет хийж, оливын тосон дээрээ шарах хэрэгтэй.
Сүмс хийхэд:
Авокадо 1ш, тослоггүй йогурт 50 гр, лаймын шүүс 1 цайны халбага, давс, улаан лооль 1ш орно. Сүмс хийхийн тулд авокадог нухаш болгож, йогурт, лаймын шүүс, давс болон дөрвөлжин зүссэн улаан лоолийг нэмнэ. Бургерын жигнэмэгийн завсар котлетоо хавчуулж, сүмсээр амтлаж иднэ.
Цукинигээр хийсэн завь (464 ккал)
Орц:
Сүмсэнд:
Оливын тос, сармис 2 шүд, чипотле чили соус 1-2 хоолны халбага, улаан лоолийн соус, нунтаг гоньд 0,5 цайны халбага, тахианы шөл 2/3 стакан, давс, перец Сүмс бэлдэхийн тулд тогоонд масло, жижиглэсэн сармис, чипотле чили, нунтаг чили, гоньд, тахианы шөл, улаан лоолийн соус, давс, перец зэргийг хутгана. Бүгдийг нь буцалгаад зөөлөн гал дээр 5-10 минут болгох хэрэгтэй.
Цукинигээр завь хийхэд:
Цукини 4ш, масло 1 цайны халбага, ногоон сонгино, сармис 3 шүд, ногоон чинжүү тал стакан, тахианы цээж мах 200 гр, гоньд, чили-перец, тахианй шөл 3 хоолны халбага, улаан лоолийн пастай 1 хоолны халбага, давс, перец. Цукинигээ дундуур нь зүсэж, голыг нь аваад 0,5 сантиметрийн зузаантай үлдээнэ. Талыг нь нэг минутын турш буцалгана.
Чимэглэлд:
үрсэн бяслаг, ногоон сонгино: Хайруулын тавганд сонгино, сармис, перец болон хулуу, давс зэргийг 4 минутын турш чанана. Дараа нь гоньд, орегано, нунтаг чинжүү, ус, улаан лоолийн паста зэргийг холиод хэдэн минутын турш буцалгана. Ингээд бэлэн болсон таташаа цукини дотроо хийж, дээрээс нь сүмсээ хийж, үрсэн бяслагаа цацна. Шарах шүүгээнд 35 минутын турш болгоорой.
Рукколатай пастай (397 ккал)
Орц:
Сармис 3 шүд, руккола 2 аяга, нимбэгний шүүс, самар 0,5 стакан, оливын тос 1/4 стакан, пармезан бяслаг 0,5 стакан, давс, перец, гоймон энэхүү хоолонд орно. Песто сүмсийг хийхийн тулд блендэрт сармис, руккола, нимбэгний хальс, нимбэгний шүүс, самар, пармезан, давс болон перецийг хийж хутгана. Чанасан гоймонгоо бэлэн болсон сүмсэнд хийж, бага зэрэг пармезан бяслагийг цацаж өгөх хэрэгтэй.
Өндөгтэй хэрээний нүд (395 ккал)
Орц:
Оливын тос 1 хоолны халбага, сонгино 1ш, ногоон хэрээний нүд 8ш, давс, перец, руккола 2 стакан, улаан лооль 1ш, фета бяслаг, 2 өндөг танд хэрэг болно. Төмс цэвэрлэгчийн тусламжтайгаар хэрээний нүдийг туузан хэлбэрээр зүснэ. Сонгины хамт дунд зэргийн гал дээр шараарай. Шарахдаа үүнийгээ шаржигнасан болох ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Хэрээний нүдээ саванд гаргаж, руккола, улаан лооль, фета бяслаг, нимбэгний шүүс зэргийг хийж хутгана. Шарсан өндөгний хамт идэхэд тохиромжтой.
Өндөгтэй стейк (404 ккал)
Орц:
Давтсан үхрийн мах 2ш, далайн давс, нунтаг хар перец, цөцгийн тос 2 хоолны халбага, сонгино 1ш, өндөг 2 ш. Үхрийн махаа амтлаад нэг цагийн турш өрөөний температурт байлгах хэрэгтэй. Ширмэн хайруулын тавгийг маш сайн халааж цөцгийн тосоо хийнэ. Ингээд 4-5 минутын турш үхрийн махаа шарна. Махаа болсны дараа сонгиноо болон өндгөө тус бүрт нь шарах хэрэгтэй.
Рукколатай сам хорхой (328 ккал)
Орц:
Руккола 8 ш, чанасан сам хорхой 500 гр, авокадо 1 ш, оливын тос 4 хоолны халбага, нимбэг 2 ш, далайн давс, нунтаг перец. Руккола болон чанасан сам хорхой, дөрвөлжин хэрчсэн авокадог бүгдийг нь нэг саванд хийж, оливын тос, нэг нимбэгний шүүстэй хутгана. Сайн хутгаад өөрийн хүслээр давс болон масло нэмэх бөгөөд хэрчсэн нимбэгтэй тавгалаарай.
Паэлья (467 ккал)
Орц:
Оливын тос 2 хоолны халбага, тахианы ясгүй мах 200-300 гр, будаа 2 стакан, улаан лооль 300 гр, цагаан дарс 1 стакан, чоризо гахайн махан хиам 100 гр, сонгино 1 ш, сармис 4 шүд, гүргэм, ногоон вандуй 3 стакан, нимбэг зэргийг бэлтгэх хэрэгтэй. Тахианы махаа давс, перец, будаа зэргийг 3 минутын турш шарна. Бусад орцуудаа нэмж, будаагаа зөөлөртөл нь жигнэнэ. Эцэст нь ногоон вандуйгаа нэмнэ. Ингээд таны хоол бэлэн боллоо.
Нухаш шөл (416 ккал)
Орц:
Оливын тос 2 хоолны халбага, сонгино 1ш, хулуу 1ш, улаан зарам 0,5 стакан, ногооны шөл 7 стакан, давс, перец зэрэг энэхүү шөлөнд орно. Дөрвөлжин хэрчсэн сонгиноо шарж, хулуу нэмээд хэдэн минутын турш болгоно. Дээр нь зарам, шөл, давс, перец нэмээд 30 минут буцалгаарай. Шөлөө блендерээр хутгаад бэлэн болно.
Авокадогаар хийсэн кимбаб (512 ккал)
Орц:
Авокадо 1 ш, амтат чинжүүний тал, лууван 1 ш, хулуу, ¼ шар будаа.
Сүмс хийхэд:
исгэгч 2-4 халбага, горчиц буюу гич 1 хоолны халбага, тамари соус 1-2 цайны халбага, нимбэгний шүүс 1 хоолны халбага, давс, перец хэрэгтэй. Сүмс бэлдэхийн тулд бүх хүнсээ хийгээд өтгөн болтол нь миксердэнэ. Харин кимбаб хийхийн тулд далайн байцаан дээр авокадогийн зөөлнийг хийж, сүмс, нарийнхан зүссэн амтат чинжүү болон лууван, хулуу, шар будаа зэргийг тавьж ороогоорой.
Хулуу болон бууцайтай шпагетти
Орц:
Оливын тос 2 цайны халбага, сонгино 1ш, сармис 3 шүд, бууцай 150г, пармезан 2 хоолны халбага, шпагетти, өндөг 1ш, давс, перец, ногоон сонгино. Шпагетти хийхэд: хулуу 1ш, оливын тос 1 хоолны халбага, нунтаг сармис 2 цайны халбага, давс, перец хэрэгтэй.
Хулуугаа дундуур нь зүсээд 370 градусын шарах шүүгээнд болгоод, хөрснийхөн дараа дотроос нь зөөлнийг нь гаргаж авна. Хулууны зөөлөн нь утаслаг байдаг учир шпагетти мэт болдог байна. Ингээд тос, нунтаг сармис, давс, перец хийнэ.
Дараа нь сонгиноо цагираг хэлбэртэй хэрчиж, оливын тос болон хэрчсэн сармистайгаа хамт шарна. Дээрээс нь буудайгаа нэмж зөөлөртөл нь жигнэнэ.Пармезан болон шпагеттигаа нэмээд бага зэрэг шарна. Шарсан өндөгний хамт идэхэр тохиромжтой.