Танай гэрт хөгц мөөгөнцөр үүрлэснийг илтгэх 10 шинж тэмдэг

Та гэртээ нэг л тухгүй байна уу? бие тань сулраад, байнга шахуу ядраад, арьсан дээр чинь янз бүрийн юм гараад, нүд тань улайгаад, толгой өвдөж, гэдэс хямраад байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Танай гэрт хөгц мөөгөнцөр үүссэн тохиолдолд иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд тэдгээрийн хор уршиг, хаана үүсдэг болон хэрхэн ангижрах мэдээллийг та бүхэндээ хүргэе.  

Танай гэрт хөгц мөөгөнцөр үүрлэснийг илтгэх 10 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөгц мөөгөнцөр нь дотроо 3 үндсэн төрөлтэй. Тиймээс тус бүрт нь тайлбарлая.

 

1 Харшлын хэлбэрүүд

Хамгийн аюултай харшлын төрлүүдийг танилцуулья. Эдгээрт:

  • Аспергилл: Дулаан, чийглэг орчны тоосноос үүсдэг
  • Пеницилл: Хуучин даавуу, хивс, ханын цаас (обой) зэрэгт үүсдэг. Эдгээр нь харшил үүсгэхээс гадна астматай болгодог.
  • Кладоспорий: Энэ мөөгөнцөр нь мод, нэхмэл зэрэг чийглэл материал дээр ургадаг бөгөөд хүнийг халууруулахаас гадна астмын шинж тэмдэг илэрдэг.

Харшлын хэлбэрүүд

2 Эмгэг төрүүлэгч хэлбэрүүд

Пеницилл болон кладоспорийн зарим төрлүүд үүнийг үүсгэдэг. Үүнд:

  • Альтернария: Нойтон юм уу чийгтэй орчин дахь цахилгааны утас, хадгалсан хүнс, органик материал, нэхмэл эдлэл, зотон, картон цаас болон цааснаас олддог. Үүний улмаас харшил үүсч, астматай болдог.

Эмгэг төрүүлэгч хэлбэрүүд

3 Хортой нян үүсгэгч хэлбэрүүд

Эдгээр нь маш аюултай хэлбэрүүд бөгөөд ихэвчлэн цаас, модноос олддог. Мөн амьсгалахад хүндрэл учруулдаг. Шинж тэмдэг болон илрэх байдал нь тухайн орчин хөгцөрч муудсан харагддаг. Үүний улмаас:

  • Толгой өвдөх, нүд харанхуйлах, юм мартах, анхаарал төвлөрөхгүй байх
  • Тухгүй санагдаж, гуниглах
  • Ядарч сульдаж хүч тамиргүй болох
  • Булчин татах, булчин өвдөх, үе мөч янгинах, тархиар хатгуулах
  • Амьсгал бөглөрч, хамрын хөндий битүүрэх
  • Гүйлгэх, унгуулах зэрэг хоол боловсруулалтад асуудал үүсэх
  • Нүд улайж, гэрэлд мэдрэмтгий болох
  • Толгой эргэж, чих шуугих
  • Бээрэг болж, шөнө унтаж байхал хөлс гарах

Гэр доторх бохирдлыг яаж арилгах вэ

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг мэдрэгдвэл гэр доторхоо яаралтай цэвэрлэж, дараах алхмуудыг хийгээрэй. 

Хортой нян үүсгэгч хэлбэрүүд

Алхам 1: Агаар цэвэршүүлэгч ав

Гэр доторх агаарыг цэвэршүүлж, агаарын чанарыг сайжруулах хямд бөгөөд хялбар арга нь агаарын цэвэршүүлэгч юм. Агаар цэвэршүүлэгч нь дэгдэмхий органик нэгдэл, үнэр болон агаар дахь бусад химийн бодисуудыг шүүдэг.

Алхам 1: Агаар цэвэршүүлэгч ав

Алхам 2: Гэрийн агааржуулалтын системийн шүүлтүүрийг солих

Магадгүй танай гэр хувийн агааржуулалт болон агаар цэвэршүүлэгч системтэй байж болох юм. Ийм системүүд ихэвчлэн агаар шүүгчтэй байдаг бөгөөд хуучирч муудсан шүүлтүүр гэр дотор хортой, бохир агаар орж ирэх сайхан нөхцөл бодог. Иймд агааржуулалтынхаа системийн шүүлтүүрийг шалгаж үзэж, шаардлагатай тохиолдолд сольж байгаарай. 

Алхам 2: Гэрийн агааржуулалтын системийн шүүлтүүрийг солих

Гал тогоо

Гал тогооны өрөөний олон нуугдмал газарт хөгц мөөгөнцөр үүссэн байх магадлалтай. Ялангуяа угаалтуурын ард, хөргөгчний хойно гэх мэт чийглэг, харанхуй, нүдэнд үл харагдах газруудад үүсэх өндөр боломжтой. Тиймээс хөгц мөөгөнцрүүдэд ийм боломж үүсгэхгүйгээр гал тогоогоо тохижуулах эсвэл тогтмол цэвэрлэх, цонх, тагтны хаалгаа сайн онгойлгож агаарын солилцоог сайжруулах гэх мэт арга хэмжээ аваарай.

Гал тогоо

Ванны өрөө

Хөгц, мөөгөнцөр нь чийгтэй орчинд үүсдэг учраас ванн болон 00-ийн өрөөнд бий болдог. Хана болон шалны плитаны ард, доор тэр ч байтугай чийгтэй үлдээсэн биеийн алчуур дээр ч үүсэх боломжтой. Иймд усанд орох, юм угаасны дараа хаалгыг нь онгорхой орхих, саван, угаалгын нунтагтай цэвэрлэгээ хийх, удаж муудсан шалны алчуур, хөлийн модон гишгүүр гэх мэт муухай үнэртэй зүйлсийг хаяарай.

Ванны өрөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()