Хосуудын аз жаргалтай байхын тулд дагаж мөрдөх 7 алхам

2014-11-15, 02:50
19,271
Удахгүй гэрлэх гэж байгаа бүх хүмүүсийн хувьд гэрлэлтийн талаарх бодолууд нь таатай, таагүй сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж юм. Мөн таны хуьд ч бас гэрлэснийхээ дараа хийх зүйлсийнхээ тухай уртаас урт жагсаалтыг гаргах байсан байх. Гэвч нэгэнт гэрлэсний дараа, зарим нэг шаардлагуудын улмаас тэдгээр хүсч, мөрөөдөж байсан зүйлсээ хийх боломжгүй болдгийг гэрлэсэн, гэрлэж байсан хүмүүс бүгд л мэдэх биз ээ.
Хосуудын аз жаргалтай байхын тулд дагаж мөрдөх 7 алхам


Тэгвэл биелүүлж чадаагүй хүсэл эрмэлзэл, мөрөөдлөөсөө болоод урам нь хугарсан хосуулын хооронд эрүүл бус харилцаа үүсдэг байна. Энэ асуудлыг шийдэхэд зөв төлөвлөлт тус болж болох юм. Гэр бүлийнхээ амьдралд тодорхой зорилгийг бий болгох нь хосуудад нэг нэгнээ сайн ойлгоход тусалж чадна. Гэрлэсэн, гэрлээгүй бүх хүнд хэрэгтэй энэ 7 алхмыг санаж яваарай. Гэр бүл гэдэг аз жаргалтай амьдралын гол утга учир юм шүү.

Алхам 1: Хамтдаа хөдөлмөрлө.
Гэрлэсэн хосууд хийхийг хүссэн зорилгуудаа тодорхойлж, хамтдаа хаанаас нь эхлэж болох талаар ярилцах хэрэгтэй. Хувь хувийнхаа хүсэл мөрөөдлийнхөө талаар чөлөөтэй ярилцах боломжийг бие биендээ олгож байх хэрэгтэй. Хийхийг хүсч байгаа зүйлсийнхээ тухай жагсаалт гаргаснаар, та хоёрт илүү тодорхой байдал үүсч, тэдгээрийг биелүүлэхийн төлөө хамтдаа алхах замыг тань тодруулж өгөх болно.

www.caak.mn

Алхам 2: Ойгомжтой, тодорхой бай.
Гэрлэснийхээ дараа ч гэсэн хүссэн зүйлээ хийхэд тодорхой, ойлгомжтой байна гэдэг маш чухал юм. Тиймээс та юу хийхийг хүсч байгаагаа мэдэж байгаа бол, харин одоо яаж хийхээ дүрсэлж, тооцоолох цаг.

Жишээлбэл: Та хоёр хамтарсан дансандаа жилд тодорхой хэмжээний мөнгө хадгалахаар шийдсэн бол, та хоёрын дараагийн алхам бол сар бүр хэн хийхийг шийдэх. Өөрөөр хэлбэл, бүх зүйл маш тодорхой байх хэрэгтэй юм.

www.caak.mn

Алхам 3: Яаралтай чухлаар нь эрэмбэлэн бич.
Өөрийн зорилгоо аман байдлаар л хязгаартай байлгаж болохгүй. Цаашдаа төөрөгдөлд орохгүйн тулд тэднийг заавал бичиж тэмдэглэ. Гэхдээ бичихдээ хэр чухал, яаралтайгаар нь эрэмбэлэхээ мартуузай. Энэ нь таны зорилго нэг бүрийг биелэгдэхүйц байхад тусална. Энэ аргаар, та илүү том байшин авах, хэзээ хүүхэдтэй болох гээд бүх зүйлд илүү тодорхой байж чадна. Мөн таны бүх зүйл зөвхөн “Чухал, Яаралтай бус” гэсэн 2 хэсэг байх хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл ямар ч зүйлийг “Яаралтай” болтол хүлээх хэрэггүй, энэ нь таныг хамгийн ихээр бухимдалд оруулна.

www.caak.mn

Алхам 4: Уян хатан бай.
Дээрх алхмуудыг хэрэгжүүлсэн ч, та өөрийн харилцааны зорилгодоо яг цагт нь хүрч чадахгүй бол хязгаарлагдмал мэдрэмж авч болох юм. Иймд уян хатан байж шаардлагатай бол зарим зүйлийг өөрчлөхөд бэлэн бай.

www.caak.mn

Алхам 5: Үйл явцыг үргэлжлүүлэн шалга.
Зөвхөн ганцаараа л зорилгоо бичиж тэмдэглэх нь тэдэнд хүрэхэд тусалж чадахгүй, гэхдээ та үйл явцыг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй. Та туйлын зорилгодоо хүрэхийн тулд жижиг зорилгуудаа тогтоож, тэдгээрийн хэрэгжилтийг цаг тутам хянаж байх нь сайн хэрэг юм.

Жишээлбэл: та хоёр хоёулаа машин авахаар төлөвлөсөн бол энэ зорилгоо биелүүлэхийн тулд юу юу хийх ёстойг тодорхой болгож, үргэлж санаж явах хэрэгтэй.

www.caak.mn

Алхам 6: Амжилт бүрээ тэмдэглэ.
Та туйлын зорилгодоо хүрэхийн тулд амжилттай хийж чадсан хамгийн жижиг зүйлдээ ч талархаж, өөртөө баяр хүргэж бай. Энэ нь таныг урагшлах замд илүү хүчтэй, урам зоригтой байлгах болно.

www.caak.mn

Алхам 7:
Санхүүгээ хянаж, бүл нэмж, баталгаатай ирээдүйтэй байх зэрэгтээ эрчимтэй төлөвлөлт хийх зэргээр амьдралаас таашаал авахаа зогсоохгүй бай. Мөн хөгжилдөхөө бүү март. Ямар ч зүйл хийх боломжтой байхын тулд аз жаргалтай байх нь туйлын чухал гэдгийг санаж байх хэрэгтэй. Ялангуяа шинэхэн гэрлэсэн хосууд хамтдаа сайхан амьдрахын төлөө ямар ч зүйлийг хамгийн сайнаараа хийх ёстой. Тиймээс, та хоёрыг жаргалтай, зугаатай байлгаж чадах орчин, хамтдаа хийж болох, нэгнийгээ баярлуулж болох сайхан зүйлсийг судалж, эрэлхийлж байгаарай.

www.caak.mn
Эцэст нь хэлэхэд аз жаргалыг бид өөрсөдөө л бий болгодог билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()